Аль ч хувилбараар Хурц элчин байх боломжгүй мэт

: 28 өдрийн өмнө / 2017-11-17 11:18:32

"Би хариулчих юм уу? ... Айн?" Аймаар дарамталж, бас даажигнаж тохуурхаж байгаа юм шүү. Хурц УИХ-ын гишүүдийн, нөлөө бүхий бүлэглэлүүдийн, бүр Ерөнхийлөгчийн ч маш ноцтой гэмт хэргүүдийг сайн мэднэ гэдгээ нотлон харуулж байгаа нь энэ биз. Тэгээд л тийм итгэлтэй, бас дарангуйгаар даажигнаж байгаа хэрэг. Гишүүд нь таг. Бушуухан дэмжээд, дэмжээд Солонгост Элчингээр явуулчих шиг болов. 

Эндээс ар араасаа залгасан хэд хэдэн ноцтой асуудал гарч байна:

1. Хурц нь тийм олон улс төрчидийн ноцтой гэмт хэргүүдийг мэдэж байсан юм бол яагаад өдий хүртэл нуун дарагдуулж байсан юм бол? Тэр өөрөө АТГ-ын орлогч дарга, бас ТЕГ-ын дарга байсан хүн. Боломж нь бүрэн бий. Тэр яагаад үүргээ биелүүлсэнгүй вэ?

2. Үүргээ биелүүлээгүй төдийгүй тэр бүх ноцтой булхай гэмт хэргүүдийг нуун дарагдуулсан байна. Эсвэл гэмт хэрэгтнүүдтэй хуйвалдсан гэж үзэх бүрэн боломжтой юм биш үү?

3. Нуун дарагдуулсан төдийгүй түүнээ улс төрийн томилгоондоо барьцаа болгон ашиглаж, өөртөө ашигтай шийдвэр гаргуулахад хүргэж байна. Энэ нь Монголын Төрийг, Монголын хууль ёсыг дарамталж буй үйлдэл биш гэж үү? Өнөөх НО-той улс төрчидийнхөөс ч илүүгээр ноцтой гэмт хэрэг биш үү?

Ийм шат дараалсан ноцтой үйлдэл л харагдаад байх юм.

УИХ-ын чуулган дээр, бүх нийтийн өмнө ийм зүйлсийг зүгээр л тоглож, эсвэл айлгах гэж хэлдэггүй юм. Ямар хүүхэд биш. Хэлж буй үгнийхээ хариуцлагаа бүрэн хүлээх чадвартай хариуцлагатай хүний үг шүү дээ. Одоо бүр улсаа төлөөлөөд харьд элчин болох гэж буй хүн. Түүний үг зүгээр нэг тоглоом, поп улс төрчийн хоосон дэмийрэл биш. 

Тэгэхээр олон улс төрчидийн ноцтой гэмт хэргүүдийг мэддэг атлаа үүргээ биелүүлээгүй, нуун дарагдуулсан, хуйвалдсан байж болзошгүй, тэр бүү хэл түүнээ ашиглан улс төрийн дарамт хийж, өөртөө ашигтай шийдвэр гаргуулж буй рекетчинг, гэмт хэрэгтэнг тэгээд бүр улсаа төлөөлүүлээд Элчингээр томилчихож болдог юм уу?

ЯАХ АРГАГҮЙ манай улс төр, бүр Ерөнхийлөгч нь хүртэл гэмт хэргийн том сүүл, сүүдэртэй, түүгээрээ барьцаалагдсан юм гэсэн логик дүгнэлт л гарна. Өөр юу гарах юм бэ? Тэгээд бүгдээрээ Хурцын өмнө жинхэнээсээ гөлөг царайлцгаагаад... Өөр яаж ч чадахгүй байгаа биз дээ?

Хэрвээ Хурцын үгст үнэн хомс юм бол яагаад ийм худал хуурмагаар нийгмийг бужигнуулж байдаг хариуцлагагүй худалч нөхрийг Элчингээр тавьдаг юм бол? Харин ч хүн ноцтой гүтгэсэн хэргээр хариуцлага хүлээлгэх ёстой юм биш үү? Аль ч хувилбараар Хурц элчин байх боломжгүй мэт.

