Багш нь сурагчийнхаа үүдэн шүдийг цөм өшиглөсөн хэрэг гарчээ

: 28 өдрийн өмнө / 2017-11-17 09:49:14

Анги даасан багш нь сурагчийнхаа хоёр шүдийг цөм өшиглөсөн хэрэг Төв аймагт гарлаа. Тодруулбал, энэ сарын 14-ний өдөр Төв аймгийн Заамар сумын Жаргалан багийн нутаг дэвсгэрт байрлах Шижир-Алт сургуулийн хоёрдугаар ангийн багш Э гэгч эмэгтэй багш найман настай хүү Ө-гийн нүүр лүү нь өшиглөн үүдэн хоёр шүдийг цөм өшиглөжээ.

Тэрбээр эцэг эхэд нь болсон явдлын талаар тайлбарлахдаа сурагч Ө ангийнхаа хүүхэдтэй зодолдсоны улмаас ийнхүү хоёр шүд нь унасан гэж тайлбарласан байна. Гэвч түүний хийсэн хэрэг болох нь илэрсэн тул Э гэх багш хүүгийн аав дээр нөхөртэйгөө хамт очиж уучлалт гуйсан талаар эх сурвалж мэдээлэв.

Мөн хүүгийн аавийн хэлснээр тус багш хүүг удаа дараа зодож байсан аж. 

Хүүгийн аав одоогоор цагдаад гомдол гаргаагүй учир уг хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж эхлээгүй байгаа юм байна.
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
Зочин
25 өдрийн өмнө / 103.212.118.33

BAGSH INEEDTEI HUN YUM

Зочин
26 өдрийн өмнө / 202.21.107.30

Яачихсан амьтан бэ. Өөрөөсөө унасан үр хүүхэдтэйгээ яасан жишиж боддоггүй хүн бэ. Ийм муухай сэтгэлтэй хүн багш байх эрхгүй. Багшлах эрхийг нь хасах хэрэгтэй. Тэр аав зайлуул хөөрхий учраа мэдэхгүй л сууж байгаа даа

Зочин
27 өдрийн өмнө / 202.179.25.172

Тэгээд ийм алдар гавъяатай багшийнхаа цалинг 100 хувь нэмээд өгөөч. Гарч жагсацгаах уу, багш нараа! Алив жагсая, жагсая.

зочин
28 өдрийн өмнө / 66.181.191.63

Даварцан гичий вэ хүчирхийлэлийн хуулиар шийтгэж баривчлаж өгөөд луусан руу илгээ яадаг новш вэ