Бүгд өөрчлөгдөхгүй бол үхэл мөхлийн мууг үзэж дуусахаас өөр ямар ч ирээдүй алга

: 48 өдрийн өмнө / 2017-12-04 15:48:01

МАНАЙ ИРГЭДИЙН ХАМГИЙН ҮЗЭН ЯДДАГ ЮМ НЬ МОНГОЛЧУУД, МОНГОЛ УЛС. Тэгээд л монголчууд бие биенээ ялихгүй юмнаас болж алчих гээд байдаг, байнга хорлодог, хялайдаг, дотроос нь бүр асар их үзэн ядалт багтаж ядан, тэсэрчих гээд дэлбэрчих гээд байдаг. Тийм болоод л Монгол улс зүрх зүсэгдэм шимширмээр, нүд хальтирмаар болчихсон байгаа. Аугаа их үзэн ядагчдын хохирогч болсон улс л ийм байдалд орно.

Японд нэгийгээ туйлын харгис хэрцгийгээр зодсон, хоюулаа нийлж зөвхөн тархи толгой руу нь хүч мэдэн өшиглөх манай хоёр иргэн яг л зоопаркаас алдагдсан галзуу араатнууд. Ямар аймшигтай их үзэн ядалт вэ? Юу боллоо гэж тэр вэ? Бас л хүндэлсэнгүй гэж тэр үү. Эднийг жигшнэ үү гэхээс, юуг нь хүндэтгэх юм бэ? Гадаадынхныг үзвэл долигононо, айна, ялангуяа хятад гэхээр ухаан алдчихдаг болоод байгаа, эсвэл айгаад, эсвэл хайрлаад.

Тэнд дэнша галт тэрэг яг тодорхой минут секүндэд ирж, хашлаганы завсарт хаалга нь өчүүхэн зөрүүгүй таарч зогсдог, тодорхой хэдхэн минут тутамд дараагийнх нь ирдэг. Гэтэл энэ зэрлэгүүд хотын тээврийн сүлжээг саатуулжээ. Манай гайтай хөөтэй, буг чөтгөр шүглэсэн, шуналдаа солиорсон иргэдээс болж, дэлхий сөнөж ч мэднэ. Нэг жишээ хэлэхэд, Хойд Солонгос, Иранд нууцаар уран нийлүүлсэн ч юм шиг сураг дуулддаг.

Цыган мэт тарсан монголчууд дэлхийн хаана ч муу бүхнийг үйлдэж явна. Хаана ч хичнээн ч байсан сайн сайхан нөлөөг авах нь нэн хангалтгүй л юм билээ. Энд байгаа нь ч гадарлах хэлээрээ даян дэлхийн сошл сүлжээ, форум, комментын орон зайд жигтэйхэн идэвхтэйгээр тэнэг мунхаг юм бичиж бузарлаж байдаг. Монголчууд бол дэлхийн хамгийн муу муухай, тэнэг маанаг, адаг шаарууд юм гэж ойлгуулахыг үхэлдэн хичээгчид юутай ч олон юм. Тэд сайн юмыг өөчлөх гэж ядна, муу бүхнийг өмөөрөх гэж ядна. Бүр шууд санаанаасаа зохиож, цуурхал тарааж байгаад өмөөрдөг. Тэднээс болж Монголын гайгүй иргэдийг бас л урвагч хулгайч, тэнэг маанаг биз гэж хүлээж авах хандлага ч гадаад ертөнцөд ихэсч байна.

Удахгүй зодуулсан залууг цаазаар яв, зодсон залуусыг баатрын ёсоор хүлээж авна гэсэн олон нийтийн хөдөлгөөн өрнөх биз ээ. Бүгд өөрчлөгдөхгүй бол үхэл мөхлийн мууг үзэж дуусахаас өөр ямар ч ирээдүй алга. Эгэл иргэн нь ч, иргэдийн гаргууд урвагч хулгайч гэж шүтэж гаргаж ирсэн дарга нар нь ч, аль аль нь болохгүй байна, бүтэхгүй байна.

Ч.Мөнхбаяр
 
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
Зочин
44 өдрийн өмнө / 66.181.183.227

GUIH NOHOID GUIHGUI NOHOI SAAD

zailaa psda
47 өдрийн өмнө / 27.123.212.134

kkk yadgiiin yadgiiin beeee mongolchuud shig tsever ariun humuus baina ulaan garaaraa nylga tavij uguud asuudlaa shiidchih muu sanaagui saihan ard tumen bol bid l baina .bas henees ch aihgui alaad ugnu . japan solongos hytad shig ezendee deerelhuuleed hoolnii shavhruu goridohgui durgui hurgeed baival ezen baisan ch l alaad ugnu shuu deee munhbayraaa chi oilgohgui eeee kkkkk

Зочин
47 өдрийн өмнө / 66.249.82.146

Ардчилал хийгээд байгуулсан сайхан нийгэм мөнгө бодохоос өөр юм бодох чадваргүй шуналтай араатан болгожээ.

Мөнхбаярт
47 өдрийн өмнө / 66.181.181.119

Анд аймаар бухимдсаныг ойлгож байна. Битгий амиа хоролчихоорой. Гэр бүлээ л бод.Одоо угаасаа монголыг аврах гэсэн юм байхгүй. Зовлон багатайхан шиг орос хятадын дунд уусвал их юм.

Зочин
47 өдрийн өмнө / 66.181.161.81

Өөрөө хаана төрсөн хэний үр сад вэ.наана чинь /японд/үүнээс дор юм болдгыг чи мэдэхгүй байж битгий монголыг доромжил эргүү минь

Хнз
47 өдрийн өмнө / 182.160.35.20

Монголын хууль хатуу байх ёстой юм.Ер нь шаардлага нь тийм.Чингэс үүнийг мэдэж хуулиа гаргасан .Тэрийг нь одоогийн хуулинд анхаарч үзсэнгүй тэнэгүүд даварч байна

Журамт
48 өдрийн өмнө / 202.9.40.204

Бид чинь эх орондоо багьахгүй байхад өөр яадаг юм? Чөлөөтэй газар олоод л хүчээ үзэж байхад юун сүртэй юм?! Хүн нь илүүдсэн орон л байгаа биз гэж ойлгоно бтзээ!!!!

Заассс
48 өдрийн өмнө / 182.160.4.229

Заассс. Тийм л сүрхий юм бол өөрөө юу гэж бусдыгаа хамаг муугаар нь дуудаад байгаа юм. Өөрөө адилхан байж. Юу нь болоод яаж өөрчилмөөр байгаа санаа оноо байгаа бол зүгээр хүний хүн шиг хэлж болохгуй байна уу. Үхлээ юу. Үхээч тэгвэл.

Тэр
48 өдрийн өмнө / 27.123.214.88

Даанч харамсмаар муухай хүмүүс бол Монголчууд! Бие биенээ дээрэлхэнэ! Юу ч чадхгүй байж сагсуурна! Дан худал хэлэн хулгайч шиг амьдарна! Юм болгоноос ашиг харна! Хатуу гараар явахгүй бол удахгүй дээ улсаа зараад колонт болоод үзэн ядаад бгаа хужаадаа уусч алга болвол таарна

Хотгойд
48 өдрийн өмнө / 31.173.241.22

Монгол хун оноо их алдаршуулан тэмдэглэдэг Хунну улсын уеэс уу, Чингис хааны уеэс уу, 1921 оноос уу, Ардчилсан хувьсгал гэгч ялснаас хойш ийм узэн ядагчид болчихов оо? Энэ тухай бичил дээ.