Хүүхдийг яаж сургавал дээр вэ?

: 12 өдрийн өмнө / 2017-12-03 13:39:12

 

Энэ тал дээр надаас маш олон эцэг эх зөвлөлгөө авах хүсэлт ирүүлдэг л дээ. Тэдгээрийг ерөнхийлөөд өнөөдөр өөрийн санаа бодлыг та бүхэнтэй хуваалцая гэж саналаа.

-Дор оруулсан нэг коммент дээр нэгдүгээр ангийн хүүхэд 6-7 цаг сургууль дээрээ хичээл хийчихээд гэртээ ирээд бас л 3-4 цаг даалгавар хийх гэж ноцолдож байгаа тухай нэг ээж халаглан бичсэнийг уншсан байх аа.

-"Сүүлийн үед эцэг эхчүүдийн сайн хэмээн ам дамжин ярьдаг болсон нэг сургалтанд хүүхдээ 2 жил явууллаа. Манай хүүхэд ерөөсөө тогтож өгөхгүй юм. Яавал дээр талаар та нэг зөвлөлгөө өгөөч? Тан дээр явуулаад үздэг юм бил үү?" гэж нэг ээж надтай уулзахдаа хэлж байсан. Хоёр жил нэг зүйлийг сурахаар зорьчихоод тогтож сууж чадахгүй байна гэдэг тухайн хүүхдэд уг агуулга таалагдахгүй, түүнд сэтгэл нь уягдахгүй байгаа хэрэг л дээ. Сэтгэл нь тогтохгүй байгаа хэрэг. Тэгэхээр яаж олигтой сурах билээ.

-Саяхан болсон нэг лекцийн үеэр нэг залуу өөрөө нэг маш нэр хүндтэй сургалтын төвд явж англи үгийг өвөрмөц маягаар цээжлэх аргыг сурч байна. Тухайлбал: "abacus" буюу сампин гэдэг үгийг цээжлэхийн тулд "аавын бөгс" гэсэн төсөөтэй дуудлагаар баримжаа болгоод тархиндаа тогтоогоод авчих. Тэгвэл мартахгүй гэж манай багш заадаг юм. Таны аргад үүнтэй төстэй зүйл байна уу хэмээн асуухад миний нүд бүлтийгээд явчихыг танхимд сууж байсан сонсогчид анзаарсан байх аа. Манай арга бол уншилтын явцад сампин гэдэг утгыг шууд толгойд нь зөнгөөр, зовиургүй хийж өгөхийг эрхэмлэдэг. Хоёрдугаарт сонгож авсан тэр зүйрлэл арай л зохимжгүй болохыг багш нь бодолцоогүй юм байх даа гэх мэтээр яриад байвал маш олон зүйлийг хөврүүлж болох байх л даа.

-Би энэ удаа Күнзийн сургаалын ердөө хоёрхон эшлэлийг баримтлаж хүүхдийг хэрхин сургах тал дээр өөрийнхөө үзэл баримтлалыг тайлбарлая гэж саналаа.

"Хүмүүний анхан дор чанар угаас сайн." хэмээх өгүүлбэр бол "Шүүмжлэл өгүүлэл" номын магадгүй хамгийн алдартай эшлэл байж таарна. Үүнийг орчин цагийн уншигчдад ойлгохуйяа хялбар үгээр тайлбарлавал "Хүн төрөөд балчир хүүхэд байх цагт сэтгэл нь хамгийн цэвэр ариунаараа байдаг." гэсэн утгыг хэлж байгаа юм. Орчлонд хиргүй тунгалаг, цэвэр ариун сэтгэлээс илүү эрдэм гэж хаана байх билээ дээ? Тэгэхээр тэр л хиргүй тунгалаг байгалиараа байгаа цэвэр ариун сэтгэлийг хадгалан авч явахад л сургалтын эцсийн зорилго оршиж байгаа юм шүү гэдгийг багш бид нарт дээрхи сургаал айлдан номлоод байгаа хэрэг шүү дээ.

Тэгвэл "Их суртахуй бичиг" хэмээх Күнзийн ёсны өөр нэгэн алдарт бүтээлийн хамгийн эхний өгүүлбэр нь: "Их суртахуйн ёс нь гэгээн эрдмийг гийгүүлэхүйд оршмуй." хэмээн эхлэдэг. Гэгээн эрдэм гэдэг нь түрүүчийн өгүүлбэрт дурьдагдсан хиргүй цэвэр ариун сэтгэл болох талаар тайлбарлаж өнгөрсөн. Түүнээс илүү дээд эрдэм гэж хаана байх билээ гэдэг утгаар. Харин гийгүүлэхүй гэдгийг дээрх эрдмийг таньж мэдэх гэсэн утгаар тайлан ойлгож болох юм.

"Хүмүүний анхан дор чанар угаас сайн.", "Их суртахуйн ёс нь гэгээн эрдмийг гийгүүлэхүйд оршмуй." хэмээн магадгүй та урьд өмнө уншаад өнгөрч байсан ердөө хоёрхон өгүүлбэрийн дотор хичнээн гүн нарийн утгасын сүлжээ оршиж байгааг харж байна уу? Миний бодлоор энэ хоёр гүн нарийн ёсонг ойлгосон хүмүүнд л багшлах эрхийг олгож баймаар санагддаг.

Энэ тулгуур ёсонг эцэг эхчүүд ойлгож байх бөгөөс "Эмээгийн хайр" цэцэрлэгт энхрий үрсээ авчирч болно оо. Юу ч заахгүй гэдэг маань эргээд тухайн хүүхдийн хувьд хамгийн нандин эрдэнэ болсон "сэтгэлийн анхны мөн чанарыг алдагдуулахгүй" хайрлан дээдлээд авч явах гэсэн цаанаа маш гүнзгий нарийн утга агуулгатай сургалт болохыг ойлгож байна уу? Мила Богд маань "Сэтгэлийн мөн чанар лугаа учирсан бөгөөс түүнийг баян айлын өлгийтэй нялх хөвгүүн" мэт энхрийлэн хайрлаж байх тухай сургасан байдаг аа. Мэдээжийн хэрэг миний бичиж байгаа энэ сонин аргыг хүн болгон шууд ухааран ойлгохгүй байж мэдэх л дээ. Харин ядаж л там тумхан ойлгож байгаа хүмүүс байвал ирэх жилийн намраас хүүхдээ дагуулаад "Эмээгийн хайр" цэцэрлэгийг зорин ирээрэй. Хэрвээ энэ хүртэлхи агуулгыг та уншаад их сайн ойлгож байвал үргэлжлэлийг удахгүй нийтлэх болно. Ирэх долоо хоногоос 3-4 настай хүүхдээ "Эмээгийн хайр" цэцэрлэгт өгөх хүсэлтэй эцэг эхчүүдтэй уулзая. Түүний урьдач нөхцөл нь та өөрөө гар утасны хэрэглээндээ маш хямгатай зөв ханддаг. Гэр орондоо хэрүүл, хараалын үгсийг цээрлэдэг байх хэрэгтэй юм шүү. Айл гэр байтугай аяга таваг хүртэл харшилддаг ёс байдгийг би ойлгож байна. Гэхдээ л гэр орондоо 3-6 сар хэрүүл цуугианыг тэвчиж чаддаг байвал үр хүүхэд чинь үлгэртэй сайхан хүмүүс болон төлөвшиж чадна аа.

Д.Болдбаатар

Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
Agiimaa
11 өдрийн өмнө / 27.123.212.138

Zuv saihan zuiliig hiij yavaa tand ajliin undur amjilt husie.

Mongol eej
12 өдрийн өмнө / 69.34.145.80

XICHEEL NOMNII TUXAI YARIJ BGAA BOL "NOMTOI XUN BOLGOX" GEJ MONGOLCHUUD YARIDAG. CHAAVAAS XOOSON TOLGOI, ULAAN OROMJ 2-OOS UUR YUMGUI AMITAN YUM AA XUURXII

Mongol eej
12 өдрийн өмнө / 69.34.145.80

SURGAV AA??? XUUXED MAL UU, NOXOI YU??? ENE LAM NERTEI AMITAN CHINI UURIIGUU L SURGAJ BAIVAL TAARNA. XUUXDIIG XUMUUJUULDEG YUM...