Д.Хаянхярваа Монгол Ардын намын даргад нэр дэвшин өрсөлдөхөө мэдэгдлээ

: 29 өдрийн өмнө / 2017-11-16 14:59:37

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа Монгол Ардын намын даргад нэр дэвшин өрсөлдөхөө өнөөдөр албан ёсоор мэдэгдлээ.

Тэрбээр “МАН-ын 28 дугаар Их хурал болох гэж буйтай холбоотой намын даргын сунгаанд оролцох нэр дэвшигчдийн нэрс хэвлэл мэдээллийн хэрэгслээр нэлээд гарч байна. Үүний дотор миний нэр багтаж байгаа. Намайг “МАН-ын даргад өрсөлдөнө” гэж яриа гарснаас хойш хэвлэл мэдээллийн хэрэгслээр янз бүрийн байдлаар хандаж байгаа нь ажиглагдаж байна.

Тиймээс өнөөдөр би намын нийт гишүүд, дэмжигчидээ хандаж, МАН-ын 28 дугаар Их хурлаас МАН-ын даргад нэрээ дэвшүүлнэ гэдгээ албан ёсоор зарлаж байна.  Намын даргад өрсөлдөж байгаа нэр дэвшигчдийг шударга, тэгш мэдээллээр хангаж ажиллахыг хэвлэл мэдээллийнхэн та бүхнээс хүсч байна” гэсэн юм.
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
Зочин
27 өдрийн өмнө / 202.179.25.172

Дэмий л юм хийж байна даа Хаянаа. Шахаанд орсон уу. Угаасаа наад намын чинь хамаг ажлыг АН хийж байхад та нар зүгээр л хуралдсан болж ард түмнээ хуурахгүй юу даа. Үнсээ бужигнуулчихаад бас 2020 оны сонгууль энэ тэр яриад байх янзтай, өмнөхөө яая гэж байж.

zochin
29 өдрийн өмнө / 66.181.177.121

MAH tarax xeregtei es zuigui baliar xulgaichuud tsuglarsan gazar xamgiin baliar yum tendl baina