Б.Хурц: Удахгүй бид нарыг улстөрчид томилдог биш харин бид тэдний "но"-г цуглуулж байгаад тэднийг удирддаг болно

: 27 өдрийн өмнө / 2017-11-18 12:49:02

Тагнуулын хурандаа Д.Цогтбаатарын 2014 оны 5 сарын 22-ний өдөр тухайн үеийн Улсын Их хурлын Хүний эрхийн дэд хорооны дарга Д.Ганбатад хандан бичиж байсан захидлаас бид энэ удаад хэсэгчлэн хүргэж байна.

Юуны өмнө Та бүхний цаг заваас хугаслан буйдаа гүнээ хүлцэл өчье.

Донровын Цогтбаатар би 1974 онд хотод төрж МУИС, ОХУ-ын Холбооны аюулгүй байдлын албаны Академи, мөн Академийн докторантурыг тус тус төгсөж, 1998 оноос ТЕГ-т ажилтнаас тасаг, хэлтэс. газрын дарга хүртэл бүх ажлыг эрхлэн ажиллаж ирлээ. Энэ хугацаанд тус газрын Сөрөх тагнуулын газрын даргаар хоёр удаа томилогдож ажилласан ба хариуцсан ажилдаа тодорхой амжилт гаргаж Төр, байгууллагын шагналаар олонтаа шагнуулсан ба захиргааны болон бусад зөрчил, гэмт хэрэгт холбогдож байсангүй.

Харамсалтай нь, хувийн өс хонзонгийн улмаас намайг буруутгах зорилго бүхий тодорхой хүний зохион байгуулалттай, хууль бус үйл ажиллагааны улмаас 2013 оны тавдугаар сараас эхлэн өнөөдрийн байдлаар огт үндэслэлгүй 3 эрүүгийн хэрэгт, миний эхнэр мөн л ямар ч хамааралгүй атлаа 1 эрүүгийн хэрэгт холбогдож эдгээр нь өнөөдрийг хүртэл нэг нь ч эцэслэн шийдэгдээгүй байна.

Д.Цогтбаатар би төрийн эрх бүхий байгууллагуудын шалгалтын үйл ажиллагааг хүндэтгэж бүх зүйл хуулийн дагуу шийдвэрлэгдэнэ гэсэн итгэл үнэмшлээр өнөөг хүргэсэн боловч өнгөрсөн бүтэн жилийн хугацаанд намайг үндэслэлгүйгээр мөрдөн мөшгөх, гэмт хэрэгт холбогдуулах, цагдан хорих заналхийлэх зэргээр хохироох явдал хэрээс хэтэрсэн тул Та бүхэнд хандаж буйг ойлгож хүлээн авахыг хүсэж байна.

Миний ийнхүү хохирч буй нь эдүгээ АТГ-ын дэд даргаар ажиллаж байгаа Батаа овогтой Хурцын хувийн өс хонзонгийн сэдэлтэйгээр албаны эрх мэдлээ урвуулан ашигласан хууль бус үйл ажиллагааны үр дүн юм.

Миний хувьд Б.Хурцтай ямар нэгэн хувийн өс хонзонгүй ба түүнтэй 2005-2006 онд ТЕГ-т ажиллаж байхдаа түүний зарим хууль бус тушаалыг биелүүлэхээс татгалзсан, зарим зохисгүй үйлдлийг нь илээр шүүмжилдэг байснаас надад дургүйцэх болсон ба хожим нь тэрээр ТЕГ-аас чөлөөлөгдөх болсныгоо миний илээр шүүмжилж, шаардлага тавьж байснаас болсон гэж үзэж намайг үзэн ядаж эхэлсэн нь тодорхой болсон юм.

Би түүний удирдлагад ажиллаж байхдаа дараахь байдлаар санал зөрөлдсөн бөгөөд тухайлбал,  Хурц нь ТЕГ-ын Сөрөх тагнуулын газрын даргаар 2005-2006 онд ажиллаж байхдаа:

-ГЕГ-ын дарга X.Баатарт холбогдох хэргийг шалгах явцад уг хэрэгт шалгагдаж байсан Амгаланбаатар гэгчээс эрүүгийн хэргээс гаргаж өгнө хэмээн 50 сая төгрөг авсныг би эхнээс нь эсэргүүцэж, уг мөнгийг эрүүгийн хэрэгт хавсаргаж прокурорт шилжүүлэх шаардлагыг байнга тавьж байсны улмаас үл ойлголцолд хүрсэн.

