Г.Уянга: Энэ бүсгүйн байшинг хураахаар С.Баярын долоон хаусыг хураадаг болоосой!

: 8 өдрийн өмнө / 2017-12-07 13:19:53

Арван гуравхан настай, улаахан хацартай хөөрхөн охинд золгүй явдал тохиолдож мориноос унаж хөлөө бэртээжээ. Аймгийн эмчид үзүүлтэл хөлийг нь тайрахаас аргагүй гэсэн байна. Гэтэл юу болсон гэж санана аа... халамцуу эмч өвчтэй биш эрүүл хөлийг нь тайрчихжээ. Мэдээж өвчтэй хөлөө ч бас тайруулсан байна. Охин гуньж гутарч ч мэдсэнгүй, тэр тухай ойлголт ч үгүй хэтэрхий жаахан байж дээ... Харин насанд хүрч бүсгүй шинж орохын хирээр өөрийгөө ямар болсноо ухамсарлах болж. Олон хүүхэдтэй сэхээтэн айлын хүү, нэгэн сайхан залуу түүнд хайраа илчилж ханилан суухыг хүсэхэд сэтгэл хөдөлсөн боловч сэтгэлийнхээ цаад мухарт "Над шиг хүнд хөл хучих үр хүүхэд хэрэгтэй. Ямар ч байсан үртэй л болъё. Бусад нь ч тавилангаараа болог дээ. Энэ сайхан хүн насаараа над шиг хөлгүй хүнтэй ханилаа ч уу, үгүй ч үү, яваад өгвөл гомдох учиргүй" гэсэн шүү юм бодож. Харин тэр залуугийн хайр чин сэтгэлийн үнэн халуун хайр байж бүсгүйтэйгээ 35 жил ханилаад ертөнцийн мөнх бусыг үзүүлжээ. Хайрт бүсгүйдээ хөлийг нь хучих үрээ үлдээснээс гадна насаараа хөдөлмөрлөөд олсон мөнгөөрөө 4 давхар байшин эхлүүлсэн байжээ. Харамсалтай нь гүйцээж амжсангүй.
 
Ажил төрөл эрхлэх боломжгүй 2 хөлгүй бүсгүй хүний дээд болсон ханьдаа өчүүхэн ч гэсэн нэмэр болох гэж Багшийн дээдийн урд гадаа сууж жижиг сажиг бараа борлуулдаг байж. Ханиа өөд болоход эхлүүлсэн ажлыг нь гүйцээж л ханийнхаа хойдын буяныг хийе гэж шийдсэн бүсгүй суурь тавьж карказ босгоод орхисон байшинг нь үнэ хаяж худалдаж авах гэсэн бүх саналаас эрс татгалзаж, Багшийн дээдийн урдах "ажлын байр"-аа орхиод нөхрийнхөө үлдээсэн машин, өөрийн ээмэг, бөгж, ер байж болох бүхнээ барьцаанд тавиад 1,5 тэрбум төгрөг зээлж барилгыг дуусгажээ. Хөгжлийн бэрхшээлтэй хүний зовлонг мэдэхийн дээдээр мэддэг хүний хувьд тэднийг хөлтэй, гартай, ядаж харахад эрхтэн бүтэн болгодог үйлсэд байшингаа зориулахаар шийдэж эргэлзэж тээнэгэлзэлгүй протезийн үйлдвэр байгуулсан байна. Энэ нь их ашиг олдог сүрхий том бизнес байж чадсангүй, ЗГ-ын 153-р тогтоолоор протезийн жишиг үнийг нэгэнт баталсан тул түүнээс илүү гаргаж зарах ч бололцоогүй. Гэсэн ч Оюунцэцэг үйл ажиллагаагаа эрхлэн явуулж, заримыг нь түрээсэлж, сувилал ч ажиллуулж, бусдыг ч хамтран хөрөнгө оруулагчаар татаж, арга чарга сүвэгчилсээр ямар ч байсан 24 хувийн хүүтэй зээлийн хүүнд 200 гаруй сая төгрөг төлчихөөд байгаа ажээ.
 
