”Гранд” сэтгүүлийн 100 дахь дугаарын баяр өнөөдөр тохиож байна

: 11 өдрийн өмнө / 2017-12-04 12:41:12

Монголын сэтгүүл зүйн салбарт шинэ өнгө төрх, мэдээллийн давалгаагаар хүч түрэн орж ирсэн “Гранд” сэтгүүл 7 дахь жилдээ тогтвортой үйл ажиллагаа явуулж байна. Сэтгүүлийн анхны дугаар 2010 оны 10 дугаар сарын 12-нд гарч байсан бол өнгөрсөн 11-р сард 100 дахь дугаараа өлгийдөн авлаа. Энэ хугацаанд хүн төвтэй сэтгүүл зүйг мэргэжлийн ёс зүй, нийгмийн хариуцлагатайгаар хөгжүүлэхийг гол зорилго, үнэт зүйлээ болгон ажиллаж ирсэн. 

7 жил тасралтгүй хөдөлмөрлөсөн “Гранд”-чууд “Болор үзэг 2012”, “Best of Mongolia 2012, 2013”, Монголын сонины холбооны 2013 оны “Оны шилдэг сэтгүүл”, МСНЭ-ийн 2013, 2015 оны “Оны шилдэг сэтгүүл”-ээр тус тус шалгаран, уншигчдын талархлыг хүлээж, өөрийн гэсэн орон зайгаа бататгасаар байна. Мэдээллийн эрин гэгдэх өнөө үед  нүсэр бичвэрээс зайлсхийх орчин үеийн уншигчдын хэрэгцээнд тохируулан фото зураг, баримт фактаар өгүүлэх бодит мэдээ, мэдээллийг нийтлэлийнхээ бодлого болгодог нь манай сэтгүүлийн бас нэг онцлог юм.

Нэг дугаарт 1-2 ярилцлага, асуудал дэвшүүлсэн 4-5 нийтлэл, сар тутмын тойм, сонгодог урлаг, дэлхийн алдар цуутай хүмүүсийн намтарчилсан хөрөг тус бүр 1-2, мэдээ мэдээлэл 35-55 нүүрээр тогтмол ордог болно. Түүнчлэн “Гранд”-ын нэг имиж болсон “Гранд би” буланд өөр өөрийн ертөнцтэй, хэвлэлд төдийлөн ам нээгээд байдаггүй ховор хүмүүсийг оролцуулахыг хичээж ирсэн юм. 



Эндээс залуу хойч үе, нийгэм олон нийт шинэ санаа, гэгээн өөдрөг үзэл, амьдралд итгэх итгэл олж авдаг нь ийм төрлийн ярилцлагуудын гол үнэ цэнэ байдаг. Чухам ийм үнэ цэнэтэй ярилцлагуудыг түүвэрлэж эмхэтгэсэн “Гранд хүмүүс” номыг 2012 онд “Гранд” сэтгүүлийн эрхлэгч, сэтгүүлч М.Уранчимэг уншигчдын хүртээл болгож байсан бол энэ удаад хоёр дахь номоо “Цэнхэр оймстууд” нэртэйгээр гаргалаа. 

“Цэнхэр оймстууд”-ын өмнөх номноос ялгарах онцлог нь ярилцлагуудаас гадна нэрний утга санаанд тохирсон хөрөг нийтлэл, орчуулгын материал, эссэ зэрэг сэтгүүл зүйн бусад төрөл жанрын материалууд орсноос гадна энэ нь зүгээр нэг ярилцлага, эссе нийтлэлийн түүвэр гэхээсээ илүү нийгмийг оюун санаа, эдийн засаг, бодлогын түвшинд түүчээлж авч явах ёстой оюун санааны элитүүдийг цэнхэр оймстууд хэмээн нэрийдэж, тэдний үзэл санаа, дуу хоолой нийгэмд хэрэгтэй байна гэж үзэж, энэ санааг тус номоор дамжуулан олон нийтэд хүргэхийг хичээсэн аж. Ийнхүү "Гранд" сэтгүүлийн 100 дахь дугаар, "Цэхнэр оймостууд" ном уншигч таны гарт хүрч байна. 

 
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
zocin
11 өдрийн өмнө / 66.181.176.249

Heden luivarchin ,duuchin jujigchidiin yu umsuj zuusen,idej uusan zugaalj narigsniig bichdeg teneg ereen tsaas

баагий
11 өдрийн өмнө / 202.9.41.233

жинхэнэ тэнэг гичий