-2006 оны 3 сард Б.Хурц нь өөрийн “Сарнайх" хорооллын дэргэд баригдаж байсан ХУД-ийн 12-р хороонд байрлалтай "Сөүл констракшн" (өөр нэртэй байж болох) барилгын компаний барьж буй байрны цахилгааны подстанцийг шатаах, эсвэл дэлбэлэх үүргийг тухайн үед хэлтсийн даргаар ажиллаж байсан В.Нямханд, тасгийн дарга П.Бадамгарав бид гуравт өгч ямар учиртайг нь лавлахад:... ТЕГ-ын төсвийг нэмүүлэхийн тулд ямар нэг террорист халдлага болсон мэт байдал бий болгоно, чи Орост төгссөн байж яагаад мэдэхгүй байна вэ? ОХУ-ын ХАБХ дандаа л ийм юм зохион байгуулдаг шүү дээ ... гэж байв. Тухайн үед уг тушаал нь Б.Хурцын бизнесийн өрсөлдөгчөө дарах гэсэн зорилготой нь илт байсан тул би эсэргүүцэж байсан билээ.

-2005 оны намар Б.Хурцын өгсөн үүргийн дагуу тухайн үед ЭЦГ-ын дарга байсан, эдүгээ БНАСАУ-д суугаа элчин сайд М.Ганболдын гар утсыг чагнахдаа өөр хүний нэрээр тогтоол үйлдэж, хууль бусаар хянаж байсан нь 2006 оны хавар илэрсэн хэрэг гарсан бөгөөд миний хувьд энэ талаар огт мэдээгүй байсан боловч Б.Хурц өөрийн дээрх хууль бус үйл ажиллагааг намайг М.Ганболдод хэлсэн хэмээн үзэж өсөрхөх болсон ;

-Б.Хурц нь тухайн үед удирдлагад нь ажиллаж байсан залууст: ... та нар хоёрын хооронд ганц хоёр сая төгрөг хүмүүсээс авч болохгүй, удахгүй бид нарыг 200 - 300 сая төгрөгөөр гуйдаг болно ; ... удахгүй бид нарыг улстөрчид томилдог биш харин бид тэдний "но"-г цуглуулж байгаад тэднийг удирддаг болно ... зэрэг зохисгүй яриа өгүүлбэрийг нь илээр шүүмжилдэг байсан зэргээс болсон хэрэг юм...

Д.Цогтбаатарын захидлаас хэсэгчлэн авав...

Эх сурвалж: http://sonin.mn/news/politics-economy/29377

 
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
зочин
25 өдрийн өмнө / 202.21.105.22

ямар ч удирдах албан тушаалтаны ёс зүй алга . Элчин сайдаар оччихоод улсынхаа нууцыг ряьчих юм уу гэд сууж бх юм биш үү

zochin
25 өдрийн өмнө / 183.81.171.3

ene hurts chin yzmar ch huuliin bolowsrolgui gar gesen sh dee dawarsan garuudiig juramlah tsag ni boljee

Монгол хүн
25 өдрийн өмнө / 202.179.24.14

Үнэхээр хэлсэн зорилгодоо хүрсэн байна. УИХ-г хүчиндэж байна ш дээ.

Зочин
25 өдрийн өмнө / 203.91.118.139

Хурцыг Монгол төр дийлэх үү эрхэм ерөнхийлөгч улыг нь долоохуу

шоронд удаан хкгацаа
25 өдрийн өмнө / 66.181.185.140

Шоронд хийй

шоронд удаан хкгацаа
25 өдрийн өмнө / 66.181.185.140

Шоронд хийй

Зочин
26 өдрийн өмнө / 183.81.169.78

ЦАГ БОЛООГУЙ ЦЕЛУЮ ХАМААГУЙ БИЧИЖ БОЛОХГУЙ БСАН БЛГУЙ ОДОО

Зочин
26 өдрийн өмнө / 46.125.250.124

Songuuliin und elbegdorj asar ih hahuliin mongo solongos ulsaas avch baisan solongosiin Gaza zarsan ene Bühne daldalhaar hurz gedeg gariin nohoigoo yavuulj baina hurziin barij horin shorond hiih estoi

