С.Эрдэнэтуул НИТХ-ын тэргүүлэгчээр томилогдлоо

: 29 өдрийн өмнө / 2017-11-16 11:01:42

Өчигдөр хуралдсан НИТХ-ын хаалттай хуралдаанаар НИТХ-ын Тэргүүлэгчдийг батламжилсан. НИТХ нийт 11 тэргүүлэгчтэй байхаас 9-ийг нь НИТХ дахь МАН-ын бүлгээс томилсон юм.

Тэдний нэгээр Баянзүрх дүүргээс НИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон төлөөлөгч С.Эрдэнэтуул олонхын дэмжлэг авч тэргүүлэгчээр ажиллахаар болжээ.

Мөн С.Амарсайхан, С.Мөнхчулуун, Н.Батсүмбэрэл, Ц.Байгалмаа, Б.Батнасан, Д.Мөнхжаргал, Б.Цолмон, П.Баярхүү нар тэргүүлэгчээр олонхын дэмжлэг авч сонгогдсон байна. Харин АН хоёр тэргүүлэгчээ нэр дэвшүүлэх, томилох эрх нээлттэй үлдээд байгаа юм.
С.Отгон 

 
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү