Хятадууд Түвдийн ил ОО-ын асуудлыг ингэж шийдэхээр болжээ

: 8 өдрийн өмнө / 2017-12-07 10:13:38

Ирэх хоёр жилд ТӨЗО тусгай мөнгөөр олон нийтийн газруудад 1934 жорлон барих гэж  байгаа талаар Хятадын агентлагууд мэдээллэсэн байна. Харин уг мэдээллийг дэлхийн томоохон сайтууд авч нийтлэсэн нь олон нийтийн дургүйцлийг ихэд хүргэж байгаа юм. Учир нь Хятад улс дэлхийд эдийн засгаараа тэргүүлэгч хүчирхэг улс болж байгаа хэдий ч өөртөө засах орнуудынхаа хөгжил дэвшилд гойд анхаарч үзэхгүй байгаа нь ийнхүү олны эгдүүцлийг хүргэх болжээ. 

Түвдийн нутаг маш өндөр,  хүчилтөрөгч, усны дутагдал ихтэй учраас олон нийтийн жорлон ажиллуулахын  тулд олон шаардлага хангах хэрэгтэй байдаг. Эдгээр асуудлыг зохицуулахын тулд  ТӨЗО-ны жорлонгийн ажил хариуцсан албаныхан Хятадын төв нутгийн тэргүүний арга  технологитой танилцан, суралцаж, мэргэжилтнүүдийг урин судалгаа шинжилгээ хийлгэж, байгаль экологид хал багатай жорлон байгуулах төсөл боловсруулж  байгаа хэмээн албаны эх сурвалжууд дурджээ. 

Түвдийн Намцо, Янжүө Юнцо, Дагү зэрэг газар ус хэрэглэхгүй, хөөсөөр цэвэрлэх, бичил биологийг ашиглах зэрэг  шинэ төслүүд хэрэгжүүлсэн нь үр дүнд хүрсэн тул ийнхүү хоёр жилийн дотор ариун цэврийн асуудлыг шийдвэрлэхийг зорин ажиллаж байгаа гэнэ. 

ТӨЗО-ны ариун цэврийн газрын өнөөгийн байдал: 

Image result for Tibet toilet

Image result for Tibet toilet
Х.Нэргүй 
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
цэлмэг
8 өдрийн өмнө / 112.72.11.107

шинэчлэнэ гэж байхад эсэргүүцнэ гэж байдаг найруулгын алдаа юу?