Оффшор бүсэд хамаарах гадаад улс, түүний нутаг дэвсгэрийн жагсаалтыг шинэчиллээ

: 8 өдрийн өмнө / 2017-12-07 10:19:27

Засгийн газрын өчигдрийн  хуралдаанаар оффшор бүсэд хамаарах гадаад улс, түүний нутаг дэвсгэрийн жагсаалтыг шинэчиллээ.

Оффшор бүсийн жагсаалтыг өмнө нь гаргасан. Гэвч ОУВС-аас татварын хөнгөлөлтэй буюу оффшор бүс гэж зарласан Швейцарь, Хонконг, Сингапур орныг оффшор бүсэд оруулах саналыг УИХ-ын нэр бүхий гишүүдээс гаргасан.

Энэ дагуу Засгийн газар судалж үзээд, дээрх гурван орныг нэмж оруулан, оффшор бүс, түүний нутаг дэвсгэрийн жагсаалтыг 49 болгож өргөтгөн баталлаа хэмээн ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар мэдээлэв.

Үүнтэй холбоотойгоор Засгийн газраас татварын ил тод байдал, хууль бусаар олсон орлогоо нуун далдлах гэмт хэргийг таслан зогсоохтой холбоотой хууль эрхзүйн орчноо шинэчлэн гаргах, мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх төлөвлөгөөг баталлаа. 

 
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих