XIV Далай ламтанд хандан хэлэх үгс

: 29 өдрийн өмнө / 2017-11-16 12:35:50

Шашны суртлыг хэн хэрхэн ашиглаж байв?
 

Хүн төрөлхтний тэн хагас орчим нь 2500 гаруй жилийн  турш дахь асар их хугацаанд Буддагийн үзэл, сургаалыг оюун санааныхаа амьдралын луужин, танин мэдэх үйл ажиллагааныхаа онол-аргазүй, аргачлал болгож ашигласаар өдий хүрчээ. Өнөөдөр ч гэсэн бурханы шашинд ил, далд сүсэглэгч тэрбум гаруй хүн мөнхүү шашин суртлын “Нүд ба сэтгэлээр” өөрийгөө болон гаднах ертөнцдөө тусгаж, таньж, өөрчлөхийг эрмэлзсээр байна. Жирийн сүсэгтэн олон энэхүү шашин суртлыг номлогч лам хуврагийн үгэнд шууд итгэж, тэдний айлдварын дагуу зам мөрөө хянахыг хичээдэг ажээ. Харин мөнхүү шашин сурталд суралцаж төгс гэгээрэхийг хүсэгч лам хуваргууд бол буддагийн үзэл, сургаалын бүхэл бүтэн системийг зүйлчлэн ойлгож, суралцаж, эндэгдэлгүй эзэмшихийг зорилгоо болгон мэрийцгээдэг байна. Энэ бүхэн бол бодитой оршин буй үзэгдэл билээ. Өнөөгийн хүн төрөлхөн нэг талаас ийм бодит байдалтай зэрэгцэн оршиж, харилцаж байна. Нөгөөтэйгүүр дан ганц шинжлэх ухааны онол-аргазүй, аргачлалыг хүлээн зөвшөөрч, танин мэдэх үйлсдээ ашигладаг хэдэн зуун сая шүтлэггүйчүүд бас байгаа билээ. Цаана нь Христийн болон лалын ертөнцийнхэн гэх томоохон бүлгүүд бас буй. Өөр элдэв шашинцрууд ч мөн зөндөө...
 
Буддагийн үзэл, сургаалыг таван том бүрэлдэхүүн хэсэгт (прамана, парамид, мадхьямика, абдхидхарма, Винай) хуваагаад хэсэг нэг бүрээр нь их тав, бага таван ухааныг тодорхой дараалал, урт хугацаа, гүн гүехний ялгаа, хэмжээгээр судлуулах аргаар тус тус чиглэлийн мэргэжилтэн бэлтгэж, мөн цааш нь лавлуулан давтан, гүнзгийрүүлэн сургаж цол хамгаалуулж ирсэн нь иргэний шинжлэх ухааны боловролтой үндсэндээ их төсөөтэй юм.

Прамана (шалгадаг ухаан), Парамид (орчлонгийн чинад хүрэх ухаан), Мадхь- ямика (төв үзлийн ухаан), Абхидхарма илт номын ухаан, Виной (номхотгохуйн ухаан) гэх төрөл, чиглэл бүр нь улс орон нэг бүрд, мөн сүмхийд нэг бүрд өөр өөрийн нь онцлог, чанар байдлаас нь хамаарсан сургалтын жич хөтөлбөрүүдтэй байжээ. Их таван ухааныг (Дунд ухаан буюу хэл шинжлэл, Учир шалтгааны ухааны буюу логика, Урлахуйн ухаан буюу оньсон техникийн ухаа, Дотоод ухаан буюу анагаах ухаан) үзэх сургалтын хэмжээ, хугацаа, аргачлал, ч тэр, мөн бага таван ухааныг (Зурхай, яруу найргийн онол, ёгт өгүүлэхүйн ухаан, холбон найруулахуйн ухаан, жүжгийн ухаан) үзэх хэмжээ, харьцаа, аргачлал ч тэр байнгад шахам өөрчлөгдөж, элдэв шинжийг олон төлөвшсөөр л байжээ. Холбогдох ном, сурах бичиг, тайлбарууд нь улам дэлгэрэнгүй болж чанаржсаар ирсэн түүхтэй билээ.

XVII зууны сүүлчээс эхлэн Монголын номч мэргэн гавж нар Буддагийн үзэл, сургаалын үүднээс ном бүтээлээ туурвиж, Энэтхэг, Төвдийн философичдын гол, чухал гэгддэг зохиолуудыг орчуулж, тайлбар хийж, улмаар Их Хүрээнд буддын гүн ухааны сургууль байгуулж (1739 онд) “Гандан хийдийн Шашины их сургууль” хэмээн алдарштал нь хөгжүүлж, бэхжүүлжээ. Цаашдаа хөдөөний сүм хийдүүдийн дэргэд мөн буддын төрөл бүрийн ухааныг судалдаг сургуулиуд байгуулагдаж олон чиглэлээр мэргэжилтэн лам нарыг бэлтгэх болжээ. Хөдөөгийн томоохон хийдүүд ч чойрын номд сургах хэрэгт их анхаарч байжээ.

Бурханы шашин гэх нэрийн дор оюун санааны олон салбараар суралцаж мэргэшсэн үндэсний сэхээтэн, оюунлаг хүмүүсийн тоо хүрээ, хөдөөгүй олширч тэдний бичсэн ном, судрыг барлах хэвлэх ажил ч их өргөжжээ. Нэр цуу нь Төвд ба Монголд алдаршсан номч мэргэн гавж нар ч олон байв.
 
Жишээ нь Лувсанпэрэнлээ (1642-1715), Ишбалжир (1704- Лувсандагва-даржаа (1734-1803), Лувсанчүлтэм (1740-1810), Дамцагдорж (1781-1856), Дандарлхарамба (1758--1830) нарын туурвисан зохиол, бүтээлүүд аль хэдийнээ Монголын буддын соёлын өв болон үзэгдэж, үнэлэгдэх болчихсон, энэ суурь уламжлал дээр дараа дараагийн үе бэлтгэгдэж байжээ.
 
Олон зуун сүм хийд нь
 
Нэгдүгээрт

 
Хурал, номын хэргийг үл таслан явуулж сүсэгтэн олон түмэнд үйлчилж байх залгамж халаагаа бэлтгэх
 
Хоёрдугаарт
 
Буддагийн үзэл, сургаалд сайтар мэргэшсэн дээд дэсийн номч мэргэдийг тодруулах,
 
Гуравдугаарт

 
Энэтхэг, Төвд, Монгол анагаахуйн ухаанд суралцсан эмзүйч, оношзүйч, эмчлэн илааршуулагч оточ нарыг бэлтгэх,
 
Дөрөвдүгээрт
 
Зурхайч, орчуулагч, хэлзүйч, уран зураач гэх мэтийн нарийн мэргэжлийн лам нарыг бэлтгэх ажлыг 17-р зууны сүүлчээс XX зууны 30-аад оныг хүртэл дөрвөн зууныг дамнуулан хийжээ. Энэ урт хугацаанд Монгол оронд Бурханы шашны нэр ба шүхэр доор мэдлэгийн олон галбар хөгжиж, оюуны соёл хуримтлагдаж, монголчуудын оюун санааны амьдрал, соёл-иргэншил буддын шашин суртлын нөлөөн доор орших, хувьсах болсон байна.
Байгаль ба хүмүүсийн хоорондын шууд, ил харилцаан дээр суурилсан, хүмүүнлэг, энэрэнгүй аж төрөх ёс, иргэншил нь бөө мөргөлийн ёсыг орхиод Бурханы шашин суртлын нөлөөнд бүрэн автаж эхэлсэн нь тухайн цаг үедээ дэвшил мөн байв. Гэвч бурханы шашин суртал Монгол даяарт дэлгэрч байсан үйл явдлыг монголчууд өөрсдөө болохоор дотоод эв нэгдлээ бэхжүүлж, нэгдмэл, хүчирхэг үндэстэн улс болж сэргэн мандахын төлөө ашиглахыг зорьж байхад төвдүүд харин шашин суртлаа хойд зүгт аль болохоор өргөн дэлгэрүүлж нэгэн цагт дэлхийд хаанчилж байсан улс орны баялгийг өөр лүүгээ урсган өвөрчлөхийг хүсэж байв. Монголд бурханы шашин хүчээ аван дэлгэрч байгаа үйл явцыг Манжийн хаан
 
Нэгдүгээрт
 
Монголчуудыг номхон хүлцэнгүй байлгах
 
Хоёрдугаарт
 
Цэрэг, дайны чадавхгүй болгох
 
Гуравдугаарт

 
Монгол хүн амыг цөөрүүлэх, эрчүүдийг нь аль болох олноор нь лам хувраг болгох,
 
Дөрөвдүгээрт
 

Чингисийн удмын эрчүүдийг ноёд, жанжид биш шашны зүтгэлтэй тойн нар болгож номхруулах хэрэгт ашиглах боломж хэмээн үзэж бүх талаар дэмжиж эхэлжээ.

Дөрвөн зуу орчим жил өнгөрөх хэрд эргээд харахад төвдүүд ба манжийн төрийн хүсэл, зорилго урьдчилан төлөвлөж байснаас нь хол илүү давж биелсэн байлаа. Уг шашин суртал маань ямар шинжтэй, хаана ямар үр дагавар үлдээж чадах, тэр нь хэн хэнд ашигтайгаар эргэхийг урьдчилан харж ашиглаж болдгийн нэгэн том жишээ энэ юм.

Шашин суртал бол нэгэн төрлийн зэвсэг мөн болохыг мартаж, огоорч ер болохгүйг улстөрчид байнгад санаж, тооцож байх ёстой ажээ. Шашин суртал, түүнд суурилсан тусгаар иргэншлүүдийн хооронд сөргөлдөөн, тэмцэл гарч дайн самууныг үүдэх болсон орчин үеийн нөхцөлд энэ нь улам бүр чухалчлагдах болоод байна.

Хөөрсөн, бухимдсан сүсэгтэн олны сэтгэлзүйд дөрөөлөн дайн самуунд турхирахыг хүн төрөлхтний эсрэг үйлдэж байгаа гэмт хэрэг гэж үзэж НҮБ цаазлан хориглох ёстой.

Оюун ухаант хүний төрөл олоод ээж, аав, ах, дүү, төрөл төрөгсдийн ивээл, асрамжаар өсөж бойжсон хэн ч болов сайн хүн болж, зөв амьдарч, бусдад тус буян хийж, өөрөө гэгээрч, өрөөл бусдын гэгээрэхэд тусалж явахын зам мөрийг бодон, суралцан, бясалгаж байж боловсруулсан Буддагийн үзэл, сургаал өөрийг нь амьд сэрүүн байхаас эхлэн шашинжсаар эцэс сүүлдээ сүсэг бишрэлд үйлчилдэг, сүсэг бишрэл төрүүлдэг, элдэв дүрийн бурхдыг тахьдаг, ид шид увдист итгэдэг, хойт насны сайн сайханд бэлтгэдэг зам мөр болон хувирчээ. “Буддагийн үзэл сургаалын дагуу суралцаж, сахил хүртэж, гэгээрч, төгс чанарыг олсон хүн бурханы хутгийг олж мөнхөрдөг” тухай үлгэрт лам хуврагууд итгэж тийм хэмжээнд хүрэхийн төлөө зүтгэсээр эцсээ үзэж чадалгүй (тоотой насны эрхээр) хорвоогоос хальсаар хоёр мянга гаруй жил болжээ. Тэгэвч өнөөгийн лам хуврагууд мөн л дээрх үлгэр, хуурамчлалд итгэсээр суралцсаар, даянчилсаар, бясалгасаар, нууц тарни, ёогийн увдисыг үзэхээр өтөл насаа огоорон зүтгэсээр байгаа болно. Төгс чанарын зам мөрийн тухай:  Гэгээрэгсдийн эх сударт "Өнгөрсөн, одоо, ирээдүйн бүх гэгээрэгсэд Төгс чанарын зам мөрөөс өөрийг туулахгүй, төгс чанар бол гэгээрсэн төлөвт хүрэх зам мөрийн амин сүнс мөн. Төгс чанар бол судар, тантра хоёулангийнх нь зам мөр юм. Энэн дээр нууц тарнийн онцгой зам мөр буюу авшиг, тангараг, сахил, хоёр шатны ёог, дээд зан үйлийг нэмчихвэл гэгээрсэн төлөвт хүрэх нь тэр..." хэмээн номложээ. Судар номд дээрх мэтээр зүйлчлэн заасан боловч энэ замыг туулаад тэр мөрөөр мацсаар оройд нь гарчихсан хүн үгүй юм. Ийнхүү хүсэмжлэн хичээсээр 80, 90 наслаад жирийн хүний адилаар нас эцэслэсэн лам хувраг харин хэдэн арван мянган байсан бизээ. Хувь хүний нэгэн нас дээрх зам мөрийг гүйцээхэд хүрэхгүй, хүргэхээр хичээгсэд үхэх цагтаа энэ нь боломжгүйг ойлгосон ч “Энэ зам мөр амьдралаар шалгагдаж үнэн эсэх нь тогтоогдох учиргүйг” мэдээллэж, зарлаж байсангүй. Ийм байдал, эцэс төгсгөл л мөнхүү сурталд аврал болсоор иржээ. XXI зууны өндөрлөгөөс ингэж хэлэхээс өөр аргагүй байна.
 
Хүрэх боломжгүй, хэрэгжих нь худлаа зорилгод хөтлөгдөж нэгэн насаа элээх нь чин сүсэгт лам хувраг нарын хувьд эмгэнэл юм. Хойд насны сайн сайхныг энэ насандаа хангах бурханы хутгийг олж мөнхрөх, диваажинд залрах, хутаг хувилгаадын ид увидасыг олох, нууц тарнийн хүчийг эзэмдэх мэт нь 2000 гаруй жилийн практик амьдралаар няцаагдлаа. Энэ үнэнтэй бурханы шашны ихэс дээдэс ЭВЛЭРЭХЭЭС ӨӨР зам мөр үлдсэнгүй. Ингэхлээр энэ шашин сурталд шинэчлэл хэрэгтэй, Буддагийн үзэл, суртлыг хир, шавааснаас нь цэвэрлэх, чөлөөлөх шаардлагатай. Ийм ажлыг энэ шашны ихэс дээдэс өөрсдөө хийж хэрэгжүүлэх нь зөв болов уу... Энэ үгийг би XIV Далай ламтанд хандан хэлж байна.
 
Судлаач, профессор Д.Чулуунжав
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
liu i sin
26 өдрийн өмнө / 27.123.214.80

eniig bichsenii chini tuluu taniig 500000 uaniiar shagnaj shanzavbadamdorjiin 1r odongoor engerii chini elegtei chini tsoolood efu tserengiin deeleer huchij nugchuusugei

bao min
26 өдрийн өмнө / 27.123.214.80

muu erguu dagz mini chi mongolchuudiig denduu basaj heterhii archaagui yumiig bichsen baina zahiin dund surguuliih ni huuhed chamd eserguutselee batalgaatai ni hamt helne shuu dee mallaaa .naad zah ni manjiin ued mongolchuudiig lam bolgoh durgui bailaa erchuudiig ni hoid zugees irj boloh tsereg dainii ayulaas hamgaalah zorilgoor beltgej bailaaa chi zuun huvi hudalaa bichjee bas mal mini mongoliin huvilgaadauud chini id shidee uzuulsen uchir mongolchuud shuteed baina sh dee manai dundad ulsiin tomchuud hurtel uhehdee dalai lamiin avrald bagtah huseltee sem ilgeesen baidag yumaaa malaa ....chinii ene bichver tus bish us bolj mongolchuudiig shashintai ni ulam evtselduulj bnaaaa gulug mini

Бадрах
27 өдрийн өмнө / 103.29.144.2

Жинхэн Бурхан бол бүтээгч ном сударт өгүүлсэн зүйл нь ШУ-ны нээлтүүдээр баталгаажиж, түүхэн баримтууд нь хүн төрлөхтний түүхэнд гарцаагүй болсон байдаг, ирээдүйд болох зүйлсийг ч хэлсэн нь биелэгдэх нь харагддаг

Mongol
27 өдрийн өмнө / 103.29.144.2

Далай лам бурхан багш бол хүн философич хүн, зурхайч нар бол мэхлэгч, би хойд дүрээ тодруулах чадваргүй, эх нутагтаа амьдарч чадахгүй арчаагүй нэгэн гэж Де факто нэвтрүүлэг хөтлөгч Жаргналсайханд үнэнээ хэлсэн

Lammalbandi
29 өдрийн өмнө / 90.188.36.15

ҮНЭН ҮГ ХЭЛСЭН ХҮНД ...ӨСТӨЙ ГЭДЭГ ШИГ ЛАМ, ШАШИНЫ ҮНЭНГ Л ХЭЛЖ. АЛЬ Ч ШАШИНЫ СУРГААЛ САЙН САЙХАН ЦААНА СОРСОН МӨЛЖСӨН НОМЛОГЧ ХУВАЛЗНУУД МУУР БАГШ ШИГ Л БАЙЖ БАЙДАГ. ОДОО СЭРЖ СЭХЭЭРЭХ, УХААРАХ ЦАГ БОЛСОН. ЭНЭ БАЛИАР ШАРЫН ШАШИН МОНГОЛЧУУДАД ЯГ ЮУ ӨГСӨН ГЭЖ ЯДУУРАЛ, ДАРЛАЛ, МӨХӨЛ, БХНДИ ШУУМАР, МӨЛЖЛӨГ, КОЛОНИЧЛОЛ, ҮХЭЛ ХАГАЦАЛ Сүйрэл мөхөл гм олигтой юм нэг үгүй. СӨНӨЖ ДАЛД ОРООСОЙ ӨМХИЙ ТҮВД ТАНГАДЫН БОДЛОГООР ОРЖ ИРСЭН ТАХАЛ.

Lammalbandi
29 өдрийн өмнө / 90.188.36.15

ҮНЭН ҮГ ХЭЛСЭН ХҮНД ...ӨСТӨЙ ГЭДЭГ ШИГ ЛАМ, ШАШИНЫ ҮНЭНГ Л ХЭЛЖ. АЛЬ Ч ШАШИНЫ СУРГААЛ САЙН САЙХАН ЦААНА СОРСОН МӨЛЖСӨН НОМЛОГЧ ХУВАЛЗНУУД МУУР БАГШ ШИГ Л БАЙЖ БАЙДАГ. ОДОО СЭРЖ СЭХЭЭРЭХ, УХААРАХ ЦАГ БОЛСОН. ЭНЭ БАЛИАР ШАРЫН ШАШИН МОНГОЛЧУУДАД ЯГ ЮУ ӨГСӨН ГЭЖ ЯДУУРАЛ, ДАРЛАЛ, МӨХӨЛ, БХНДИ ШУУМАР, МӨЛЖЛӨГ, КОЛОНИЧЛОЛ, ҮХЭЛ ХАГАЦАЛ Сүйрэл мөхөл гм олигтой юм нэг үгүй. СӨНӨЖ ДАЛД ОРООСОЙ ӨМХИЙ ТҮВД ТАНГАДЫН БОДЛОГООР ОРЖ ИРСЭН ТАХАЛ.

зОЧИН
29 өдрийн өмнө / 43.242.241.86

ТА НАР ОЧООД ХАРААРАЙ ГАНДАН ХИЙДИЙН ДЭЭД СУУДЛЫН ЛАМ НАР ХАУС., БОЛОН ХАМГИЙН ҮНЭТЭЙ ОРОН СУУЦ, ҮНЭТЭЙ МАШИН ХӨЛӨГЛӨНӨ. ЭНЭ ЧИНЬ АРИУН ЯВДАЛ УУ ЛАМ БИЗНЕС ХИЙДЭГГҮЙ ЮМ ХАРИН АРД ТҮМНИЙ ӨРГӨЛӨӨР АМЬДАРДАГ ЮМ ХУВАЛЦУУД

Зочин
29 өдрийн өмнө / 43.242.241.86

ХИЙ ХООСОН БУРХАНЫГ шүтээд байгаа малуудаа БУРХАНЫГ ТА НАР МЭДЭРСЭН ҮҮ, ХАРСАН УУ, ХАЛАМЖУУЛСАН УУ ТЭГСНЭЭС эцэг эх, эх орон үр хүүхэд, газар ус, хөх тэнгэртээ цайныхаа дээжийг өргөөд мөргөж шүтээж наад доктор чинь үнэнийг бичээд бна. ХООСОН ОРОН ЗАЙ, ШАВАР БАРИМАЛ ШҮТЭГЧ НАРАА УХААРААЧЁ

fucking dalai lam
29 өдрийн өмнө / 139.5.217.77

Fuck you

монгол
29 өдрийн өмнө / 103.229.123.14

Бурхны шашны жинхэнэ мөн чанарыг ганцхан өгүүлбэрээр тодорхойлвол ЧИ ЗААВАЛ БУРХАНД ИТГЭХ АЛБАГҮЙ, ЮУ Ч ХИЙДЭГ БАЙЖ БОЛНО, ХАМГИЙН ГОЛ НЬ ТЭР НҮГЭЛ ГЭДЭГ ЗҮЙЛИЙГ ҮЙЛДЭХГҮЙ БУСДАД ТУСЛАЖ БУЯН ҮЙЛДЭЖ ЯВАХЫГ Л ХЭЛНЭ. жишээ нь. ямар ч шашинд итгэдэггүй хэрнээ ашиг харахгүй чин сэтгэлээсээ өөрийнхөө шавьд хичээл зааж ойлгуулж чаддаг сургуулийн БАГШ /12 жилийн, их сургуулийн, хувийн сургуулийн гэсэн үг/, бага ангийн багш шавь нараа заавал уншиж, бичиж чаддаг болгох гэж хичээдэгтэй л адил, гэхдээ гол нь сэтгэлээсээ. БАС ямар ч ашиг харахгүйгээр хүний амийг аварч чаддаг алтан гартай ЭМЧ, ҮҮНД Л БУРХНЫ ШАШНЫ МӨН ЧАНАР ОРШИЖ БАЙГАА ЮМ. ингэж бодохоор Бурхны шашны мөн чанар Далай багшид, чамд, надад ч гэсэн байгаа биз

Зочин
29 өдрийн өмнө / 66.181.185.81

Бид арчаагүй, ажил хийх дургүй, хариуцлагагүйдээ ядуу байгаа. Бусдаас бурууг, муу муухайг хайж байхаар өөрөөсөө өөрсдөөсөө хайх хэрэгтэй. Хятад хужаа л гэнэ, тэд хөгждөгөө хөгжиж байна. Харин бид бие биенээ доромжилж, муу муухайгаар дуудаж амьдарч байна. Хийж бүтээж зовж зүдэрч байж л сайн сайханд хүрнэ. Тэгэхгүй хэрүүл хийгээд байвал яаж өөдлөх юм бэ?! Үйлийн үр гэж юм бий дээ. Сайныг бодож, сайныг таривал бүх зүйл тань сайн сайхан байна. Өөртөө нүгэл хураасан зүйл хийхээ больцгоо. Шашин шүтэх эсэх тухайн хүний хэрэг. Та үнэмшдэггүй бол тэрийгээрээ л бол. Таныг хэн ч шахаж албадаагүй. Шүтдэг бусад олон гэж хүмүүс бас байдаг юм шүү.

монгол
29 өдрийн өмнө / 103.229.123.14

чулуунжаваа чи өөрийгөө далай багш гэж бод. тийм бол 2000 гаруй жилийн турш няцаагдлаа гээд байгаа тэр бүх зүйлд чин сэтгэлээсээ итгэдэг гэсэн үг биз дээ. бурхны шашин шүтдэг далай багшийн хувьд тэгвэл бурхны шашин бол 100% төгс гэсэн үг юм. Далай багш өөрөө ч гэсэн энэ гэгээрэлд хүрэх гэж хичээдэг хүн, тэр 100 хувь төгс гэж үздэг юм чинь яг юуг нь шинэчлэх юм бэ.

Zssss
29 өдрийн өмнө / 89.133.85.43

Teneg teneg yum bichdeg tarhinii gajuudluud ih boljee. Ta nariin shuteed baidag baruunii ornii erdemted chini Buddhagiin shashin ruu huilarch baina. Dalai lamtai hamtarsan tosoluud ih hiij baina. Buddhagiin shashin geheer l Manjiin ueii n Mongol yarihaas tsaashgui medleggui medremjgui humuus baih yum

Зочин
29 өдрийн өмнө / 27.123.214.92

хөгжилтэй орнуудад сүм хийд хоосроод лам нар ажилгүй болж байгаа ХҮМҮҮС ХУДАЛЧ ЛУЙВАРЧИНГУУДАД МАЛАЛУУХАА БОЛЬЖ БАЙГАА МӨН БУРХАН СҮМД БАЙДАГҮЙ ӨӨРТӨӨ ИТГЭЛГҮЙ ЭСВЭЛ ТЭНЭГ ГАРУУД Л БУРХАНД ИТГЭДЭГ

мон
29 өдрийн өмнө / 103.57.92.117

жинхэнэ үнэнийг хэлж бичсэн байна нүдээ нээж ухаарцгаа

монгол
29 өдрийн өмнө / 103.229.123.14

чулуунжаваа би сая бодлоо о доо, 14-р Далай багшийн оронд байсан бол юу гэж хэлэх байсан бэ гэж, энэ миний бодол шүү. БУРХНЫ ШАШНЫ ЖИНХЭНЭ УТГА НЬ ЯМАР ВЭ ГЭДГИЙГ ХҮМҮҮСТ ЗӨВ СУРГАЖ ОЙЛГУУЛЖ ЧАДААГҮЙ НЬ БИДНИЙ БУРУУ, УУЧЛААРАЙ, ЦААШИД ЗӨВ ОЙЛГУУЛАХ ТАЛААР ЦААШИД ХИЧЭЭЕ гэх байсан байх

mongol
29 өдрийн өмнө / 202.70.33.242

Ene hunii bichsen zuil unenii ortoi bn gej uzej bn medeej bid mongolchuud burhanii surgaaliig ul oishooh tuhai yaria baihgui harin burhanii shashin neriin dor mongold nevterch orj irsen mongol humuusiin oi uhaan es zanshild nuluulsun surtliig saitar sudlan shinjilj muu nuluutei sain ur dagavartaig ni yalgaj salgah uureg erdemted sudlaachid lam huvraguudad baih estoi uuniig yaaraltai hiih heregtei

монгол
29 өдрийн өмнө / 103.229.123.14

Бурхны шашинтай хүний хувьд бичсэн нийтлэл болгоныг чинь уншаад дүгнэхэд би таныг нүгэл үйлдэж байгаагаа мэдээсээ гэж хүсэж байна, бурхныг гүтгэх, доромжлох нь хүнд нүгэлдээ тооцоогддог, чин сэтгэлээсээ гэмшээд нүглээ наминчлаад, буян үйлдэж явахгүй л бол үйлийн үр чинь үржээд нэг л өдөр толгой дээр чинь буувал яана, үйлийн үр байдаг гэдгийг бүгд л мэддэг биз дээ. Бурхны шашныг сайн судлаж явсныхаа хувьд би мэдэмхийрч байна уу эсвэл. Буддын шашинтай хүний хувьд би Далай багш нараас таныг уучилж өгөөч гэж таны төлөө залбирнаа

зочин
29 өдрийн өмнө / 103.10.23.107

Уг нь буддагын шашинд монгол ёс заншилтай минь таарсан олон сайхан юм байдаг юмсан шашин дэлгэрч соцмализмийн хавчилгаас гарч маанийн үгс тэнгэр газарт чөлөөтэй цуурайтан хамаг монгол айх цочих өлсөх даарах гадны аюулгүй амар амгалан хөгжин цэцэглэх тэр л үе ирлээ гэж бодсон юмсан юу болоод байна даа Мөнх тэнгэр минь

монгол
29 өдрийн өмнө / 103.229.123.14

би бол бурхны шашинт Бурхан багш үе үеийн Далай багш, Богд багш нарыг шүтэж ирсэн, Багш нарын сургаалийг дагаж нүгэл үйлдэхгүйг хичээж буян үйлдэхийг л бодож явдаг, ингэлээ гээд надад муудсан юм алга, хүмүүст сайхан сэтгэлтэй гэж дуудуулж л амьдарч байна. удахгүй 10-р Богдыг хурдан тодроосой гэж хүсдэг. надад чин сэтгэлээсээ баярласан хүмүүсийн царайг харахад сайхан л байдаг

монгол
29 өдрийн өмнө / 103.229.123.14

чиний бичсэн нийтлэл болгон яагаад бурхны шашны эсрэг байдаг юм бэ. бичсэн нийтлэлийг чинь харвал бурхны шашныг судалдаггүй. огт мэддэгүй нь илт мэдэгддэг. өнгөц дүгнэсэн, мэдэхгүй зүйлийнхээ талаар битгий мэдэмхийрч байгаач, хятадын засгийн газрын бурхны шашны талаар баримталдаг байр суурьтай яг адилхан. шууд асууя. хятадуудаас хэдэн төгрөг авсан бэ. эсвэл юань.

монгол
29 өдрийн өмнө / 103.229.123.14

монголд Бурхны шашин орж ирсэн үеэс л хүн бүр шүтдэг болж бүх ёс заншилтай салгахын аргагүй нягт холбоотой болсон, тэр үед манай монголчуудын оюун санааны удирдагч нь үе үеийн Богдууд байсан, 9-р богд хожуу тодроод удахгүй бурхны орондоо тодорсон, харин удахгүй хэдэн жилийн дараа 10-р богдыг далай багш тодруулна, хэрвээ 10-р Богд тодрох л юм бол яваандаа монголчууд оюун санаагаараа нэгдэж эхэлнэ гэсэн үг, хятадууд үүнээс л их айж байгаа,

монгол
29 өдрийн өмнө / 103.229.123.14

1 амьтны амь битгий тасал 2 худал битгий хэл, амьтан хоолло, 3 лам багшийгаа, ээж ааваа хайрла . 4 мэдэхгүй бол битгий мэдэмхийр гэдэг юм гэх мэтчилэн

монгол
29 өдрийн өмнө / 103.229.123.14

чи өөрийгөө судлаач, профессор гэнэ шүү, чиний бичсэн нийтлэл болгон бурхны шашны эсрэг үзэл сурталтай байх юм дандаа, бурхны шашны утга, яг юуг сургадагийг чи МЭДДЭГГҮЙ юм байна. тийм л их дургүй юм бол, бусдад ийм гэж мэдэмхийрэхийн оронд өөрөө бурхны шашинтай эхлээд нэг танилцаад үз л дээ.

Монгол
29 өдрийн өмнө / 103.229.123.14

манай монголын өвөг дээдэс бурхны шашин шүтдэг байх үедээ нүгэл үйлдэж байгаагүй юм шүү. судлаачаа, одоо хараач, улс оронд чинь гай зовлон тохиолдоод байгааг, мөнгөний төлөө юу ч хийхээс буцахгүй улс болсон байгааг, хүн нэгийгээ амьдаар нь тамалж идэж байна ш дээ, энэ монголд

То ван
29 өдрийн өмнө / 103.57.92.142

Энэ судлаач бас профессор гэнэ юу судалсан юм бол доо одоо ч ийм мэдрэл муутай бусдыг доош хийгч тэнэг гарууд их болж дээ

монгол
29 өдрийн өмнө / 103.229.123.14

ЧИ ХУЖАА НАРЫН ГАР БОЛСОНООР ХОЛ ЯВНА ГЭЖ БОДОО ЮУ, ХЭДЭН ТӨГРӨГ АВЧИХААД.

монгол
29 өдрийн өмнө / 103.229.123.14

одоо манай монголчууд ямар байгааг судлаач хүний хувьд чи маш сайн мэддэг байх, мөнгөний төлөө хүний амь тасалж байна, эх орноо харийханд худалдаж байна, ард иргэдээ өрөнд оруулж байна, худал хэлж байна, хуурч байна, гэмт хэргийн гаралт хэдэн жилийнхээс ихсэж харгис хэрцгий болж байна, энэ бүгдийг битгий хий, нүгэл гэдгийг шашин л хэлж өгч ойлгуулдаг,

Монгол хүү
29 өдрийн өмнө / 203.91.115.247

Яг хэл хэлсэн байна. Аав ээжээ л шүтэж амьдарнаа хөө.

монгол
29 өдрийн өмнө / 103.229.123.14

Далай багш бол төвдийн оюун санааны удирдагч, богд бол монголын оюун санааны удирдагч байсан, аль аль улс нь оюун санаагаараа нэгдэж болохгүй, хужаа нар тэнэг биш болохоор энийг мэдэхийн дээдээр мэддэг, тийм л болохоор Буддын шашны эсрэг суртал ухуулга их явуулдаг байх, хужаа нар монголыг эзлэх бодлогод монголчууд л саад болж чадна, яаж вэ гэвэл гартаа нум сум барьж биш, харин оюун санаагаараа нэгдэж

монгол
29 өдрийн өмнө / 103.229.123.14

сүүлийн 5, 6 жилийн хугацаанд буддын шашны эсрэг үзэл хэвлэл мэдээллээр их цацагдах болсон, хятадууд далай ламыг дайснаа гэж үздэг, удахгүй 10-р богдыг тодруулахтай холбоотойгоор санаатайгаар ийм явуулга явуулдаг гэж би боддог, шашны эсрэг суртал ухуулганд дандаа чиний нэр бичигдэх юм. чи хужаа нараас мөнгө авдаг юмуу, өөр шашинтай бол буддын шашныг битгий гүтгэж нүгэл үйлд, тэр шашнаа дэлгэрүүлэх ажил хийвэл яасан юм

монгол
29 өдрийн өмнө / 103.229.123.14

чулуунжаваа чи зовж олсон мөнгөө хулгайд алдах ямар байдгийг мэддэг байлгүй, эсвэл хэн нэгний шуналтай хүний гарт хайртай хүнээ алуулах ямар байдгийг мэдэх үү, хулгай битгий хий. амьтны амь битгий тасал, худал битгий хэл, хүн битгий хуур гэдгийг зааж өгдөг болохоос биш чиний дээрх 3 зорилго буддын шашинд байдаггүй юм шүү

монгол
29 өдрийн өмнө / 103.229.123.14

чулуунжаваа чи монголын түүхээ сайн мэддэг байх. манай монголчууд хүчээр биш ухаанаараа дэлхийн талыг эзэлсэн. буддын шашин биш хоосон баярхал, шунал 2 нь ялагдалд хүргэсэн, би хичнээн хичээгээд хүчээр дэлхийн талыг эзэлж чадахгүй, харин ухаан сийж монгол ёс заншлаа хадгалж авч үлдэж чадвал сая монголоороо үлдэж чадна гэж боддог

судлаач
29 өдрийн өмнө / 43.242.241.86

Манай бүх хийдэд мөнгө өгч ном уншуулдаг, дэлхийн аль ч шашин харин үнэгүй хоол, хувцас, энэрэл өгдөг та нар хараач ойлгооч

шашингүй үзэлтэн
29 өдрийн өмнө / 43.242.241.86

Эрдэмтэн ахын оновчтой үгс яг үнэнийг өгүүлжээ. Хүн төрөлхтөн шашинаас болж дайн самуун, ядуурал хоосрол, мөлжлөгийг амссан. Монголын будда шашин бол ард түмэн нь өргөл барьж ном уншуулдаг лам нар нь өөрсдөө ойлгохгүй цээжилсэн төвд хэлээр номоо уншдаг авч идэхийн дон туссан хувалцууд мөнөөс мөн билээ. Монгол улсыг үеийн үед доройтуулсан энэ шашинаас залуу үеээ хол байлгах талаар эрдэмтэн та бүхэн соён гэгээрүүлэх ажлыг хийх зүйн хэрэг билээ. Эцэст нь Шашин бол хар тамхинаас илүү хортой зүйл буюу Батгана суусан газар баастай, Далай лам явсан газар ядуурал, өсгөлөн, доройтолийг нүүрнүүлнэ Монголчууд аа сэрэмжил

Зочин
29 өдрийн өмнө / 90.188.36.15

Гандангийн хэдэн лам нар, золбинсхэдэн түвдүүдийг хагартал тэжээлээ дээ хөөрхий мунхаг үхэрүүд. Хохь нь хэлээд байхад хувалзанд соруулаад байвал хохь нь.

Зочин
29 өдрийн өмнө / 90.188.36.15

Яг үнэндээ энэ шарын шашиныг дагаад өөдлөх бол өөдлөж дэвжих өсөн мандах байсан бол оргилдоо хүртэл шүтлээ дагалаа. Одоо болих цаг брлсон хүний юм хүнийх байдаг. Сүүлийн 200-300 жилийн доройтол, дампуурал, сүйрлийн гол буруутан энэ шашин шүү. Шүтэх юм мундсан биш эцэг,эх, өвөг дээдэс,эх орон, төрсөн нутаг орон,эрдэм мэдлэг, аугаа түүхээ шүтье.

Иргэн
29 өдрийн өмнө / 208.54.80.232

Үнэний хувьтай нийтлэл бна. Шашнаа шүтэх нь хүний эрх. Иөн чанарыг нь ойлгох бас өөр хэрэг. Шашнаар дамжин юу хийж болдогийг өнөөгийн дэлхий ертөнц харуулсаар байгаа. Мухар сүсэгт автвал мөхөл рүүгээ явна л гсн үг

я
29 өдрийн өмнө / 202.21.106.161

Далай лам гэж элийрч балайрч ирсэн, балайрсаар буй төвд, монгол хоёр шиг гутамшигт үндэстэн өөр бн уу. төвд сөнөх нь нэгэнт тодорхой, араас нь тэнэг бид орох нь бас тодрохой биз. Мөргөөд бай мөөрөөд бай, хэн ч хориогүй та нарыг

Судлаач гуайд
29 өдрийн өмнө / 103.23.50.2

Шашин шүтэх эс шүтэх нь бас лам болох эс болох нь хүний эрхийн асуудал шүү дээ судлаач бас профессор гуай