Хонины арьс нөмөрсөн чоноор хонио мануулахаар балрах нь ойлгомжтой. Ер нь тэгэж дахин дахин балраад байгаа атлаа хашрахгүй л юм даа, бид.

Б.Наминчимэд
 
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
зочин
28 өдрийн өмнө / 139.5.218.87

Монголын төрд гарсан бүхний хулгай луйврыг сайн мэддэг учраас өнөөгийн УИХ-ын гишүүдийн дийлэнх нь айдсаа нууж чадсангүй. Өөдөөс нь үг хэлчих зоригтой аавын хүү, гишүүд алга л байх шиг бна.

Зочин
28 өдрийн өмнө / 150.129.140.153

та нараас ичиж үхлээ

irgen
28 өдрийн өмнө / 62.167.114.16

Elbegdorj haana bainaa bariach teriig odoo uls orniig, toriig iim buzar baidald oruulsan hyn, bas zugtaalgachihsanuu,,, Tor nileen oorchlogdson odoo ajlaa shudarga hiivel yasan um be ??? Ene hyn chin eroosoo yu hiisen hyn be, tagnuuliin argaar byh toriinhniig gartaa oruulsan shantaachlagch hyn baina shdee, mongoliin tor iim hymyysiig zeverlehgui umuu, aij emeeh , hyndetgeh, es surtahuun , soel gej ene hynd eroosoo alga,,,,iim hyn yaj uls oron toloolj diplomat ajil hiine, neg uurlahaaraa byh ulsiin nuuz delgeh hyn baina shdee

Зочин
28 өдрийн өмнө / 150.129.140.192

Ер нь бол та нар Хурц хурц гээд л байх юм.Наадах чинь явж явж көкөлдэй шүү дээ.Цаана нь хүзүүгүй дээрээс нь тагжийсан,хорчин, энэ улсыг алж байгаа нэг тийм амьтан байгаа шүү дээ.

Kh
28 өдрийн өмнө / 66.181.183.154

Zuv asuudal hundjee

Зочин
28 өдрийн өмнө / 202.9.42.110

Унэн бур терийн ямарч албанд тэнцэхгуй хун юун гадаадад еерийн орны иргэдийг хамгаалуулах чонын амнаас барын аманд. Ер нь Хурц гэдэг хунийг дарангуйлагч болгон бэлдсэн юм биш уу

тэнэгүүд2017-11-17 1
28 өдрийн өмнө / 103.212.117.204

наад Хурц чинь Солонгост цөлөгдөхгүй гээд үзээд байхад та нар эргүүтээд байх юм даа...

тэнэгүүд
28 өдрийн өмнө / 103.212.117.204

наад Хурц чинь Солонгост цөлөгдөхгүй гээд үзээд байхад та нар эргүүтээд байх юм даа...

zochin
28 өдрийн өмнө / 43.243.161.15

Odoo bur tsagaandaa garchee.Yasan ch yahav geed l.Ard tumneeree ch togloh shig l bolj bna daa. Ene tsag ued uursnuu saihan l bayan targan erh medel geed l husseneer l amidarch ard tumnee yduursaniig haraad l baharhaad l......nas utulnuu gej mun ireeduin uursdiin hiisen ene la lanchih ur huuhedtei l bailgui dee tedend ni hund tuasah vii de..........

Eejehner hun
28 өдрийн өмнө / 103.57.92.106

Hyrts bol hyrts yhaantaida bish hyyliin umnu bambaitai gej erdej bgada ene buhniig gargaj bga elchin said gedeg diplomat arga barild ih sain syraltssan bh estoi hyrtsiin bgagar estoi medehgui iim hun yls tuluulj syyh chadal bhgui

зочин
28 өдрийн өмнө / 182.160.1.218

ЯАХ АРГАГҮЙ манай улс төр, бүр Ерөнхийлөгч нь хүртэл гэмт хэргийн том сүүл, сүүдэртэй, түүгээрээ барьцаалагдсан юм гэсэн логик дүгнэлт л гарна. Өөр юу гарах юм бэ? Тэгээд бүгдээрээ Хурцын өмнө жинхэнээсээ гөлөг царайлцгаагаад... Өөр яаж ч чадахгүй байгаа биз дээ?