Нууцаар ч яах юм бэ, дэлхий даяарчлагдаж байхад...

: 28 өдрийн өмнө / 2017-11-17 09:30:41

Дэлхий даяарчлагдаад хил хязгааргүй болох нь хэмээн зарим хүн сүрхий саймширч байхад нөгөө хэсэг нь нээрээ ч тийм шүү гэсэн шиг нууц гээчгүй болж байгаа бололтой. Тэрхүү нууцгүй хүмүүс бас орны тоонд бидний цөөхөн монголчууд улсаараа тодроод байна уу гэлтэй.

Тиймдээ ч ТЕГ-ын дарга асан нь “Хэнд ч хэлэхээргүй нууцаа Хэнд ч битгий хэлээрэй гэж Хэнд ч битгий хэлээрэй” гэдэг үг шиг л албан тушаалаа өгмөгцөө УИХ-ын “муусайн” гишүүдийг жинхэнэ жижгирүүлж байна, цаана чинь. Түүнд албан тушаалынхаа хэрээр цуглуулсан мэдээлэл гэвэл хангалттай бий. Тусгаар тогтносон улсын тагнуулын албыг толгойлж байсны хувиар. Тиймдээ ч шүд зуусан байдлаар л “хариулчих уу” хэмээн “сүрдүүлж” сууна.

Нууц ч гэж дээ, угаасаа хана хүртэл чихтэй гэдгийн дээр дэлхий даяарчлагдаад, хил, гааль гэх зүйл ч үгүй болж мэдэхээр байхад.

Тэгсэн харин УИХ-ын чуулганы танхимд Тагнуулын дарга асныг өмнөдөд Элчин сайдаар томилох асуудлыг хойшлуулчхаж байгаа нь бүр хачин жигтэй харагдлаа. Хөөрхий тэр хүн уг нь “Энэ нөхөр Батлан хамгаалахын сайд байхдаа хойдуудыг зэвсгээр хангах гэж байсан шүү. Тэрийг нь би мэднэ” гэж ирээд л өөрийгөө монголчууд байтугай өмнөдийнхөнд ч таниулаад, өөрсдөд нь элэгтэй гэдгээ харуулж чадсан шүү дээ.

Тэгж байхад энэ унхиагүй 76 гишүүн тэрийг нь ойлгохгүй, тэгснээ бас сонсгол хийнэ гээд, бас болоогүй Хууль зүй дотоод хэргийн сайд нь “Элчин сайдад нэр дэвшигч их ноцтой юм ярьсан байна" гэж ирээд л шүүмжилж гэнэ. Хөөрхийг яах гэж дараагийн ажилд нь ч явуулахгүй, хугацаа алдуулж байгаа юм. Хэдэн хоногийн өмнө ч болтугай энэ их утаанаас холдож, эрүүл мэндээ бодог дээ.

Тэртээ тэргүй мань хүн очих гэж байгаа оронд нь хэчнээн монгол ажиллаж, амьдарч байгааг мэдэж л байна, ахиад ухвал ТЕГ-т байхдаа шаардлагатай мэдээллээ авсан л байлгүй. Бусад улсад суухаар ээлжээ хүлээж байгаа хүмүүс шиг “нууц ажилтан", дипломатууд биш дээ. Тэгэхэд тэр зэргийн мэдээлэлгүй юм уу, бусадтай тэмцээд дэлгэчих нууцын “архив”-гүй юм уу хэдэн нөхөр Элчин сайд болчих санаатай эртнээс нааш хүлээсээр л суугаа. 

Ядахад цаад улс орон нь “Танай хүнийг Элчин сайдаар хүлээж авна” гэдгээ мэдэгдчихсэн байдаг. Гэтэл нөгөөдүүл нь тагнуулын дарга байтугай нууц ажилтан ч байж үзээгүй бололтой өөрийн орноосоо “зөвшөөрлөө” гүйцэт авч чадахгүй л байна. Тодруулбал, Их наран улсыг зорих Г.Тэнгэр л гэхэд хүлээлтийн горимд шилжээд 130 хоногийг үдээд байна.

