Гал Гадот "Wonder woman" киноны продюсерыг солихоос нааш тоглохгүй гэв

: 4 өдрийн өмнө / 2017-11-14 12:05:03

Энэ онд нээлтээ хийсэн "Wonder Woman" кино box office-оос нийт 821 сая ам.доллар олж асар их амжилтанд хүрсэн билээ. Тиймээс ч кино багийнхан тус киноны хоёрдугаар анги дээр ажиллахаас болсон юм. 

Харин тус киноны дараагийн ангид гол дүрийн жүжигчин Гал Гадот тоглохгүй байх магадлалтай байна. Учир нь продюсер Бретт Рэтнер жүжигчин бүсгүйд бэлгийн дарамт үзүүлсэн байна. Гал Гадот уг асуудлаар шүүхэд хандсан байгаа бөгөөд харамсалтай нь одоо хүртэл шийдэгдээгүй байгаа юм.

Warner Bros кино компанид Гал Гадот "Продюсерыг солихоос нааш дахин хамтарч ажиллахгүй" гэдгээ албан ёсоор мэдэгдсэн бөгөөд тэд түүний хүсэлтийг хүлээн авч Бретт Рэтнертэй хамтран ажиллахаа больсон байна.

Б.Чандмань

Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих