МАН-ын бүлэг Ерөнхийлөгчийн хоригийг дэмжихгүй гэдэг байр суурь дээр нэгджээ

: 9 өдрийн өмнө / 2017-12-06 10:15:20

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга төсвийн бодлогоо эргэн харж, сахилга бат, хариуцлагыг эрхэмлэсэн, хэмнэлттэй, үр ашигтай төсөв батлах шаардлагатай хэмээн үзэж, Монгол Улсын 2018 оны төсвийн тухай хуульд Ерөнхийлөгч Х.Баттулга хэсэгчилсэн хориг  тавьж буйгаа мэдэгдсэн.

Тухайлбал, тэрбээр улсын төсвийн орлого 5,2 их наяд, зарлага нь 7,7 их наяд, алдагдал нь 2,5 их наяд төгрөгт хүрч байгааг хариуцлагагүй гэж үзэж байгаагаа илэрхийлжээ. Ингэж үзэх шалтгаанаа өнгөрсөн дөрвөн жилийн төсвийн хамгийн их зарлага 5,2 их наяд төгрөг байсан. Иймээс зарлагаа танах шаардлага байна. Төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэх зардал өнгөрсөн оныхоос 475 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн, тоног төхөөрөмжийн худалдан авалтын зардал 129,9 тэрбум төгрөгөөр өссөн байна. Дэд сайд, орлогч дарга гэх мэт албан тушаалаа цомхон болгох шаардлагатай гэж үзэж байгаа аж.

Энэ асуудлаар өчигдөр УИХ дахь МАН-ын бүлэг 17.00 цагт хуралдаан зарласан. Бүлэг Ерөнхнийлөгчийн 218 оны улсын төсвийн зарлага хэсэгт тавьсан хэсэгчилсэн хоригийн асуудлыг авч хэлэлцжээ. Хуралдаан  богино хугацаанд болж, Ерөнхийлөгчийн хоригийг  дэмжихгүй гэж үзжээ.

 
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
Адар
9 өдрийн өмнө / 183.177.100.3

Жил гаруйхны өмнө төрийн албыг төрлийн болгож, төсвийн хөрөнгийг үрэн таран хийж байсан нөхөр өнөөдөр төрөл арилжсан мэт загнаад байх юм даа. энэ хорвоогийн араншин гэж сонин юм аа.