Хиймэл гар, хөл, зориулалтын гутал, таяг, хөтөвч гээд тэргэнцрээс бусдыг л хийнэ. Байсгээд гэмтлийн эмнэлгээс дуудлага ирж, хөл гараа тайруулах гэж байгаа хүмүүсээс хэмжээ авна. Хиймэл гар хөлөндөө дасах зориулалтын дасгалын зам ч үйлдвэр дотор нь байна. 
 
Нэг дарга нь ирж үзэхдээ " Яасан ч өргөн хаалганууд хийсэн юм, хэрэв нарийн хаалга хийсэн бол зөвхөн хаалганаасаа чамгүй мөнгө хэмнэх байж шүү дээ" гэж заавардсан гэнэ. "Үгүй ээ, манайхаар дандаа хөгжлийн бэрхшээлтэй, тэргэнцэртэй хүмүүс ирж үйлчлүүлдэг болохоор хаалга нь ийм байхгүй бол болдоггүй юмаа" гэж тайлбарласан, ойлгосон царай харагдаагүй гэнэ. 
 
Өмнөх засгийн үед гэрээлээд аймгуудад протезоо нийлүүлдэг байсан бол саяхнаас тендер зарладаг болжээ. Тендерт барагтай бол ялчихдаг байснаа больж оронд нь гаднаас протез оруулж ирдэг компаниуд, аптекууд ялах болжээ. 
 
Асар өндөр өртгөөр бүтдэг протез нийгмийн даатгалаас ямар нэг хөнгөлөлт, буцаан олголт байхгүй. Гэсэн ч ядарсан хүмүүст өөрсдөө хөнгөлөлт үзүүлж өртгөөр нь хийж өгөөд гаргах энүүхэнд. "Тэдний зовлонг би ойлгохгүй бол хэн ойлгох билээ, энэ бол миний хувьд бизнесээс илүү зүйл" гэж тэр бүрэн итгэнэ.
 
23 ажилтантай, тэдний 5 нь хөгжлийн бэрхшээлтэй. Заримдаа цалингаа тавьж чадахгүй хэдэн сар болохоороо санаа нь зовоод "Та нар минь амьдралаа бодох уу" гэж итгэлгүйхэн хэлнэ. Тэд нь ч захирлаа сайн ойлгодог болохоор "Зүгээр дээ, 10 жил ажилласан хамт олноо орхиод, таны зовлонг харсаар байж яаж орхиод явахав. Та ямар бидний цалингаар энэ дээдчүүл шиг өөрөө тансагласан биш дээ. Удахгүй болно доо, болно" гэж хэлээд нулимсыг нь урсгачихна. Тэр тусам чангаран зориг, урам орж, 2 хиймэл хөлөө хийж, таягаа тулж аваад орж болох нүх сүв болгоноор шагайна, зовлонгоо учирлаж, "Би төлөхдөө л төлнө, хугацааг нь л боломжийн сунгаад өгчихвөл би чадна!" гэж амласаар явна. 
 
Э.Бат-Үүл дарга байхдаа үйлдвэрийг нь ирж үзээд ихээхэн дэмжлэг үзүүлж Нийслэлийн хөрөнгө оруулалтаас лифтийг нь шийдэж өгсөн байна. 
Харин одоо хэдхэн хоногийн дараа түүний амьдралын нандин түүх болсон энэ байшинг дуудлага худалдаанд оруулж банкны өрөнд хурааж авах гэж байна. Энэ бүсгүйн байшинг хураахаар С.Баярын долоон хаусыг хураадаг болоосой! гэж зүрх сэтгэлтэй хэн ч уурсан бухимдмаар...
 
Эрхэм нандин түүхтэй энэ бүсгүйг хүндэлж өчигдөр өглөө үйлдвэрээр нь ороод бахархахын хамт сэтгэл өвдөж, би юугаар тусалж чадахаа эргэцүүллээ. Юу ч гэсэн Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн утсанд товч зурвас бичээд орхилоо. Орой нь Оюунцэцэг захирал маш их баяртай утастаж байна: "Ерөнхий сайдын зөвлөх Алтангэрэл гэдэг хүн ярилаа. Маргааш манай үйлдвэр дээр ирнэ гэнэ. Эгч нь чамд маш их баярлалаа" гээд хоолой нь зангирч байна. Яг одоо Ерөнхий сайдын зөвлөх энэ бахархам бүсгүйн өрөөнд суугаа юм байна. Энэ бүсгүйн НАНДИН ЭРДЭНЭ болсон ЭРХЭМ ЧАНАРыг хамгаалан үлдэж, түүгээр дамжин олон олон хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст тус, буян болоосой. Монгол Улсын Ерөнхий сайд УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ Танд баярлалаа.
 
 Ерөнхийлөгчийн зөвлөх Г.Уянга
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
Баярлалаа
5 өдрийн өмнө / 27.123.214.114

Сэтгэл түгшин унштал сайхан төгссөнд үнэхээр баярлалаа. Ийм зүйлд л сэтгэл гаргахгүй бол засгийн тэргүүн байгаад яахав дээ. Банкнууд бол зүгээр л мөнгө хүүлэгчид. Тэд нийгмийн хариуцлагынхаа хүрээнд ийм үйлдвэрт хөнгөлөлт үзүүлэх ёстой. Жишээлбэл Төрийн банкны 8 захирлын сарын дундаж цалин 60 сая төгрөг гэж бодвол жилийн 720 сая төгрөг болж байгаа нь Монгол жирийн хүний хөдөлмөрийн үнэлэмж ямар байгааг харуулж байна. Банкны захирлууд, хувь нийлүүлэгчид гэх луйварчид зээлдэгчийнхээ ямар их үнэ цэнээр олсон мөнгийг зүгээр л гудраад сууж байна. Тийм учраас нийгмийн хариуцлагаа хүлээж ирээдүй хойчийнхоо төлөө үүрэг хүлээх ёстой.

зочин
5 өдрийн өмнө / 103.229.122.66

1990 хэдэн оны үед одоогийн Мамба дацан хийдийн хамбыг банкны зээлээ төлөх тухай сурвалжлага ТВ -ээр явж билээ.Хамба: Монголчуудын төлөө хийж байгаа ажлаа үргэлжлүүлнэ.Тэр цагт юу болохыг хараарай"гэж байсансан.Зөвхөн монголчууддаа бус хүний төлөө сайхан уламжлалт эмнэлэг,ирээдүйн мэргэжилтэн сургах сургуультай миний дуртай үйлчлүүлэх газар болсон.Олон ч хүн гадаад дотоодоос үйлчлүүлдэг юм.

Зочин
7 өдрийн өмнө / 202.9.42.110

С.Баяр. гэдэг. улсаас. тэжээгдсэн. тэнэг. бухан. Бярууныхаа. учрыг. олоочээ

irgen
7 өдрийн өмнө / 62.167.114.16

yanaa ter haalga yagaad orgon tom baih estoig medehgui mal shig dargiin neriig ilchilne yy, novsh chin haa neg gazar darga hiigeed yavj baigaadaa,,,,yhej baisan darga nar gadaad orond yavaad l baidag yu uzej harj baidag um be ???? arhi uuj, delgyyr hesdeg l baihdaa chaavaas, hogjil, niigem yamar baih estoig ch medehgui, um oilgoh chdvargui hymyys mongoliig sonooj baina

Ёстой худлаа гар шүү
7 өдрийн өмнө / 202.70.42.158

Зочин

Зочин
7 өдрийн өмнө / 124.158.125.10

энэ Баяр гэж нүдэнд хүйтэн хүн улсынхаа мөнгөөр баяжсан байж эргүүл өгөөд Улсынхаа өрнөөс төлөөсөө билээ

Ulzii..
7 өдрийн өмнө / 103.229.121.56

Ерөнхий сайд минь энэ бүсгүйг дэмжиж ажлаарай ...амжилт2....Тендэр нтрээ зогсоож үндэсний үйлдвэрлэлээ дэмжээрэй ...Мундаг бүсгүйд амжилт хүсье....Уянга мундаг шүү....бүгдэд нь амжилт2...

Хүрэлсүх сайд танд б
7 өдрийн өмнө / 202.70.40.150

Хүрэлсүх сайд, Уянга гишүүн нарт баярлалаа. Ажилд тань улам их эрч хүч амжилт хүсье.

