Б.Хурцын заналхийлэлд өртсөн Ж.Батзандан Төрөөс хамгаалалт хүсчээ

: 28 өдрийн өмнө / 2017-11-17 09:25:47

УИХ-ын гишүүн Ж.Батзандан Төрийн хамгаалалт хүссэн албан бичгийг УИХ-ын дарга М.Энхболдод хүргүүлжээ.

Тэрбээр албан бичигтээ, "Миний бие нийтийн сонсголын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.2, 10 дугаар зүйлийн 10.1-д тус тус заасны дагуу "Томилгооны сонсгол" явуулах санал санаачилга гаргасан юм. Гэтэл дээрх асуудалтай холбоотойгоор 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 14:00 цагийн орчимд УИХ-ын гишүүн, АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбатын өрөөнд Тагнуулын Ерөнхий Газрын дарга асан Б.Хурц нь "Батзандан аятайхан байгаарай, үгүй бол орон дотор чинь хүнээр хорлуулж, алж чадна шүү" гэж заналхийлсэн болно. Тухайн үед УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, Л.Болд нар хамт байсан.

Иймд миний болон манай гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэндэд бодитой заналхийлэл учирч байгаа тул Төрийн хамгаалалтад оруулж өгөхийг хүсье" гэжээ.

Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
зочин
28 өдрийн өмнө / 112.72.12.65

үнэн юмуу Батзанданг сонгосондоо харамсаж явнаа ярьж байгаа юманд нь авах юм алгаа

зочин
28 өдрийн өмнө / 112.72.12.65

үнэн юмуу Батзанданг сонгосондоо харамсаж явнаа ярьж байгаа юманд нь авах юм алгаа