Зочин
26 өдрийн өмнө / 27.123.214.92

Хурц бол дэлхийн номер нэг тагнуулч. Энэ Цогтбаатар урд нь энийгээ бичихгvй яасан юм. Хурц шударгаар илчлээд эхлэхээр нотой улс тэрчид Нямдоржоос эхлээд Хурцын хэлэх ноцтой баримтыг vгvйсгэхийн тулд Цонтбаатарын захиа гэгч хуурамч зохион бичлэг гаргаж байна даа гэж харж байна. Хурц нээлттэй сонсгол дээр 76-гийн ног сайн илчлээрэй.

irgen
26 өдрийн өмнө / 62.167.114.16

ene er ni tagnuuliin darga um bol toriin luivarchidiig ilryylj bayar tergyytei hymyysiig barih ni yasan um be, shal hudlaa bygdeeree huivaldsan luivarchin deeremchid mongol ulsiig er ni duusgachihsan hymyys baina. baildaan bolohgui ni medeej ed nariig songuuliar l zeverleh heregtei, ard tymen oorsdoo uhaalag baigaach dee, daraagiin songuuliar 90 onoos hoish baisan no-toi bolgoniig songohgui l baiy l daa !!!!!!

irgen
26 өдрийн өмнө / 62.167.114.16

ene er ni tagnuuliin darga um bol toriin luivarchidiig ilryylj bayar tergyytei hymyysiig barih ni yasan um be, shal hudlaa bygdeeree huivaldsan luivarchin deeremchid mongol ulsiig er ni duusgachihsan hymyys baina. baildaan bolohgui ni medeej ed nariig songuuliar l zeverleh heregtei, ard tymen oorsdoo uhaalag baigaach dee, daraagiin songuuliar 90 onoos hoish baisan no-toi bolgoniig songohgui l baiy l daa !!!!!!

irgen
26 өдрийн өмнө / 62.167.114.16

ene er ni tagnuuliin darga um bol toriin luivarchidiig ilryylj bayar tergyytei hymyysiig barih ni yasan um be, shal hudlaa bygdeeree huivaldsan luivarchin deeremchid mongol ulsiig er ni duusgachihsan hymyys baina. baildaan bolohgui ni medeej ed nariig songuuliar l zeverleh heregtei, ard tymen oorsdoo uhaalag baigaach dee, daraagiin songuuliar 90 onoos hoish baisan no-toi bolgoniig songohgui l baiy l daa !!!!!!

muusain uher mongoli
26 өдрийн өмнө / 27.123.214.80

maanaguudaa hedhen hulgaich eh ornii chini zaraad gadagshaa garlaa sh dee t1uudeee harin tagnuuliinhan hurts metiin nuhduud hulgaich nariin tsusiig ni haaj uguh geed baina sh deee

mongol
26 өдрийн өмнө / 27.123.214.93

toriin alban tushaaliig huidaa ashiglaad nasaaraa darga hiine gej anduuraad yvaad baigaa hun bna....53-n terbumiin unet edlel bol oilgomjtoi ym bishuu....Elbegee ,Bayr 2 ene nohriig nuhah baih dooo

Gold
26 өдрийн өмнө / 66.181.176.45

Энэ нөхрийг дарчих Монгол залуус бий шүү дээ

Zass
26 өдрийн өмнө / 150.129.141.183

Hurts gedeg huniig yagaad muulaad bgaan naad 76-n idsen uusang l helj bnsh dee heleh yosgui yumuu?harinch heleh yostoi ba bigdiig ni il bolgoh heregtei, Zorgiig alsan bol tsaad ezen ni udahgui il bolno ene mayagaaraa hn. Hurtsiig muulaad bgaa humuus nootoi l bolood zailuulah geed bgaag ard tumen medej bga udahgui ard bohoj tuiveeh vii dee hamgiin gol ni ene shuuu

Zovhin
26 өдрийн өмнө / 202.9.43.38

Энэ хурцаас сайн юм хэзээ ч гарахгуй, даруйхан баривчлан байцаа, Зоригийн аллагын эзнийг мэдэж байгаа!!

