Мөнхийн ус гэж байдаг уу?

: 8 өдрийн өмнө / 2017-12-07 17:20:58

Чингис хаан мөнхийн ус байдаг эсэхийг мэдэх гэж эрдэмтэй номтой гэгдсэн хүмүүст хандаж байсан гэдэг. Дуусаагүй мөрөөдөл, дундраагүй ажил их учраас тэрбээр урт наслахыг хичээж байсан нь дамжиггүй. Үлгэр домогт мөнхийн усны тухай их л өгүүлдэг нь эртний хүмүүс урт наслахыг хүсч мөрөөдөж байсныг илэрхийлнэ. Эрдэмтэд харин мөнхийн ус хайхын оронд хүний зарим нэг эд эсийн тохиргоог өөрчлөх нь дээр гэж үзсэн бололтой. Японд амьд эсийн цагийн молекулын тохиргоо хийдэг судалгаа хийгдэж байгаа. Амьд организм болгон цагийг мэдэрдэг юм байна л даа. Цагийг мэдэрдэг учраас хүн хөгширдөг гэнэ. Тэр мэдрэмтгий молекулыг мангартуулчихвал бид хөгшрөхгүй юм байх аа. Нөхөд өнөөх молекулуудыг унтуулах аргыг олоод жишээлбэл 24 цагийг 16 цаг болгож мэдэрдэг болгочихсон ажээ.

Ирээдүйд хоног хугацаа харвасан сум мэт өнгөрөхөө байчих ч юм билүү. Үнэндээ байгалийн жамыг өөрчлөөд, хүн зарим хүмүүсийн яриад байгаа шиг 500 насалдаг болчихвол мөн ч их асуудал ундарна даа. Хязгаартай нөөцийг хязгааргүй хэрэглээнд хэрхэн хүртээх вэ? Хүний насыг уртасгаж чадсан эрдэмтдэд хоол хүнсний асуудлыг шийдэх нь хялбархан ажил ч юм болов уу. Харин үүний оронд ёс суртахууны асуудал хурцаар сөхөгдөж мэднэ. 500 наслахдаа хүн нэг хүнд үнэнч байж чадах уу, эсвэл 500 жил нэг хүнтэй “хэрүүл хийх”­ийг хүсэхгүй ч юм болов уу. Энэ бүх ярвигтай асуудлын оронд эцэст нь зүгээр л байгалийнхаа жамаар наслахыг илүүд үзэж ч мэднэ.
Б.ЯНЖМАА
Эх сурвалж: Өдрийн сонин
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
Монгол
4 өдрийн өмнө / 103.29.144.2

Адам гарцаагүй бидний өвөө мөн. Адамын удмынх биш нь сармагчингийн удмынх өөрөөр хэлбэл хүн төрлөө олоогүй гэсэн үг. Олох ч боломжгүй...... мөнхийн амьд оруулах Бурханы үг бол харин бий

Зочин
5 өдрийн өмнө / 202.9.43.169

bainashd minii shees chini munhiin us

com
5 өдрийн өмнө / 182.160.38.29

Adam hezee chinii ovoo baisan yum bee.

500
5 өдрийн өмнө / 27.123.212.135

500 бол бага л байна адам өвөө хэд насаллаа тэрний хажууд гайгүй л залуу нас

Зочин
6 өдрийн өмнө / 103.229.123.56

Маргааш амьд байх эсэхээ ч мэдэхгүй байж яах гээд байгаа юм бэ тэрүүгээр?

Зочин
6 өдрийн өмнө / 182.160.1.64

ХҮНИЙ ШУНАЛ ХЯЗГААРГҮЙ ТУЛ ДАЙН БАЙЛДААН ШИРҮҮСНЭЭР ДЭЛХИЙН СӨНӨХ ТУЛ МӨНХ АМЬДАРЧ БОЛОХГҮЙ

зочин
7 өдрийн өмнө / 66.181.185.123

байалийхаа жамаар байж байг дээ Бурхан эрэгтэй хүнийг эхнэр нь төрөхөд өвддөг болгосон чинь яалаа даа.Хажуу айлын залуу өвдөж балраа биз дээ