Хувийн стилистийн үүрэг гүйцэтгэх ухаалаг төхөөрөмж

: 4 өдрийн өмнө / 2017-11-14 13:53:42

Amazon компани "Echo Look" нэртэй цоо шинэ төхөөрөмж танилцууллаа. Энэхүү ухаалаг төхөөрөмжийг өөрийн хоолойгоор удирдах боломжтой бөгөөд дотор нь байрлах хиймэл оюул ухааныг Алекса гэдэг юм.

Алекса бол таны хувийн стилист юм. "Echo Look" таны зургийг 360 градус авч таны өмссөн хувцасны талаар зөвлөгөө өгөх болно. Хамгийн догь үйлдэл нь та 2 төрлийн хувцастай зургаа оруулан "Style Check" хийлгүүлэх боломжтой юм. "Style Check" нь сүүлийн үед гарч байгаа трендүүдэд үндэслэн аль нь илүү загварлаг харагдаж байгааг сонгож өгөх юм. 



Одоогоор "Echo Look" ухаалаг төхөөрөмжийг тусгай урилга хүлээн авсан хүмүүс 200 долларын үнээр худалдан авах боломжтой байна.

Б.Чандмань

Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих