"Бат хааны хилэгнэл" киног Монгол Улсад гаргахыг хориглох хэрэгтэй

: 8 өдрийн өмнө / 2017-12-07 14:00:01

Үзэхийг хориглоно

Ингэж нэрийдсэн нь учиртай. Адал явдалт, түүхэн уран сайхны гэсэн тодотголтой нэгэн кино Дэлхийд нээлтээ хийж, нээлтээ хийсэн даруйд нь л гэрийнхээ ойролцоо кино театрт үзлээ. Адал явдалтай гэж тодотгожээ гэхдээ тэр нь түүхэн байх нь. Иван Шурковецкий продюсерлож, зохиолчоор нь Дмитрий Пальцев, Сергей Юдаков, Дмитрий Раевский, Евгений Раевский нар ажилласан нэг үгээр хойд хөршүүд минь бидэнд нэгэн адал явдалт шинэ жилийн бэлэг бариадахлаа. Шууд утгаараа хэлбэл Монголын түүхийг гажуудуулж их л дорд үзжээ. "Батхааны хилэгнэл" гэсэн нэршилтэй уг кино Орост түүхэн гэж тодотгон нээлтээ хийсэн даруйд Монголчууд төдийгүй олон нийтийн сүлжээгээр шүүмжлэн, Бат хааныг “трансжендэр” шиг дүрсэллээ хэмээн ихэд дургүйцэж эхлээд байна.

Энэ кино зөвхөн хааныгаа “доромжлуулсан” Монголчуудын бухимдал зэвүүцлийг төрүүлээд зогссонгүй киног бүтээсэн Оросын нэр нөлөөтэй шүүмжлэгчдийн анхаарлыг ч татав. Гэвч олон олон шүүмжлэгчид ч энэ киног таашаахгүй байгаа бололтой. ОХУ-ын алдарт кино шүүмжлэгч Алексей Володины харснаар бол уг кино хэм хэмжээ, ёс зүй, бодит зүйлд тулгуурлан бүтээгддэг кино гэх олон тулгуур зарчмыг эвдсэн болохыг хатуухан хэлжээ. Энэ мэдээллийг “topwar.ru” цахим хуудсанд нийтэлжээ. Бид бол Монголчууд. Дэлхийн түүхийг бидний Монголын түүхээс салгаж ойлгож үл болно. Кино ярихаас өмнө Батхаан гэж хэн байв? түүний түүхэн гавьяа юунд оршдог болохыг товч өгүүлж болох юм. Батхаан гэж Чингис хааны ууган хүү болох Зүчийн ууган хүү. Алтан ургын хүн. 1243 онд Алтан Ордот хаант улсыг байгуулсан. Эрэлхэг зориг, цэргийн эрдмээрээ Чингис хааны олон ач нараас ялгаран гарсан түүхт хүмүүн билээ л...

1235-1242 онд их цэрэг захирч одоогийн Польш, Болгар, Унгар, Чех, Словак, Австри, Румын, Югослав, Герман, Оросыг эзлэж явсан юм. Түүний шадар жанжин нь алдарт Сүбээдэй байлаа. Мөн түүнтэй хамт Өгөдэй, Цагаадай, Тулуйн ууган хүү Гүюг, Бүри, Мөнх нар дайн тулаанд сүр ихт хүчийг үзүүлэн түүхэнд мөнхөрчээ. 1235 онд Бат хаан их цэрэг захирахдаа 26 настай байсан зэргийг түүхийн аль ч сурвалж бичгээс уншиж судлаж болох юм. Алтан ордын улс Орос улсыг хүчирхэгжүүлсэн түүх ч бий. Үүнийг онцолсон нь бидний одоо авч үзэх зүйлстэй нягт уялдах юм.

Дээр дурьдсан Орос шүүмжлэгчийн хэлснээр хүн төрөлхтний жинхэнэ биет бус өв, соёлын ололтод хамааруулж болохгүй олон алдаатай зүйлс уг кинонд байна гэжээ. Тухайлбал, жүжигчин, найруулагч, сурган хүмүүжүүлэгч Иван Диденко “Режиссёрский разбор” зохиогчийн хөтөлбөртөө түүхэн үйл явдлаас сэдэвлэсэн гэх “Коловратын домог” киног бүтээгчдийг ихээхэн шүүмжилжээ. Ямар “гайхам” бодол төрөхөөрөө БАТ ХААНЫГ ТРАНСЖЕНДЕРҮҮДИЙН ШОУНЫ ОРОЛЦОГЧ мэтээр харуулсныг Иван үнэхээр гайхаж байгаа гэжээ. Би ч кино үзээд мэл гайхсан. Шадар жанжиныхаа ихэд хөгширсөн талаар ярилцахдаа шаргал урт үсийг нь эгээ л гэргийнхээ гэзэг үсийг имэрч байгаа мэт янаг илэх хэсэгт уулга алдсан. Юу гээчийн их доромжлол вэ? Би яг ингэж дотроо уулга алдсан . 360 сая рублийн төсөвтэйгээр бүтсэн уг кино түүхэнд тулгуурлаж бичигдсэн гэж их л тодотгоно лээ. Гэвч энэ хэний зохиож бичсэн худал түүх болохыг эргэцүүлж сууна. Коловрат гэх нэгэн орос цэрэг үе үе өчигдрийн болж өнгөрсөн бүхнийгээ мартах өвчтэй. Гэвч киноны төгсгөлд юуг ч мартахгүй маш тод эргэн санаж байгаагаар нэгэн үйл явдал зангилагдана. Гэвч мартах өвчтэй цэрэг болж өнгөрсөн зүйлсийг санахдаа баяр жаргалтайгаар бус харин ч хорсол зэвүүцэлтэйгээр илэрхийлнэ. Батхааныг өнгөц харвал маш чамин ганган гэвч Монгол үндэсний хувцас болох дээлгүй бүр ч эсрэгээрээ луун хээтэй торгон хэвнэг нөмрүүлжээ. Бөгж хийгээд үсний чимэг зүүлт эгээ л эмэгтэй хүн мэт. Харин хойд хөршийн бүтээсэн киног хойд хөршийн шүүмжлэгчид авч үзэхдээ, Иван Диденко: “Энэ киноны гол дүрүүдийг хэн сонгосон юм бэ? Та нар маш муу ажилласан байна. Тэнэгүүдийн баг бүрдүүлж. Киноны зохиол гэж авах юмгүй, дээр нь гол дүрүүддээ нэг тийм хачин хүмүүс сонгочихсон. Үүнд жүжигчдийн буруу байхгүй. Тэд ажилла гэсэн бол ажиллана. ” гэжээ. Гэхдээ гол асуудал нь гол дүрийг хэн сонгосонд ч учир байгаа юм биш. Гол учир нь сүүлийн жилүүдэд ихээхэн түгээмэл болсон зарчимд л оршиж байгаа юм. Энэ нь ямар ч хяналтгүй, агуулгагүй байх зарчим.

Ерээд онд мөнгөгүйн улмаас кино бүтээгдэхээ больж эсвэл бүтээсэн кинонууд нь чанар муутай болдог гэсэн яриа гардаг байлаа. Харин өнөөдөр киноны салбарыг багагүй мөнгөөр санхүүжүүлж байна. Тэрбум рубль хүртэлх хэмжээний хөрөнгө оруулалт ч хийгддэг. Өнөөдөр “Бат хаан”-ы нүдний будалтанд хэдэн сая зарцуулсан, “Викинг” кионы шавар шавхай, ялгадасанд хичнээнийг үрсэн, өөр бусад “түүхэн-үлгэрийн” кинонуудын жижиг сажиг зүйлсэд хичнээн саяыг үрснийг сонирхох ядахнаа хэсэг бүлэг хүмүүс байна уу? Энд өгүүлэхэд, сүүлийн жилүүдэд найруулагчид түүхэн кино биш харин “зөгнөлт түүхэн” кино хийж байгаа гэж ярих дуртай болсон. Түүхэн кино биш учир “түүхийн деталууд биш харин баатрын дотоод сэтгэлийн илрэл чухал” гэж тэд ярьдаг. Тэгвэл Бат хаанд шигтгээтэй жийнсэн өмд өмсүүлээд Рязань руу илгээвэл яах вэ? Найруулагчдын хэлснээр “fantasy ”, үлгэр биз дээ?! Гэтэл энэ зөгнөлт киноных нь мөнгө өмнө нь энэ чиглэлээр мөнгө олсон продюссерын төвүүдийн халааснаас биш харин өөр нэгний халааснаас урсаж байна.

“Коловратын домог” кинондоо эргэн оръё. Энэ киног 2014 оноос эхлэн “Газпром-Медиа Холдинг”-ийн бүрэлдэхүүнд багтах болсон “Централ Партнершип” кинокомпани бүтээжээ. Газпром бол төрийн оролцоотой компани. Өөрөөр хэлбэл улсад кино үйлдвэрлэлд зарцуулах мөнгө бий. Энэ мөнгийг багагүй хэмжээгээр тодорхой төслүүдэд зарцуулдаг. Гэтэл ийн мөнгө зарцуулсан хойно хачирхалтай асуултууд урган гарна. Алтан Ордод мөн л трансжендерүүд байсан юм уу? Викингчүүд болон варягчууд нэг хэрэг үү? Хичнээн хэлгүй эмэгтэйг Оросын тайж хүчирхийлсэн юм бэ? Харин төрийн санхүүчдэд ийм асуулт асуумаар санагддаг болов уу? Эсвэл барууны түншүүд болон орон нутгийн либералууд тэднийг цензур тавилаа гэж буруутгана хэмээн айдаг юм болов уу? Өршөөгөөрэй, гэхдээ улс нэгэнт л хөрөнгөө зарцуулсан хойно асуух эрхтэй биз дээ? Улсын хөрөнгө гэдэг нь эцсийн дүндээ татвар төлөгчдийн хөрөнгө. Тиймээс бид ч гэсэн асуух эрхгүй гэж үү?

Энд үзэл суртлын цензур тавих талаар огт яригдаагүй байна. Гэхдээ өнөөдөр дэлгэцнээ гарч буй кинонуудыг харахад цензуртэй байсан нь ч зүгээр юм уу гэх бодол өөрийн эрхгүй төрөх.

Үнэн хэрэгтээ, манай оронд гарч байсан бүхий л суут бүтээлүүд цензур давсны ачаар л гайхалтай бүтээлүүд болсон юм. Гэтэл өнөөдөр ямар ч хяналтгүй кинонууд цуварч, нүүрийг нь будсан тосгоныхон төдийгүй Монголын хаадыг ч хэт гоодсон “коловратууд”-ыг харах боллоо" гэжээ. /www.ekhsurvalj.mn ий орчуулснаар/ Бүхэлдээ энэ хэсгээс хойд хөрш минь шинэ оны гайхамшигтай том бэлэг бидэнд барилаа гэж дээр хэлсэнчлэн Монголын түүхийг ихэд басамжилсныг Оросын шүүмжлэгчид ч таашаасангүй.

Би бүр ч их эгдүүцэж байна. Нүүрэндээ будаг шунх нялчихсан Монголчууд гэх улсууд Алтан ордны хаант улсыг захирч байсан Батхаантайгаа л нэгэн орос Иванд өвдөг сөхрөөдхөв. Бидний түүхэнд өвдөг сөхрөх явдал хэд байв. Хэдий уран сайхны кино боловч бид бүх насныхан үзэх боломжтой гэх мөнгө хөрөнгө хайр гамгүй орсон график техникийн өндөр үзүүлэлттэй уг киног үр хүүхэдтэйгээ нийлж суугаад кино танхимд тухлангаа бидний түүхийг гуйвуулжээ гэж мянга тайлбарлаад ч тусыг эс олох дэг. Үгүй дээ түүх өөрчлөгддөггүй юм. 250 жил Батын сүр их хүчин дор өлмийг нь үнсэж явсан улс гүрэн хэдэн арав билээ. Хураан эзэгнэж явахдаа байгуулсан гавьяа Дэлхийн түүхэн эх сурвалжид ямар тод томруунаар үлдсэн билээ. Монгол Улс дүрэм журамтай, тусгаар оршиж байгаа л юм бол уг киног улсдаа гаргахыг ХОРИГЛОХ нь зүйтэй гэж үзнэм.

Дэлхийн хэмжээнд энэ мэт Монгол улсыг басамжлан доромжилсон ёгтолсон адгууслаг ард түмэн гэж дорд үзсэн кино бүрийг бид ирээдүйн үр хойчтойгоо зэрэгцэн суугаад эрдэнэ шишийн хөөсөнцөр зажлингаа үзсээр сайн мууг нь ам дамжин ярисаар байх гэж үү. Төрийн бодлого бодож гартаа тамга атгасан өндөрлөг гэж нэрлэгддэг улс нэгийг бодож хоёрыг тунгаана бизээ. Хэдийгээр даяаршиж байгаа гэх нийгэмд бид амьдарч байгаа ч оюун санаанд минь кино гэх урлаг соёлын үнэт үзэгдлээр бидний түүхийг гуйвуулж хорсол зэвүүцлээ тулган шаардсаар байгааг нь хүлцэнгүй амирлангуй дүрээр хүлээн авсаар байх уу. Монгол залуус маань хийж бүтээж л байна. Чадлаараа зүтгэж л байна. Тэр бидний шагшин магтаад, даган дуйрааж байгаа ертөнцтэй чинь хэл соёлоороо золгож танигдах гээд чадан ядан бор зүрхээрээ зүтгэж л байна. Төрийн бодлого байдаг бол яг энэ зүйлд анхаарлаа хандуулж өгөхийг хүсч байна. МОНГОЛ УЛСАД ГАРГАХЫГ ХОРИГЛОНО гэх тэмдэглэгээ магад бид тусгаар оршиж буйн тод илрэл болох болов уу.

Эх хэл соёл, их түүх бидний үнэт их хөрөнгө буюу. Батхааны тухай түүхэн уран сайхны кино гэж зар сурталчилгаанд их л зарлаад байгаа уг киноны өдрийн үзвэрийн танхимаас 7,8 р ангийн болов уу гэмээр хоёр хөвүүн ярилцсаар гарч байна. Андаа чамтай адилхан Бат нэртэй хаан чинь харин ганц муу цэрэг дарчихаж чадахгүй нүүрээ буддаг эвгүй гар байсын бишүү айн. Андаа. Өнөө их хаантай ижил нэрт хүү юм дуугарсангүй. Бидний түүхийг гуйвуулж трансжендер байсан мэтээр үзүүлсэн агуу киночдыг их хааны минь сүнс өршөөн хэлтрүүлж, эрин цаг үед үүх түүхээ гуйвуулж дорой, алуурчин зандалчид байсан мэтээр гөрдүүлчихээд үр хойчдоо үзүүлж суугаа биднийг ч гэсэн өршөөнө гэж найднам. Зэргэлдээх эгнээнд зүрх даран үзэж суусан БАТ хөвүүн минь бидний өвөг дээдэс ийм түүх бүтээгээгүй юм шүү. Арай өөр жинхэнэ бодит түүхээр нь чи ирээдүйд сайн кино бүтээж үр хойчдоо үзүүлж таниулаарай. Харин олон олон БАТ кино театраас гарахдаа санаа алдахгүй байж, эх түүхээ үнэн мөнөөр нь мэдэх боломжийг олгон уг киног МОНГОЛ УЛСАД ГАРГАХЫГ ХОРИГЛОХЫГ шаардаж байна. Соёлын яамгүйн хар гай энэ мэт олон асуудалд бүү тулгараг.

