Халтиргаатай үед бид яг л оцон шувуу шиг алхах ёстойг та мэдэх үү?

: 4 өдрийн өмнө / 2017-11-14 13:07:10

Гудамжинд мөсөн давхарга тогтсон энэ үед халтиргаанаас болж маш олон хүн гэмтэж байна. Тиймээс унаж гэмтэхгүйн тулд болгоомжтой алхах хэрэгтэй. Ихэнх хүмүүс халтиргаатай газраар зүгээр жирийн үед алхдаг шигээ алхсаны улмаас унадаг. 

Зам халтиргаатай байгаа үед бид яг л оцон шувуу шиг алхах ёстой гэдгийг та мэдэх үү? Оцон шувуу үргэлж хагас бөхийсөн маягтай, ойр ойрхон алхалж, үргэлж хүндийн төвөө урд хөлөн дээрээ төвлөрүүлдэг. Ингэснээр мөсөн дээр хальтрахгүйгээр удаан явж чаддаг юм. Та үүний тулд дараах алхмуудыг хэрэгжүүлэх хэрэгтэй. Үүнд:

1.Арзгар ултай гутал өмс
2. Маш ойрхон ойрхон алх
3. Хагас бөхийсөн маягаар алх
4. Хүндийн төвөө байнга урд алхаж байгаа хөлөндөө шилжүүл
5. Халаасандаа гараа хийж яв
6. Унахад ямагт бэлэн яв
 
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих