Ц.Нямдорж: Болдоос болоод ямар хоёр хүн цаазлуулж, Болдод ямар бичиг ирсэн юм бэ

: 29 өдрийн өмнө / 2017-11-16 12:55:59

УИХ-ын чуулганы хуралдаанаар Элчин сайдаар Б.Хурцыг томилох эсэх асуудлыг хэлэлцэх үед Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж байр сууриа илэрхийлэв.

Тэрбээр, "Би өчигдөр Засгийн газрын хуралтай байсан тул байнгын хороонд сууж чадаагүй. Гэртээ хариад телевиз үзлээ.  Томилгоо авах гэж байсан хүн ноцтой асуудал ярьсан. Тэр дотор миний нэрийг оруулсан байна. Л.Болдод хандаж зэвсгийн наймаа хийсэн, таниас 300 мянган ам.доллар нэхэмжилсэн, таниас болж хоёр хүн цаазлуулсан гэсэн. Ингээд төгсгөлд нь Ц.Нямдорж сайд үүнийг мэдэж байгаа гэсэн. Би гайхаад, тийм бичиг ирсэн эсэхийг яамны ажилтнуудаар хайлгалаа. ТЕГ-тай ярилаа, цагдаатай ярилаа. Тэдэнд тийм бичиг байхгүй гэж мэдэгдэж байна. Гадаад харилцааны яаманд ирсэн эсэхийг шалгах хэрэгтэй. Энэ бол нэг хүний асуудал биш улсын нэр хүндийн асуудал боллоо. Би бол Хойд Солонгосын асуудал сонсоогүй одоо сонсож байна. Тэгэхээр энэ томилгоог хойшлуулаад, яриад байгаа зүйлийг нь тодруулах хэрэгтэй. Болдоос болоод ямар хоёр хүн цаазлуулж, Болдод ямар бичиг ирсэн юм бэ. Түүнийг тодруулах хэрэгтэй. УИХ-ын дарга та гишүүдийн эрхийг хангах үүрэгтэй. Намайг 42 сая ам.долларын шахааны бизнес “Эрдэнэт”-д хийсэн гэж гүтгэсэн. Би хуулийн байгууллагад хандсан байгаа. Ингэж тусгай албаны дарга гишүүдийн нэр хүндэд халдаж болохгүй.  УИХ-ын дарга та гишүүдийн эрхийг хангах ёстой шүү. Гэм буруутай нь тогтоогдоогүй байхад гэм буруутай гэж үзэж тухай Үндсэн хуулиар заасан байдаг. Тусгай хяналтын дэд хорооныхоо бүрэлдэхүүнийг өөрчилж, ажиллуул. Хуулийн байгууллагад хандсан бичиг байхгүй шүү” гэлээ.
 
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
Зочин
25 өдрийн өмнө / 66.181.185.140

Энэ чинь олон клсын асуудал учрыг ньолох хэрэгтэй

Зочин
25 өдрийн өмнө / 66.181.185.140

Энэ чинь олон клсын асуудал учрыг ньолох хэрэгтэй

Зурагт авсанд баярла
27 өдрийн өмнө / 66.181.189.154

Нямкагийнх овоошдээ зурагттай болж дээ хөөрхий.Удахгүй хэсэг рецидевүүд хар гэртээ орох нь дээ.Монгол төр цэвэршиж л байвал болох нь тэр.

Зочин
28 өдрийн өмнө / 66.249.93.223

бидний дээр ийм л сүгнүүд бна даа ард түмэээн

Зочин
28 өдрийн өмнө / 66.249.93.223

75 аар бууж өгсөн бна ...нөгөө тагнуулын хэргийг ил болгоно гээ биздээ...

Зочин
28 өдрийн өмнө / 66.249.93.223

энхбаярыг бариихад орондоо байсан ..их зальтай хулгайчдаа

зочин
28 өдрийн өмнө / 103.9.90.50

Хурцад талархах ёстой юм биш үү.

Иргэн
28 өдрийн өмнө / 202.72.245.61

Нямка ч чухал л юм бол би мэдээгүй, тийм юм дуулаагүй гэдэг хүн дээ. Тэгээд дараа нь нэг тоглолт хийж эхэлнэ. Энэ хүнээс гадуур хийдэг юм нэг ч байхгүй биз.

Зочин
29 өдрийн өмнө / 66.181.186.96

Ed nariin luivar yaahaaraa turiin nuuts bolchihdog yum ne

Зочин
29 өдрийн өмнө / 103.57.92.45

Хурцыг төрийн нууцын зэрэглэлтэй мэдээлэл задруулсан хэргээр нэн яаралттай баривчлах ёстой юм биш үү

Зочин
29 өдрийн өмнө / 202.9.42.185

naad Hurts chin galzuurchihsan bna hurts shig muu hun orchlon delhi deer baihgui delhi deer gantshan baigaa ter n Hurts yum bna

zochin
29 өдрийн өмнө / 202.9.42.196

ulsin har hairtsagni bodol baih yostoi baih,ene hurts gedeg hun bur davarlaa sain shalgah heregtei,nuguu ulsin nuuts gedgiig zadruulad bgaa yum bishuu

зочин
29 өдрийн өмнө / 103.9.90.50

Шүүхийн хийх ажил биш үү.