Зочин
7 өдрийн өмнө / 150.129.140.213

Уянга ч зөв бүсгүй шү.ЕС зөв.Оюунцнцэг мундаг б. юмыг н..хурааж болохгүй шүү.эх ороон.дэмжээрэй

зочин
8 өдрийн өмнө / 27.123.212.143

Хүрэлсүх сайд зөв үйлдэл хийж байгаад баяр хүргэе .Оюунцэцэг бүсгүйд амжилт сайн сайхныг хүсэн ерөөе

зочин
8 өдрийн өмнө / 66.181.189.174

ЕС Хүрэлсүх шуурхай шударга ажиллаж байна амжилт улам их амжилт гаргахыг ард олон харж байгаа шүү Энэхүү мэдээллийн мөрөөр хэрхэн арга хэмжээ авсан талаар сайн мэдээлэх нэвтрүүлэг хийх хэрэгтэй

t. ganhuyag
8 өдрийн өмнө / 202.9.41.67

Hurelsuh said er ni busad darga naraa bodohod er hun uymiig tus tas shiidej chadah hun. G. Uyanga taniig demjdeg shuu

Б.Баярсайхан
8 өдрийн өмнө / 27.123.212.140

Мундаг байна сайдаа энэ хүнийг дэмжих хэрэгтэй.Танд ажлын өндөр амжилт хүсье

Ар
8 өдрийн өмнө / 103.229.120.46

Сайн байна .у.хүрэлсүх ажил төрлөө сайн мэдэж байна баярлалаа.

вв
8 өдрийн өмнө / 112.149.119.147

мөнгөтэй л хүн бнадаа 1.5 тэрбумийг юмаа барьцаалж бгаад зээл авахыг бодоход юмтай хүн бна тэрнээс хэр барагын хүнд ийм их хэмжээний зээл өгөхгүй л бх өарьцаанч өөрөө хэдэн тэрбумаар үнэлэгдэх бхдаа энэ байшингаас нь гадна

Зочин
8 өдрийн өмнө / 66.249.82.147

Хүрэлсүх овоо сайн үйл хийжээ Уянга сайн байна . Банкны хулгайчид өөрсдөө хэдэн тэр бумаар хусана Баяр гэж чөтгөрийг дараастай.

зочин
8 өдрийн өмнө / 103.9.90.50

1,5 тэрбум төгрөгийн зээл авч чадаж байгааг бодоход чамгүй нөлөөтэй эмэгтэй юм. Ээмэг, бөгжөө хүртэл тавьж байгаад зээл авсан байна ш дээ. Аж ахуй, бизнес эрхэлж байгаа хүмүүст ингээд л зээл олгоод байгаарай банкууд минь! Тэгвэл Монгол улс хөгжинө өө. Ийм их хэмжээтэй зээлийг хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртэл өгсөн байна ш дээ. Дахин дахин баяр хүргье ! Өөр бус хүмүүс хөөрхий эмэгтэйн нэрээр битгий л мөнгө зувчуулсан байгаасай билээ.. Гэвч энэ хатан зоригт, хөдөлмөрч эмэгтэйд талархаж байна. Амжилт!

Цэнгэл
8 өдрийн өмнө / 66.181.160.105

У.Хүрэлсүх сайн ажиллаж бна даа. Амжилт хүсэе Бүсгүй минь

Zochin
8 өдрийн өмнө / 66.181.180.162

Neeree Bayrig yaj ch chadahgui ymaa mongolin tur emegneltei shuu yadarsan ard tumendee deerelhuu gj yana ter shuuhiin shiidver guitsetgeh baiguulaga ni humuusee mash iheer deeremddeg uvul bairnaas huuguud l gargadag bz de

Suvd
8 өдрийн өмнө / 211.138.88.250

Энэ бүсгүйд байрыг нь үлдээгээрэй Ерөнхий сайдаа.. Харин тэр Яс.Баярын хауснуждыг хурааж мөнгөөр нь улсынхаа өрний нэг хэсгийг ч болов төлөх юмсан. Уянга гишүүнд баярлалаа. Бусдын төлөө сэтгэл гаргасанд. Төрийн сайдууд хуулийнхан бүгд ийм болоосой. Ингэж чадвал нэг нэгнээ хайрлаж чадвал Монгол хөгжинө өө.