Сэтгүүлч Д.Отгонцагаан
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
Зочин
3 өдрийн өмнө / 103.26.194.131

түүх мушгисан үзэл суртлын кинонууд орос залуусын тархийг угаах нь төдий чинээ Монголд ашигтай . Оросын үзэл сурталчид ДОХ өвчнийг Америкийн тараасан цуурхал гэж олон жил тараасаны балгаас болж түүнд итгэсэн оросуудын дунд ДОХ хүчтэй тархсаныг Оросын эрүүл мэндийн яам хүлээн зөвшөөрсөн.Бат хаан үзсэн оросууд Монголчуудыг доромжлоход Монголчууд Усан цахилгаан станцаа барьж Улаанбаатар төмөр зам Монголын өмч болж Орост буй Буриад Тува Халимаг Хакас Якутууд өөрсдийгөө Монгол гэж нэрлэх цаг ирнээ

Зочин
6 өдрийн өмнө / 172.56.13.164

Тийм шүү. Өөрсдийн доромжлоод бхад өмөөрөөд үүнийгээ эрх чөлөө ардчила гээд бгаа юм даа. Ахмад үе зүхсэн өвөг дээдсээ амьтан хүн хядаж байсан гэж байгаа хүмүүст бахархах зүйл эх орон гэдэг сэтгэл байгаа болов уу. Их хаадаар нь тохуу хийж байхад үл тоох мөртлөө өөрийгөө монгол хүн гэж шал худлаа хашгична хөөрхий. Хориглох нь зөв шүү. Дэлхийг байг гэхэд монгол хүүхдүүдийнхээ тархийг хордуулж эх түүхийн гуйвуулахаа болих хэрэгтэй

Танхай балчир.
7 өдрийн өмнө / 202.9.41.245

Хүмүүсийн бичсэн сэтгэгдлүүдийг уншиж байхад,бидний үе ямар арчаагүй болсон юм бэ? гэж бодож сууна.Монголын их хаан эзэн Чингис маань тал нутагтаа амар амгаланг тогтоосон ч эсрэгцэн дайсагнасан олон дайсангууд нь дүрвэн зугтаж,өөр өөр улсад орогносон тул амгалан байх нөхцлөө бататгахын үүднээс тэднийг нэхэн хөөх явцад бусад улсыг дайлах хэрэг гарсан байдаг.Энэ бол хэн ч буцах аргагүй болсон үйл хэрэг байсан гэж би боддог.Өөрийн бүхнээ өмөөрөх сэтгэл байхгүй хэн нэгэн Монгол нэрийг зүүх хэрэг байна уу?.

Zochin
7 өдрийн өмнө / 118.39.188.154

Uvug deedsiinhe aldaag shuudeg yamar ork ni be zuv gargahiig ni horigloh heregtei.tsag tsagaaraal baidagiin hen durtain doromjilj bolohgui shuu

болд
7 өдрийн өмнө / 119.40.102.4

Монголын олон найруулагч нар түрүүлж сэтгэхгүйл бол ийм юм болж бга юм будаа идэхдэй сайн найруулагч нар минь удахгүй түүхээ мэдэхгүй болтол чинь толгой угаах байлгүй.

Ват
7 өдрийн өмнө / 46.135.25.166

Оросын Яны Бат хаан гэдэг ном байдаг. Тэд туухийг сайн мэдэж байгаа. Хичнээн гашуун унэн ч туухийг гуйвуулж ул болно, утгаа алдана, унэгуй болно...

mongol hun
7 өдрийн өмнө / 103.26.194.135

Англиар энэ кино бол оросуудын ичгүүртэй бдлаа нуух гэсэн арчаагүй худал түүх гэдгийн сошиалаар маш сайн цацах хэрэгтэй. Хувцас хэрэглэл болон ахуй бдал нь монголтой төстэй зүйл бхгүй бна гэдгийг дэлхийгээр нэг зарлаад өг. Тэгээд дахиад ийм худал юм хийж үзэгчгүй зардал гаргахаа болино.

Зочин
7 өдрийн өмнө / 150.129.142.163

Гэмгүй иргэдийг сая саяаар нь хядаж, дэлхийн талыг цус нулиманд нь хутгаж, байдаг бүхнийг нь тонон дээрэмдэж,галдан шатааж явсан тэднийг хэрхэн яаж үзүүлэх нь Уран бүтээлч хүний хувийн асуудал.Тэд бидэнд юу үлдээсэн юм .Зарагдаад дөхөж байгаа алга дарам газраас өөр юу ч алга.

Зочин
7 өдрийн өмнө / 66.181.161.1

Төр нь дампуурсан орныг гадныхан элдэвлэх нь энэ дэ

Хориглох хэрэгтэй
8 өдрийн өмнө / 112.72.11.118

Гэхдээ л хэдийгээр кино ч гэсэн түүхийг хэт гуйвуулсан бол гаргахыг хориглох зөв. Зарим энэ өмөөрөөд байгаа хачин гарууд . Түүх хэдийн гашуун зовлонтой, харгис хэрцгийн байж болох ч . Гол нь үнэн зөв байх хэрэгтэй байдаг юм гэж хэлмээр байна.

Зочин
8 өдрийн өмнө / 66.181.183.227

UL HUNDELVUU DOROMJILVUU

irgen
8 өдрийн өмнө / 62.167.114.16

Mongoliin tyyhchid yu hiij baidag um be ???? shyymjee helj bolno shdee. Odoo delhii dayar tyyh guivuulj baigaa ornuud mash ih bolj , delhii dayar ayultai uzegdlyyd hiij baina, ulsiin ayulgui baidaltaich holbootoi. Odoo tyyh yarj ih dain hiideg bolood baaina shyy !!!

irgen
8 өдрийн өмнө / 62.167.114.16

Mongoliin tyyhchid yu hiij baidag um be ???? shyymjee helj bolno shdee. Odoo delhii dayar tyyh guivuulj baigaa ornuud mash ih bolj , delhii dayar ayultai uzegdlyyd hiij baina, ulsiin ayulgui baidaltaich holbootoi. Odoo tyyh yarj ih dain hiideg bolood baaina shyy !!!

Батый
8 өдрийн өмнө / 202.9.41.146

Оросын вангууд Батхаанд бараалхахдаа зогсож байгаа газрыг нь үнсээд дараа нь айлтгадаг байсан гэдэг.250 жил ингэж дарлуулсан юм чинь хорсол байх нь аргагүй

Зочин
8 өдрийн өмнө / 66.181.188.114

муу архичин аванууд түүх гуйвуулж л өшөөгөө авах юм даа. лалар ууд согтуу пяздаанууд хятад ч бас лаларууд түүхэндээ чадаагүй болохоор кино л хийж хорслоо тайлах юм

Зочин
8 өдрийн өмнө / 150.129.142.163

Бат хаан гэж тийм төрөхтэй хүн байсан байж магадгүй шдээ.Ямар ч олон улс орныг түрэмгийлэн эзэлж.олон хүн ардыг хүйс тэмтэрсэн гэгддэг тэр хүнээр бахархах гэж юу байхав. Бас , хүн өарийн үзэл бодлоороо бүтээлээ хийгээ длбиз .Буруутгах хэрэггүй

хорхахмхал
8 өдрийн өмнө / 66.181.181.119

Мөрөөрөө байсан өчнөөн ард түмнүүдийг алж хядсан өвөг дээсээ хэт их өмөөрөх хэрэггүй. Гадаадынхан гомдлоо гаргах эрхтэй. Харин бид амаа татаж явах ёстой. 3 сая оркуудад ойлгоход хэцүү ч гэсэн хүний ёс гэж нэг юм бна.

Paloma
8 өдрийн өмнө / 66.181.164.43

Агуу их хаадын маань тухай гадаадынхан кино хийхээрээ дандаа завхруулж байх юм. Түүхэн хүний тухай кино хийх гэсэн юм бол түүхийг нь ягштал судлах хэрэгтэй шүү дээ. Европын олон улс орныг дан ганц дайн дажингаар биш агуу их ухаан, зориг , зөв бодлогоороо нэгтгэсэн агуу их Бат хаан минь шүү дээ. Хүүхэд багачууд түүхээ судлах хэрэгтэй түүхэн уран зохиолуудыг унших хэрэгтэй. Эс бөгөөс гадаадынхны хийсэн болхи бүтээлээр ойлголт авч мунхаглана.