Хэт залуухан, нас нь бага хэмээн гоочлуулаад байгаа Н.Чимгүүндарь аль 115 хоногийн өмнө Канадыг зорьж болох мөн л эрх чөлөөний орныг зорьж, тарвалзах гээд чадалгүй 75 хоног “уяулчихсан” байгаа. Хүлээлгэнд “шилжсэн” энэ нөхдийг өмнөдийг зорих Элчин сайдтай харьцуулбал арчаагүй л гэх байх даа. Бушуухан Элчин сайдаар томилогдож хэдэн cap гадны улсад тухлахгүй бол нууцгүй болж байгаа юм чинь эцэстээ элчингийн ч хэрэггүй болох юм билүү хэн мэдлээ.

Зарим хүн Нийтийн сонсгол гээчийг нээлттэй хий гээд, нөгөө хэсэг нь улсын нууцтай хамааралтай асуудал хөндөгдөнө хаалттай байлга гэж ирээд л маргалдаж байна. Юун яасан хаалттай сонсгол дэлхий даяарчлагдаж байхад, тэр нууцаар яадаг юм бэ.

Тэгээд ч “Шиврээ бороо хувцсанд халтай, Шивнээ үг сэтгэлд халтай" гэж үг байхад шивнэж яриад бүр яах юм бэ. Даяарчлагдсан нийгэмд дандаа л хил, хязгаар, нууц, патент гэх мэт дэмий зүйлгүй олноороо орчлонгоор хэрэн тэнүүчилж амьдарч болох л байлгүй дээ.

Эх сурвалж: Өглөөний сонин
 
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
ррр
27 өдрийн өмнө / 203.91.118.180

хурц өөрт нь санал өгөөгүй улс төрчдийн булхайг л ярина санал өгснийхийг ярихгүй тэгэхээр өөрөө ч адилхан хулгайч луйварчин

Зочин
28 өдрийн өмнө / 103.57.92.45

өмнөдийхөн Хурцыг хүлээж авна гэж мэдэгдсэн гэнэ үү УИХ шийдээгүй байхад хууль ёсыг чандлан сахидаг тэр орон хүлээж авахад бэлэн гэж хэлэх үү ккккк

Eej ehner hun
28 өдрийн өмнө / 103.57.92.106

Alban tyshaal hashij bhda medej bga buhnee il bolgoj murduhgui yasiin zuwhun uuriin ambitsad taaryylj hudulj bga hun mongol ylsiig yaj tuluuluh yum be umnuus ne ichij bna tegeed hen heniige barij idej barahny harj syyhaas uruwdultei yuma neeh ih yum medej awsan hun shig shudee chigchiilj hehreh ne holgui syyh yumda hyrts guai yumda maadaigaad bga ne l ih sonin uur yu gargaj ireh bol

зочин
28 өдрийн өмнө / 103.9.90.50

Зөв. Юун улсын нууц? Албан тушаалтантай холбоотой идсэн уусан асуудал улсын нууц болдог юм уу? Юу болоод чичрээд сүр болоод байгаа юм бэ? Эцсийн дүндээ Хурц зөв алхам хийсэн. Монголын ард түмэнд болж бүтэхгүй байгаа асуудлын зах зухаас цухуйлгаж сэрэл сэхээрэл өгч байгаа нь сайн. Улс төрчид эмнэлэг, сургууль, цэцэрлэгийн асуудлаар нээлттэй сонсгол хийсэн үү? Нийгэм даяар цочроож байгаа гэмт хэрэг, хүүхдийн хүчирхийлэл, хулгайлагдсан хүүхдийн асуудлаар хэлэлцүүлэг хийсэн үү? Монгол улсын өнөөгийн байдал, эдийн засгийн хямралын шалтгаан, түүнийг хэрхэн даван туулах талаар эрдэмтэн судлаачдыг цуглуулж хэлэлцүүлэг хийсэн үү? Уул уурхайн бүс нутгийн ард түмний аж байдал, байгаль, экологийн асуудлаар хэлэлцсэн үү? Эрх ашиг нь хөндөгдөж байгаа иргэдийн төлөөлөл, холбогдох байгууллагуудыг оролцуулаад хэлэлцүүлэг, нээлттэй сонсгол хийгээч!! Ард түмэн шударга ёсыг хүсч байгаа юм бол буруу зөв, сайн мууг ялгах ухаантай байх хэрэгтэй. Дээр дооргүй улсаараа тэнэгрэлд орж дууслаа!