​Д.Хаянхярваа: У.Хүрэлсүх “Би юу хийчихэв” гэж бодож байгаа болов уу

: 27 өдрийн өмнө / 2017-11-18 14:45:02

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваагийн хэвлэлд өгсөн ярилцлагаас онцлох эшлэлүүдий хүргэж байна.
 
Өнөөдрийн улс төрийн араншин өөрөө сонин болчихлоо. Нэг хэсэг нь айхтар шударга ч юм шиг, эсвэл бүхэлдээ хулгайч, луйварчин ч юм шиг. Нийгэм биднийг ойлгох нь байтугай бид өөрөө өөрсдийгөө ойлгохоо байчихсан байна.
 
Өнөөдөр улс төрөөс эхлээд бүх зүйлс яагаад ийм сонин байдалд орчихов оо гэвэл үндсэндээ бид энэ нийгэм, амьдрал, нам, найз нөхөрлөлийн хүрээнд байсан бүх үнэт зүйлсээ гээчихээд байна. Тийм учраас бид өнөөдөр гэнэт шинэ сэргэг юм ярихаасаа илүү хуучин байсан үнэт зүйлсээ сэргээхийн төлөө явах ёстой. Хэрэв тэгвэл энэ нийгэм болон улс төрийн өнгө аяс ч өөр болно гэж боддог.
 
 
Улс төрчдийг нийгэмд хулгайч, луйварчин гэж хэн зарлаад байгаа юм бэ. Ард түмэн гэхээсээ илүү улстөрчдийг муу муухайгаар цоллож байгаа хүмүүс нь улстөрчид өөрсдөө. Өнгөрсөн 27 жилийн хугацааг эргэн харахад улстөрчид л улстөрчдийгөө хулгайч, луйварчин, лицензчин, тендерчин, газрын наймаачин болгосон. Түүнээс биш ард түмэн УИХ-д сонгогдоод ирсэн хүмүүсээ “Хулгайч, луйварчин гараад ирлээ” гэдэггүй л байхгүй юу.
 
Өнөөдрийн нам доторх хуваагдал, бие биенээ давж илүү харагдах гэж, өөрөө шударга болж харагдах гэж бусдыгаа гутаан доромжилдог, гүжирддэг гүтгэдэг явдлыг л би увайгүй улс төр гэж боддог. Хүссэн хүсээгүй бид өөрсдөө энэ байдал руу гулгаад орчихлоо.
 
Хэн нэгнийг харлуулъя гэвэл хэвлэл мэдээллийнхэнтэй тохиролцож байгаад балбаж эхэлдэг. Хуучин цагт “Сайд, ялаа хоёрыг сонингоор цохиж алдаг” гээд ярьдаг байлаа шүү дээ. Өнөөдөр бид тэр зүйл рүү буцаж шилжээд байна. Сошиал орчинд ямар ч хүнийг үхдэл болтол доромжилж чадаж байна шүү дээ. Шал худлаа юмыг үнэн зөв болтол, харийн хүн байтугай хажууд нь байгаа хань ижил нь хүртэл жигшихээр хэмжээнд хэн нэгнийг харлуулж чадаж байгаа нь нууц биш.
 
 
"Энэ 65-ыг дотор нь хэн хагалчихав аа" миний бодоход 65 дотроосоо өөрсдөө хагалчихаагүй юм шиг байгаа юм. Харин 66 дахь хүн хагалчихлаа гэж хараад байгаа
 
Хоёр тал болж суучихаад маргаж, мэтгэлцэж байгаа зүйлс бий. “Бид эв зүйгээ олно. Нэг чигт явж байгаа” гэдгээ хэвлэлд өгсөн ярилцлага бүртээ би хэлсэн. Учраа олж л байна. Эв зүйгээ олж чадна. Ингэхийн тулд хүн бүрийн хичээл зүтгэл , сахилга бат, юу юунаас чухал. Өнөөдөр бидэнд нэг хэцүү зүйл байна. "Чи намын шийдвэрээс ухарлаа, чамд арга хэмжээ авнаа" гэхэд “Намын дүрэм журмаа зөрчөөд Засгийн газраа унагаагаад сөрөг хүчинтэйгээ нийлээд явчихсан хүмүүстээ эхлээд хариуцлагаа тооцчих” гээд ам тагладаг.
 
