Сүхбаатар дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг 35 дэн буудалд шалгалт хийлээ

: 29 өдрийн өмнө / 2017-11-16 13:49:28

Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт дэн буудлын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй газруудыг шалгах, үнэлгээ дүгнэлт өгөх, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах арга хэмжээ авах, мэргэжил арга зүйн зөвөлгөө өгөх зорилгоор Засаг даргын захирамж гарсан билээ.

Засаг даргын орлогчоор ахлуулан Нийслэлийн аялал жуулчлалын газар, дүүргийн Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс, Нийгмийн хөгжлийн хэлтэс, дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Цагдаагийн хэлтсээс бүрдсэн ажлын хэсэг байгуулагдан 2017 оны 11 дүгээр сарын 6-наас 10-ны өдрийг хүртэл дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй дэн буудлуудад хяналт шалгалт хийлээ.

Шалгалтанд нийт 35 дэн буудал хамрагдсан бөгөөд доорх зөрчлүүд давтамжтайгаар илэрч байна.

Үүнд:

1. Зохих зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан. /Нийслэлийн аялал жуулчлалын газрын зөвшөөрөлгүй/
2. Холбогдох бичиг баримт байхгүй.
3. 21 насанд хүрээгүй иргэнд үйлчилсэн.
4. Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн хүнд үйлчилсэн.
5. Тамхины хяналтын тухай хуулийг зөрчиж буудлын өрөөнд тамхи татуулсан.
6. Архидан согтуурах, биеэ үнэлэх нөхцлийг бүрдүүлсэн.
7. Зочин бүртгэлийн дэвтэр хөтөлдөггүй, хөтөлж байгаа зарим нь шаардлага хангахгүй,
8. Цагаар үйлчилдэг цагийн тарифтай,
9. Аялал жуулчлал, дэн буудлын стандарт шаардлага хангахгүй /ажилчид дүрэмт хувцасгүй, эрүүл мэндийн шинжилгээнд хамрагдаагүй, нэг удаагийн хэрэгсэл өгдөггүй гэх мэт/
10. Галын аюулгүй байдлыг хангаж ажиллаагүй
11. Эрүүл ахуй, ариун цэврийн шаардлага хангаагүй Иймд ажлын хэсгээс холбогдох чиглэл тус бүрээр зөвлөн тусалж, 12 дэн буудалд зөрчлийг арилгуулан ажиллах тухай албан шаардлагыг хүргүүллээ. Тодорхой хугацааны дараа албан даалгаврын биелэлтийг дахин шалгах юм.
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих