​“Спирт бал бурам”-ын хувьчлал гэх луйварт Ц.Элбэгдорж ямар оролцоо гүйцэтгэсэн бэ?

: 11 өдрийн өмнө / 2017-12-04 10:30:56

Саяхан Ц.Элбэгдоржийн өөр нэг луйврын хэргийг “Хөх толбо” сонин дэлгэв. “Авилгын жинхэнэ Загалмайлсан эцэг нь хэн бэ?” гэсэн гарчигтай тэрхүү ярилцлагад дурьдсанаар бол Зүүнхараагийн Спирт бал бурмын комбинатыг "хувьчлал" нэрээр Оджаргалын “Эм Си Эс” ХХК-д ямар ч өрсөлдөгчгүйгээр, бүр тодруулбал зүгээр луйвардаж авах ажлыг Ц.Элбэгдорж Ерөнхий сайд байх үедээ гардан зохион байгуулж, ёстой хамгийн гаршсан луйварчны чадвараа харуулсан байгаа юм. 

Уг ярилцлагад: 

“Тэр шөнө 2 цаг хагасын үед гар утас дуугараад байхаар авбал Ерөнхий сайд Элбэгдорж ярьж байна. Та Ордонд яаралтай хүрээд ирэхгүй юу, тантай ярих яаралтай ажил байна гэхээр нь би нэгдүгээрт Ордонд орох зөвшөөрөл байхгүй, бас шөнө орой болсон байна, өглөө эрт болохгүй юу гэхэд яг одоо яримаар байна, орох асуудлыг би зохицуулна. Та яаралтай Ордонд миний өрөөнд хүрээд ир гэж хэлэхэд нь хажуу байранд байдаг жолоочоо сэрээж гурван цагт давхиад очсон. 

Ингээд ордны аркаар бие хамгаалагч нар тосож ерөнхий сайдын өрөөнд оруулсан. Амар мэнд асуугаад Та Зүүн хараагийн Спирт бал бурамын маргааш болох дуудлага худалдаанд оролцохоор саналаа өгсөн байна лээ. Танд зөвлөхөд барилгынхаа салбараар дагнавал яасан юм бэ?! Түүнийг чинь төрийн бодлогоор дэмжье, танд барилгын салбарт манлайлахад тань засгийн газрын зүгээс тусалъя. Сонсголон бармашийн төрийн өмчийн 30 хувийн хувьцааг баланснаас балансад танай компанид шилжүүлье. Харин та спирт бал бурамын дуудлага худалдаанаас өргөдлөө татаад авчих гэхэд нь би за ч гээгүй, үгүй ч гээгүй бодож суух зуур тэрээр утсаа авч З.Энхболд дарга уу, Сонсголон бармашийн 30 хувийг эдний компанид шилжүүлэх засгийн газрын захирамжийг маргааш надаас аваарай, Спирт бал бурамын дуудлага худалдаанаас өргөдлийг нь татаад авчихаарай гэхэд цаанаас нь Та тэр компанитай тохирсон юм уу гэж асууж байгаа бололтой. Би тохирсон, одоо уулзаад сууж байна гэж хэлэхэд нь яах ч арга олдоогүй. Би тэр үед их мөнгөтэй байсан, ямар ч үнээр хамаагүй “Спирт бал бурам”-ыг авахаар дансандаа 1.2 тэрбум төгрөгийг төвлөрүүлсэн, түүнээс дээш үнээр ч хамаагүй би авна гэсэн бодолтой байсан. Тэр үед анхны дуудах үнэ нь 600 сая байсан ... “Тэр шөнө гай нь ирсэн юм шиг утсаа салгаагүй…Тэгэхэд Спирт бал бурам компаний зөвхөн дансанд нь 800-гаад сая төгрөг, агуулахын бараа нь бараг 2 тэрбум байсан. Спирт бол маш ашигтай бизнес” хэмээн тэрбээр харамсан ярьж байсан. 
Хэдэн хоногийн дараа дээрх компанийн эзэн Төрийн өмчийн хороон дээр Сонсголон Бармашийн хайрганы улсын үйлдвэрийн 30 хувийн хувьцааг шилжүүлсэн захирамжаа авахаар очиход Засгийн газрын тийм захирамж гараагүй, түүнийг танд өгөх боломжгүй гэж хэлэхэд нь Ц.Элбэгдоржид хэрхэн хулхидуулснаа ойлгосон. Хулхидуулсан тэр компанийн захирал, Элбэгдорж хоёрын зөрчил өнөөдөр хүртэл үргэлжилдэг. Учир нь тэр компанийн захирал сүүлдээ УИХ-ын гишүүн болсон. Нэг биш удаа УИХ-ын чуулган дээр хулгайч муурын тухай ярьсан байдаг. “Хулгайч муур хаяагаар ороод ирэхээр хаалгаар хөөгөөд гаргана, хаяа хатавчаа битүүлээд хаалгаа хаачихаад байхад тооноор ороод ирдэг, хулгайч муураас бид салж чадахгүй байна” гэж гудамжнаас ерөнхий сайд болсон Элбэгдорж руу дайрч байсан. 

Хариуд нь Ц.Элбэгдорж түүнийг сайдын суудлаас нь огцруулсан. Ийнхүү Ц.Элбэгдорж М-Си-Эс-ийн буюу Зүүн хараагийн Спирт бал бурмын далд хувьцаа эзэмшигч ... ” болсон ажээ. 

Харж байгаа биз дээ зөвхөн дансан дахь бэлэн мөнгө нь 800 сая төгрөг бүхий үйлдвэрийг 600 саяар худалдаж авна гэдэг нь зүгээр л дээрэм хийж байгаа хэрэг шүү дээ! Энэ бол түүний оролцон хийсэн олон хэргийн зөвхөн нэг жишээ нь. Ер нь өмч хувьчлал гэгч Монголыг тонон дээрэмдсэн хулгай луйварын их түйвээн бол жичэд нь ярих ёстой сэдэв л дээ.

 
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
Монгол
20 цаг, 57 мин / 202.179.27.124

Улсаасаа баян ерөнхийлөгч гэж Энхбаярыг гүтгэж сурталчилсаар ерөнхийлөгч болсон. Тэр одоо улсаасаа баян ерөнхийлөгч асан болсон байна. Хуулийнхан ажлаа хийх цаг нь болсон юм биш үү? Наад зах нь хил давж зугтах бэлтгэлээ хийж байгаа гэж дуулдана, хилийн хориг тавих хэрэгтэй. Энэ До Ганболдыг уруу татаж авилгалын хэрэгт оруулсан хүн бол Элбэг шүү дээ.

Зочин
8 өдрийн өмнө / 59.153.114.138

ene xulgaichiig shalgaachee ix yum garna da

naruto
8 өдрийн өмнө / 43.228.129.65

үнэхээр шударга төрт улс мөн бол хэнийг ч ялгалгүй шалгаж шийдэх ёстой. ЭБИ-н хэлснээр шударга байцгаая л даа. хэн байсан нь хамаагүй. томчууд дандаа гадны туршлага гэдэг. тэнд чинь шударга ёс аль хэдийн тогтсон. тэр туршлагыг нь авч хэрэгжүүл. Ерөнхийлөгч та ард түмнийхээ үгийг сонс

зочин
10 өдрийн өмнө / 59.153.114.106

Элбэгдорж оо биднээс дээрэмдэж авсан хувьцаагаа буцааж өгөөч. Биднийг эзгүй хойгуур дээрэмдсэн байсан. Ирээд хөөцөлдсөн чинь нэмэргүй гэсэн хариу сонссон. Төрд гарсан тань шиг луйварчид бидний эхний өмч хувьчлалын тасалбараар олгогдсон хувьцааг дээрэмдсэн. Ичих нүүртэй байх хэрэгтэй. Чи муу манай хажуу байранд яаж гуйлгачин шахуу амьдарч байсныг чинь санаж бна. Зальтай, худалчийг тэр байрныхан бүгд мэднээ.хулгайч аа. Улсын хөрөнгийг бас хулгайлж иддэг луйварчин.

xaxaxaxa
10 өдрийн өмнө / 27.123.212.134

ih goe yum bolnooo kkkk enhbayriig tusgaigiinhan oimsii ni gozolzuulsan bol huzuugui baagiig ard tumen damjilj garch irne harin tusgaigiinhan hamjaalhad huch ni dutaad gaihaad haraad ziogsoj baih bolnoo .. kkk harin hytaduud eniig umuurch medne shuuu

Зочин
10 өдрийн өмнө / 66.249.82.148

Элбэгдоржийг урвал юм гарна даа

Зочин
10 өдрийн өмнө / 202.179.31.57

хөөрхийдөө энэ амьтанг ямар хувь тавилан хүлээж байгаа болдоо...

зочин
10 өдрийн өмнө / 103.26.192.43

Яана даа.

Зочин
10 өдрийн өмнө / 59.153.114.138

baliar nowshiig zyul duusgax xeregtei baix gazarn bailga

Зочин
11 өдрийн өмнө / 59.153.114.207

үнэн шдээ З Энхболдтой хуйвалдаж хийсэн луйвар лдаа Хөх толбын Эрдэнэбаатар зүүдлээгүй дуудлага худалдаанаас Элбэгдоржийн шахалт ,хулхилтаар хасагдсан хүний яриаг бичсэн байгааг зарим нөхдүүд ойлгохгүй байна уу эсвэл Ц Элбэгдорж ,З Энхболд,Оджаргал нар сэтгэгдэл бичээд байна уу их л сандарч байна даа

зочин
11 өдрийн өмнө / 139.5.218.206

Наад луйварчинга шоронд нь хурдан хий монголын төрд их гай тарнидаа шоронд нь хатааж банди болго монголчууд дэмжих байхаа

irgen
11 өдрийн өмнө / 62.167.114.16

Mongol ulsiin huuli, zagdaagiinhan ajlaa hiihgui nydee boogood suuj baidag um be ??? ene tor huulia heregjyylehgui huuliinhaniig arga hemjee avah heregtei boljee. Nyamdorj odoo ene byh buzariig arilgaj buyan bolohgui um baihdaa , mongoloor dyyren ulsiin horongo idegchid hariuzlaga hyleedeeggui, hyleelgedeggui baidal hezee oorchlogdoh um be ????

Зочин
11 өдрийн өмнө / 182.160.38.21

за хө элбэгдорж энэ байтунай хар хэрэг хийсэн дээ. хэзээ нэг шударга аавын хүү энэ атигарыг шалгах юм болоо?

Иргэн
11 өдрийн өмнө / 182.160.36.99

За да иймэрхүү луйварыг Эбэ нэгээр тогтохгүй хийсэн байж таарна.Оймсгүй ачих хэрэгтэй.За да энэ Засгийн үед ачиж чадахгүй байх,учир нь Огцорсон үед бүү ачаарай гэж Миеэд гуйж Миеэн хүн/Х.Энхжаргал/-ыг АТГ-ын даргаар томилуулах санал гаргаж тавьсан наймаатай байх шүү. Энэ бол түмэн олоний хараанд ил наймаа

хаха
11 өдрийн өмнө / 103.9.90.50

Хөх толбын Эрдэнэбаатар зүүдэлж дээ янз нь. Энэ хүний сэтгэхүй угаасаа хэвийн бус..

ХАХА
11 өдрийн өмнө / 202.21.106.113

Харсан юм шиг сайхан бурдаг гарууд вэ? Ингэж байхаар кино зохиол бичвэл хол явна шүү

zorigoo
11 өдрийн өмнө / 59.153.112.148

Бага багаар үнэгүй биткойн цуглуулахыг хүсвэл доорх сайт бүртгүүлээрэй. Хамгийн найдвартай сайт https://btcclicks.com/?r=e2567160 - Surf Ads гэсэн линк рүү орж гарч ирсэн линкүүд дээр нэг нэгээр нь дараад тодорхой хугацааны дараа капча бөглөөд койн цуглуулна. Сурталчилгаанууд байнга нэмэгдэж байдаг.