Засаг унах болсон үндсэн шалтгаануудыг бүлгийн даргын хувьд өөртэйгөө хамаатуулах гээд бодоод үзэхэд миний баримталж явдаг ёс зүй, зарчмаас өөрөөр явчихсан. Яагаад гэвэл бүх зүйл хууль дүрмийнхээ хүрээнд явах ёстой гэж би боддог хүн л дээ. Тэр утгаараа намын дүрмийнхээ хүрээнд бүх асуудал явна, эхлээд бүлэг дээр дараа нь Удирдах зөвлөл дээр яригдана бүр болохгүй бол Бага хурлаараа асуудлаа шийднэ гэсэн бүрэн итгэлтэй явсан. Харамсалтай нь надад ганц ч үг дуулгалгүйгээр эцсийн өргөн барих мөчид нь хэвлэлээс л мэдэх жишээтэй.
 
Бид өөрсдөө намын дүрэм журамд захирагдаж чадахгүй юм бол хойшид хэнд ч шаардлага тавьж чадахгүй. Ингэснээр нам улам эмх замбараагүй, дүрэмгүй тоглодог байдал руу л хурдална даа.
 
Зарчим, ёс суртахууны үнэт зүйлд захирагдах ёстой. Үүнийг одоо л хийж чадахгүй бол биднийг амаргүй хувь заяа хүлээж байгаа.
 
Төсөв оруулж ирж байгаагаас эхлээд дотоодын зөрчил, намын талцал хуваагдал ч үргэлжилсээр. Ийм нөхцөлд ажиллах хэцүү. Үүнийгээ Ерөнхий сайд сайтар ойлгож байгаа болов уу гэж бодож байна. Би чуулганы танхимд Засгийн газрын тэргүүнд хандан “Өглөө кинон дээр Богд тамгаа барьчихаад “Би юу хийчихэв ээ" сууж байдаг хэсгийг сануулж хэлж байсан даа. Би Ерөнхий сайдыг “Би юу хийчихэв ээ” хэмээн бодож байгаа болов уу гэж найдаж байгаа.
 
Нэг талаасаа Засгаа хамгаалах дархлаа тогтоох гэсэн арга гэж ойлгож болно. Нөгөө талаасаа дархлаагаа бүр сулруулсан байхыг үгүй гэх газаргүй. Хоёр талдаа эвсэж, зохицож байж арай гэж Засгийн газраа байгууллаа. Эвгүй дайрвал үсрээд явчих магадлал өндөр хэвээрээ байгаа. Энэ юунаас хамаарах вэ гэвэл манай намын дотоод эв нэгдлээс л шалтгаална.
 
Монголд улстөрчдийн нэр хүнд шалан дор ортлоо унасан. Улстөрчид бид өөрсдөө л унагасан. Ард түмэн зүгээр байгаа хүмүүсийг энэ новш, тэр хулгайч гэж заяа нь хэлээгүй. Улстөрчид л бие биенээ элдэв янзаар хэмэлсээр байгаад ийм болсон. Үүнийг засъя гэвэл өөрсдийгөө засах ёстой.
 
Бидэнд ам ажлын нэгдэл алга. Бид хангалттай ярилаа. Дээр хэлсэндээ янз бүрийн араншингаар ярьдаг улстөрчдийг харлаа гэж. Улс орноо хөгжүүлэхийн тулд улс төрчид хичээл зүтгэл гаргаж бодит ажил хийх хэрэгтэй.
 
Хэн намын дарга болох тухай таамаг зөндөө л явж байгаа байх. Манай намын Их хуралд ганцхан онцгой бүрэн эрх бий. Намын даргыг шууд заалнаас нэр дэвшүүлдэг. 1309 төлөөлөгч бүгдээрээ өөрийгөө дэвшүүлчихэж ч болно. Энэ нь намын Их хуралд байдаг маш том эрх.
 
Монгол төрийн ноён нурууг гудайлгачихалгүй авч явах том үүрэг МАН-д байгаа. Тийм учраас манай намын Их хурлын төлөөлөгчид энэ үүргээ маш сайн ухамсарлаж байгаа гэдэгт огтхон ч эргэлзэхгүй байна. Улс төрийн хүчнүүд төрөө авч явах гэж чадахаараа үзэж байна л даа. Парламент өндөр хөгжсөн орнуудын дэргэд манай ардчилал 27 жилийн түүхтэй нялх. Гэхдээ МАН, АН гээд үнэхээр Монголын хөрс суурин дээр ард түмэнд танигдсан улсаа аваад явчих улс төрийн хүчин гэвэл энэ хоёр нам л даа. Тэгэхээр бид эв нэгдэлтэй байх ёстой. Улс орныхоо эрх ашгийг нэгдүгээрт тавьдаг байх шаардлагатай. Ямар ч үед улсын эрх ашиг дээр нэгдмэл шийдвэр гаргадаг ёс суртахуунтай байх ёстой. Ингэж чадвал улсын хөгжил урагшилна. Намын Их хурал ард түмний энэ их хүлээлтэнд хариу өгснөөр өндөрлөх болов уу гэж бодож байна.
 
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
Зочин
25 өдрийн өмнө / 103.9.90.130

ХАЯНХЯРВААД БҮЛГИЙН ДАРГА Ч АХАДНА,ХҮН ХЭМЖЭЭГЭЭ МЭДЭХГҮЙ ЯВААГИЙН ГАЙ ЮМ ДАА.ЗҮГЭЭР НААД ЗАХ НЬ ХОНГОР СУМДАА Ч НЭР ХҮНД САЙНГҮЙ Л ЮМ ШИГЭЭ

Зочин
26 өдрийн өмнө / 182.160.36.199

60- Н ТЭР БУМИЙН БҮЛЭГ ХАЯНХЯРАВААГ СОЙСОН ГЭДЭГ ҮНЭН .........

hutsaa
26 өдрийн өмнө / 27.123.214.80

chi ter darhand hiisen gai laigaa zasch ireed namiin darga bolooroi

Зочин
26 өдрийн өмнө / 37.130.224.22

Хүрэлсүх Хаянхярваа хоёрын хэн нь намаа илүү удирдах вэ гэж олон хүн бодож байгаа байдаа

Зочин
26 өдрийн өмнө / 37.130.224.22

Хүрэлсүх Хаянхярваа хоёрын хэн нь намаа илүү удирдах вэ гэж олон хүн бодож байгаа байдаа

Зочин
26 өдрийн өмнө / 159.253.145.183

МАН-ын хамгийн чухал асуудал бол хэнээр удирдуулах вэ гэдэг юм. Даргаа зөв сонгох хэрэгтэй

Зочин
26 өдрийн өмнө / 203.91.115.40

Өнөөдрийн үүссэн нөхцөл байдлаа засаж залруулж чадах зөв сонгол хийгээсэй

Зочин
26 өдрийн өмнө / 203.91.115.40

Намын даргын сунгааг харж л сууя даа

Зочин
26 өдрийн өмнө / 203.91.115.41

Taniig demjij bna.

Зочин
26 өдрийн өмнө / 202.179.25.251

Хаянхярвааг дэмжиж байна шудрага тууштай хүн шүүдээ

Зочин
26 өдрийн өмнө / 203.91.115.41

Хөгийн хөгийн юм хийчээд ижиж харамсах сэтгэл байдаг юм уу даа. Бүр л шунал нь нэмэгдээд улайхгүй дайрч байгаа биздээ

zochin
27 өдрийн өмнө / 84.61.19.17

ene luuvirchingaas salan cag bolson yumsan .hachig shig naalddag hortoi shavj yumdaa ene hayn horvoo

Eb
27 өдрийн өмнө / 64.233.173.33

Eb negdeltei bj idej yymaar bn yy

irgen
27 өдрийн өмнө / 62.167.114.16

ynen, ard tymen toriinhniig haraaj baina, yagaad gevel luivar, bie biee hamgaaldag heveeree, shudarga bus,,,zov hyn elchind songoj ch chadahgui dendyy archaagui, bygdeeree hoorondoo holbootoi luivarchid gej haragdaj baina

irgen
27 өдрийн өмнө / 62.167.114.16

ynen, ard tymen toriinhniig haraaj baina, yagaad gevel luivar, bie biee hamgaaldag heveeree, shudarga bus,,,zov hyn elchind songoj ch chadahgui dendyy archaagui, bygdeeree hoorondoo holbootoi luivarchid gej haragdaj baina

irgen
27 өдрийн өмнө / 62.167.114.16

ynen, ard tymen toriinhniig haraaj baina, yagaad gevel luivar, bie biee hamgaaldag heveeree, shudarga bus,,,zov hyn elchind songoj ch chadahgui dendyy archaagui, bygdeeree hoorondoo holbootoi luivarchid gej haragdaj baina