13 жилийн турш хэвлийдээ мэс заслын хайч тээж явсан иргэн амиа алджээ

: 107 өдрийн өмнө / 2018-01-09 10:49:56

Эмч нарын хариуцлагагүй байдлаас болж 13 жилийн турш хэвлийдээ мэс заслын хайч тээж явсан Т.Амгаланбаатар өнгөрсөн оны аравдугаар сарын 15-нд амиа алджээ. Тэрбээр 2004 онд Дорнод аймгийн бүсийн оношилгоо, эрүүл мэндийн төвд түгжрэлд орсон гэх оноштой хэвтэн эмчлүүлжээ. Улмаар яаралтай мэс засалд орсон бөгөөд харамсалтай нь эмч нар нь мэс заслын хайчаа гэдэс дотор нь мартаад оёчихсон байна.

Тэрбээр энэ хугацаанд бие нь байнга өвдөж, байнгын зовиуртай амьдарч байжээ. Улмаар мэс заслаас 13 жилийн дараа буюу өнгөрсөн есдүгээр сард томографикийн зураг авахуулахад хэвлийд мэс заслын хайч байгаа нь тодорхой болсон байна. Ингээд яаралтай хагалгаанд орж хайчаа авахуулсан ч их хэмжээний цус алдаж амиа алдсан байна. Энэ хэргийг өдгөө Дорнод аймгийн цагдаагийн хэлтсийн алба хаагчид эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ.


 
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
zochin
106 өдрийн өмнө / 202.9.47.177

emch nart hatuu arga hemjee avah heregtei

....
107 өдрийн өмнө / 118.33.222.183

Nowsh yuma ter emch nariig olj 13n jiliin yal og herev tegehgui bol ard tumen bosoj tuiveeh heregtei arai yuma neere 13n jil zovj tarchilsan bna bodohoos eleg emterch bna.