Гайхалтай селфи хийх зөвлөгөө

: 29 өдрийн өмнө / 2017-11-16 09:31:25

Сүүлийн үеийн амьдралын хэв маяг болсон Сэлфи буюу Өөрөг (өөрийн хөрөг) нь цоо шинэ зүйл биш ажээ.

Гэрэл зураг авч чаддаг болсноосоо хойш хүн төрөлхтөн үүнийг янз бүрээр хийж байсан байна.  Хамгийн анхны сэлфиг  Филаделфид амьдардаг химич Роберт  Корнелиус, 1839 онд хийсэн байна. Тэрээр гэрэл зургийн хорхойтон байжээ. 

Одоо таньд гайхалтай Сэлфи хийх зөвлөгөөг санал болгож байна.

Сэлфи хийхээр шийдсэн бол сэлфи зураг дарахад тусгайлан зориулсан онцлогуудтай апплекишнаас татан утсан дээрээ суулгах хэрэгтэй.

Үүнд  Beauty Cam – Selfie Editor

         Sweet Camera Selfie Filters

Сandy camera

 Momentcam

Үргэлж дэлгэцний нүүрэн талын камераар зураг дарах хэрэггүй.

Андройд утсаар байнга дэлгэцэн дээрх камераар сэлфи хийх нь тийм ч оновчтой биш. Энэ камер нь ерөнхийдөө видео дуудлага хийхэд зориулагдсан байдаг. Үүнээс гадна нүүрэн талын камераар зураг дарахад харагдаж байгаагаасаа өөр гарах тохиолдол түгээмэл байдаг. 
Тиймээс арын камерыг ашигласан нь илүү дээр. Өөр зай болон өнцгөөс хэд хэдэн зураг дараад, дараа нь өөрт таалагдсанаа сонгоорой.

Нүүрнээс тань гэрэл цацарч буй мэт зураг дарах

Нүүрнээс тань гэрэл цацарч байгаа мэтээр өрөөний гэрэл болон нарыг ашиглах хэрэгтэй. Гол нь гэрлийг нүүрнийхээ яг ардхан талд камерандаа хагас оруулан тааруулаарай. Зургаа бүрсгэр, гялбасан, бүдэг болохоос сэргийлээрэй.

Арын фоноо дахин дахин нягтла

Сүлжээгээр дүүрэн л ард фоноо төдийлөн анхаараагүй хүмүүсийн сэлфинүүд байдаг. Ардах хөшиг болон ханаа цэвэрхэн эсэх, эмх замбараатай байгаа эсэхийг шалгаарай. Арын фон чинь цэгцтэй, цэвэр байснаар таныг тодотгож өгөх болно.
Хэдий тийм ч зарим тохиолдолд түүхэн хөшөө болон барилга гэх мэт газрыг арын фоноор сонгох нь таны сэлфиг онцгой болгон харагдуулна. Гэхдээ энэ бүхэн мэдээж таны сонголт байх болно.

Өөрийгөө зурагныхаа  нэг буланд тааруулан дарах.

Сайн сэлфиний нэг чухал зүйл нь байршил. Зураг дээр өөрийн биеэ буланд нь тааруулаад, далий байрлалтай аваад нэг үзээрэй. 

Толгойгоо бага зэрэг өргөөд, хүзүүгээ урагш нь түлх.

Давхар эрүүнд дургүй л биз дээ? Санаа зоволтгүй. Толгойгоо бага зэрэг өргөөд хүзүүгээ мөн бага зэрэг урагш түлхэж өгснөөр давхар эрүүний асуудал үгүй болно. Гэхдээ мэдээж үргэлж өөртөө итгэлтэй байхыг хүсэж байвал зөв хооллож жингээ хянах хэрэгтэй. 

Өөрийхөөрөө, илэн далангүй бай.

Хамгийн шилдэг сэлфи бол өөрийн үнэн төрхөө харуулсан төрх юм. Өөрийнхөөрөө илэн далангүй байхаас бүү ай. Чиний чин сэтгэлийн инээмсэглэл бол чиний хамгийн том чимэг, тиймээс өөрийнхөөрөө инээхээс битгий ич. Санаж ав, энэ бол зүгээр сэлфи. Хэрхэн харагдаж байгаа бол хэмээн санаа зовох хэрэггүй.


Г.Азаа

Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих