Ц.Даваасүрэн: Бид байгалийн баялгаасаа олж байгаа мөнгийг зөв ашиглачих юм бол заавал хар мөнгө оруулж ирээд байх шаардлагагүй

: 9 өдрийн өмнө / 2017-12-06 15:12:45

Европын Холбоо Монгол Улсыг "офшор" бүсээр зарлаж, хар жагсаалтад оруулснаа өчигдөр зарласан билээ. Энэ талаар гишүүд дараах байр суурийг илэрхийллээ.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар: Өчигдөр Брюссельд болсон Европын Холбооны Сангийн сайд нарын хурлаар Монгол Улсыг 17 оронд оруулсан байна лээ. Энэ талаар би судалж үзсэн.  Зургаадугаар сараас энэ асуудал яригдаж эхэлсэн юм билээ.

Монгол Улсын хууль эрх зүйн орчинтой холбоотой хэд хэдэн гол асуудал байна. Арилжааны банкууд дахь гадаадын иргэдийн дансны тухай мэдээлэл, дансны хуулгыг Европын Холбооны гишүүн орнууд авдаг байх, гадаадын иргэдийн Монгол Улсын ААН-үүдэд эзэмшиж байгаа хувь хэмжээтэй холбоотой мэдээллийг авдаг байх асуудал яригдаж байгаа. Энэ мэдээллийг банктай шууд харьцах биш татварын албанаас авах тухай юм. 

Монгол Улс хөгжиж буй орон. Мэдээллийн систем хангалттай хөгжөөгүй байгаа. Уг нь 2019 оноос энэ асуудлыг хэрэгжүүлж эхлэхээр яриа хэлцэл явагдаж байсан юм байна. Асуудлыг Засгийн газарт өнөөдөр танилцуулах байх.  Бидэнд хийх ажлууд байна.  Глобал форум, BREFs гэсэн байгууллагуудад элсэх, холбогдох хуулиудыг өөрчлөх, ил тод байх, татварын мэдээллийг солилцох зэрэг ажлууд хийгдэх ёстой.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: Ер нь дэлхий нийтээрээ оффшорыг ойлгох ойлголт сөрөг болчихлоо. Янз бүрийн оффшортой холбогдсон төрийн удирдлагуудаа албан тушаалаас нь огцруулж байна. Ард иргэд нь жагсаж, эсэргүүцэж байна. Тийм учраас хар мөнгө буюу татвараас зайлсхийсэн хууль бус аргаар олсон мөнгө оффшор бүсэд байршдаг гэж үздэг. Манай зарим улс төрчид манай оронд орж ирж байгаа хөрөнгө оруулалтын дийлэнх нь оффшор бүсээс орж ирж байдаг шүү дээ гэж бахархаад байдаг нь буруу.  Бид байгалийн баялгаасаа олж байгаа мөнгийг зөв ашиглачих юм бол заавал хар мөнгө оруулж ирээд байх шаардлагагүй. Хар мөнгөний хөрөнгө оруулалттай уул уурхай байж болохгүй.
 
УИХ-ын гишүүн Я.Содбаатар: Оффшор бүс гэж зарлахаас илүүтэй Европын холбооны улсуудад хэлэлцэж буй татварын бодлоготой  монгол улсын татварын бодлого хэр нийцэж байна вэ  гэдэг нь зөрүүтэй байна гэж ойлгосон. Энэ асуудлаар холбогдох Гадаад хэргийн яам судалж ярилцаж асуудлыг цэгцлэх болов уу гэж бодож байна. Хар жагсаалтад багтсан, энэ хүрээнд зөвхөн манай улс төдийгүй Өмнөд Солонгос, Арабын Нэгдсэн Эмират улс зэрэг нэлээд олон орон хамрагдсан байгааг өнөө өглөө мэдээллээр авлаа. Гэхдээ бүрэн мэдээлэл хараахан авч амжаагүй байна.

 
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
Зочин
6 өдрийн өмнө / 66.181.180.151

YAG ONOHIIG ONOL GEDIIM SHUU

irgen
8 өдрийн өмнө / 62.167.114.16

ichmeer umaa , ard tymen ta nariig ajilaa hiih shig hiij, huulindaa zahiragdaj ajillaach geed l baigaa bizdee….Huulia mordvol alban tushaal.,luivar huivaldaan baihgui ,,,uls hogjino geed l baigaa bizdee.. Hudlaa yariad baihiin orond zugeer l shudarga ajillaach ta nar !!!!!!

irgen
8 өдрийн өмнө / 62.167.114.16

ichmeer umaa , ard tymen ta nariig ajilaa hiih shig hiij, huulindaa zahiragdaj ajillaach geed l baigaa bizdee….Huulia mordvol alban tushaal.,luivar huivaldaan baihgui ,,,uls hogjino geed l baigaa bizdee.. Hudlaa yariad baihiin orond zugeer l shudarga ajillaach ta nar !!!!!!

irgen
8 өдрийн өмнө / 62.167.114.16

ichmeer umaa , ard tymen ta nariig ajilaa hiih shig hiij, huulindaa zahiragdaj ajillaach geed l baigaa bizdee….Huulia mordvol alban tushaal.,luivar huivaldaan baihgui ,,,uls hogjino geed l baigaa bizdee.. Hudlaa yariad baihiin orond zugeer l shudarga ajillaach ta nar !!!!!!

Зэндмэнэ
8 өдрийн өмнө / 103.9.90.50

Манай улсын ГХЯ ер нь юу хийдэг юм бэ? Дэвэн дэлхийгээр нэг байгуулсан энэ олон ЭСЯ, ДТГ ямар үүрэгтэй юм бээ? Дарга нарын авгай хүүхдийг орогнуулж төсвийн мөнгөөр гадаадад амраадаг газар уу??? Дарга сайд нарыг гадаадад зугаалахад үйлчилдэг газар уу??? Ичиж үхмээр юм! Хайран улсын мөнгө! Тухайн хариуцаж буй улсынхаа эрх зүй, эдийн засгийн систем, хамтын ажиллагаа, гэрээ хэлэлцээр хийхэд баримтлах зарчим, нийтлэг болон зөрүүтэй байдал зэргийг мэдээлж ЗГ-т туслахгүй юм бол ГХЯ-аар яах юм ? Сайд нь биткойн энээ тэрээ гэж балайрч талх Ганхуягтай Криптоүндэстэн зохион байгуулж байхаар олон улсын татвар, тарифын дүрэм журам ярьж байвал яасан юм бээ? Оюу толгойн гэрээ хийхэд та нар ядахдаа Фрийдмэн гэдэг чинь үндэстэн дамнасан луйварчин шүү, Нидерландтай бид давхар татварын гэрээтэй шүү, наадуул чинь энүүгээр мөнгөө зувчуулах боломжтой шүү гээд хэлчихгүй яасан юм бээ?? Олон улсын гэрээ конвенци, Монгол улсын нэгдсэн орсон гэрээ конвенцийн талаар УИХ, ЗГ, иргэдэд та нар байнга мэдээлж байх ёстой ш дээ! Элбэгдорж ерөнхийлөгч байхдаа танай яамны ажлыг маш сайн дэмжсэн. бүх зам, гарцыг чинь зааж өгсөн. Та нарт гадаад харилцааны бодлого, ур чадвар... бүр ямар ч action алга! Гадаадын хөрөнгө оруулалт, гэрээ хэлэлцээр, банк, санхүүгийн харилцаанд ямар ч үүрэггүй, улсаа бүхлээр нь ОФФШОР болгочихоод дэлхийн ХАР МӨНГИЙГ угаагаад сууж байдаг ийм орон байж болох уу???