Zochin
26 өдрийн өмнө / 73.211.88.245

Iim yalzarsan uzel bodoltoi amin huvia hicheesen huvalz shig amitad ni yaahaaraa devshij deesh garch unen zov shudragaar ajillaj amidarch bgaa ni havchigdaj zolioslogdoj ene uls eh oron mini hezee saihan boloh yum boloo. Ard tumen tuildaj yaduursaar

Зочин
26 өдрийн өмнө / 202.9.40.238

Ц.ЭЛБЭГДОРЖ ЯАГААД ӨӨРИЙН ИТГЭЛТ ЭРГЭН ТОЙРНЫ ХҮМҮҮСЭЭ СОЛОНГОС РУУ ЯВУУЛААД, ЯВУУЛАХ ГЭЭД УЛАЙРААД БАЙНА ВЭ!!!! ШАЛГАХ ЧАДАЛТАЙ НЬ ШАЛГААД ҮЗ ДЭЭ.

zochin
26 өдрийн өмнө / 202.9.40.238

Засаглал солих санааг дэмжиж байна. Социализмын үед удирдагч нарыг сэтгэцийн эмчийн үзлэг, тестээр заавал оруулдаг байлаа. Багабаньдын үеээс байхгүй болсон. 4 жил тутам 76 эмгэг шинж нь бүрдсэн нөхдүүд гарч нэмэгдсээр бүлэглэл үүсэх замыг нь нээж, хоорондоо хэл амаа ололцохгүй, улс эх орон ядуурсаар. Улсын нууц гэж байхгүй, дуртай нь чалчсаар... бид өөрийн мэдэлгүй л ангалын ирмэг рүү ойртож байна. Юуны өмнө улс төрийн засаглалыг өөрчилье. Бүх ард түмний санал хураая. 1 шилдэг хүн 40-50 жил биш 4 жил удирдаад солих эрх нь ард түмэнд байнаа. Та нахын хүсээд байгаа хууль бус нөхдийг шүүх, хязгаарлах, солих, мөнгөгүй мөртлөө эх орондоо хэрэгтэй хүнээ зохих ажилд нь тавих, цаазлах эрх жинхэнэ утгаараа сэргэнэ. АРД ТҮМНИЙ САНАЛ АВАХ ХӨДӨЛГӨӨН НЭН ЯАРАЛТАЙ ӨРНҮҮЛ.

Zochin
26 өдрийн өмнө / 202.9.40.238

Ard tumen l gene. Tedend yamar ch erh bsan ashiglaj chadahgui, yagad gebel yaduugiin tuuli bolgood uls turchdiin bool bolgochihson. Parlamentiin sistemiig , zasaglaliig erunhiilugchiin zasaglalaar solihgui um bol abilgal arilahgui. Erunhiilugchid ner debshigchidiig mash sn nyagtalj, TEG, SETGETD bolon busad emch baga ajillaj ner debshigchded zubshuurul ugdug bolgomoor bna. 60 ямаанд 76 ухны хэрэггүй!!!

Irgen
26 өдрийн өмнө / 66.181.161.3

Buzariin muuhai horchin daisan bnda.novsh gej

Зочин
27 өдрийн өмнө / 27.123.214.95

Цогтбаатарын хувьд шударга, тагнуулын байгууллагад байх естой залуугийн нэг гэдэг нь харагдаж байна. Хурцын хувьд боловсрол нимгэн, хор найруулахдаа гаршсан, тагнуулын байгууллагад ямар ч хамааралгуй, хаанаас гараж ирсэн нь тодорхой бус нохор гэж яригддаг. Харин яагаад ТЕГ-ын дарга болсоныг хузуугуй Элбэгдорж л мэдэх байх.

Zochin
27 өдрийн өмнө / 194.108.159.23

Arai l hudlaa bhss

Зочин
27 өдрийн өмнө / 202.179.27.162

Удахгүй байдаг байдагтаа очно биз

Зочин
27 өдрийн өмнө / 122.201.21.13

Дашийн Мундаагийн авга дүү Хурц бол Элбэгдоржийн нохой, эзэн нь хаашаа "туу" гэнэ тийшээ дайрна. Монголын рецедивуудыг толгойлчихсон ганц улс төрчид ч биш бизнесийг рекетэлж байгаа. Одоо далимдуулаад хэрэг үүсгээд бүгдийг нь шоронд хийх хэрэгтэй, тээр жилийн центрпоинтын үйл явдал шиг.

Монгол эх
27 өдрийн өмнө / 202.9.42.81

Энэ Хурцыг яая даа байз. Алах багадаад байх юм. Яах уу ард түмэн минь

Ийм новш гэж байнаа
27 өдрийн өмнө / 103.26.195.184

Хятадад тагнуул илчлэгдсэн бол шууд устгагддаг. Оросод Тагнуулын сургууль төгсөгч нар бүгдээрээ төгсөлтийнхөө зурагаа авахуулаад тавьсаныхаа төлөө тагнуулд ажиллах эрхээ хасуулж бүгд халагдсандаа ккк манайх элчингээр томилоод л тэр улс хүлээж авахгүй ш дээ

Зочин
27 өдрийн өмнө / 202.9.42.223

Мэдэхгүй дээ. Гээндээ ч гоондоо ч. Одоо цагт хэнд ч итгэхэд хэцүү болжээ.

Энэ нөхөр
27 өдрийн өмнө / 103.10.21.91

Эн нөхөр чинь Зоригийг алсан юм биш үү. Ам урагтай яг адилхан байна шүү дээ

uheruudee setgegdel
27 өдрийн өмнө / 27.123.214.95

uchirii ni olhod hetsuu ene tom sedev yah vee kkk gert chini talh baigaa yumuu daa setgegdel bichdeg garuudaaa kkk

Unend guitsegdej
27 өдрийн өмнө / 109.88.139.0

Ene hun bol ene baitugai, hunii ami burelgesen aluurchin shuu dee. Ene zergiin yum bol sedeh ni naad zahiin hereg. Ingeed ene huniig ard tumen darj, huuliin daguu shiitgeh heregtei. Mongol orond iim chotgor uurledeg gazar bish.

Зочин
27 өдрийн өмнө / 203.91.115.39

Энэ хүний давралтыг зогсоож ,төр улс минь гэж үнэнчээр зүтгэж яваа иргэддээ үнэн ялдгийг харуулдаа.Батзандан,Нямдорж,Аюурсайхан нарыг л олон түмэн итгэлийн нүдээр харж бна даа

azaa
27 өдрийн өмнө / 103.229.123.134

Одоо ноотой улсуудын ноог ард тумэнд дэлгэх цаг нь болсон тууний хоронго ямар их нь бас сонин хоронгийн шалгах естой

Хурц-д
27 өдрийн өмнө / 202.9.42.110

Чи. Монгол улсын ТЕГ-н дарга гэтэл НО цуглуулахаас еер. ямарч. ажлыг хийсэнгуй эцэстээ ухэхдээ ухэр буугаа тавьж туунийгээ еерийн. ечуухэн. амийг. хамгаалж хотны захын нохой шиг хашгирчихаад бусдад фашист сталинизмыг тогтоохыг л. хуссэн байна

Зочин
27 өдрийн өмнө / 66.249.82.78

Хурц чинь ямар аймшгийн цус сорогч вэ?

irgen
27 өдрийн өмнө / 62.167.114.16

aimshigiin hyn baina, iim hyn mongol orniig toloolj gadaadad suuj boloh uu???? Uls ornii ayulgui baidal gej um baidag, mongoliin tord mafiin syljee, avilgiin hemjeeg togtooson hyn baina shdee, toriinhon iim hyntei yagaad shudarga yarj zailuulj, shiitgehiin orond elchind yavuulah gej baigaag oilgohgui baina, esvel bygdeeree ene hyntei holbootoi yu ???? Eronhii said yu helm toriig unagaaj, garch irlee ???? Odoo toroo zeverleh zag boloogui yu, shudarga baih zag boloogui yu ???

Зочин
27 өдрийн өмнө / 59.168.58.239

Төрд ажиллаж байгаа хүмүүс хувийн бизнес хийдэг явлыг таслан зогсоох хэрэгтэй бус уу!Хувийн ашиг сонирхолоо төрийн алба,албан тушаалаа ашиглан явуулдаг,явуулж ирсэн этгээдийн хууль бус орлогыг хураан авах ч багадна.Хуулийн хүн ашиг олох зорилгоор бусдад үйлчилсэн бол ял оноож эдлүүлж чадахгүй төрөөр яана!Хурцын давралт эндээс л эхтэй бус уу!

ASD
27 өдрийн өмнө / 122.201.31.103

Хамгийн муухай зүйл бол тухайн хүний үйлдсэн хэргээр сүрдүүлж эрх мэдэл олж авах юм. Зүгээр л илчлэх хэрэгтэй.

з
27 өдрийн өмнө / 202.9.41.29

хурц гэгч новш бол яавч монголын төрийн албанд байх ёсгүй, хулгайч, новшын хог, хорвоон шаар байна. ийм новш энэ албыг хог болгож, мөнгө, эрх мэдлээс өөр бодлогогүй болгожээ. зайлуулаад энийг л цаазалчихбал ч монголын авлиг нам болно до.