Сибирийн ойн гүнд 42 жил ''тусгаар'' амьдарсан Ликовийн гэр бүлийн хачирхалтай түүх

: 107 өдрийн өмнө / 2018-01-09 11:31:34


1936 онд Ликовын гэр бүл гоёл иргэншилд нийгмийг орхиж Сибирийн ойн гүнд өөрсдийгөө тусгаарлан 42 жилийн турш амьдарсан юм. 
1978 он Сибирийн ойн дээгүүр нисэж явсан нисэх онгоцны жолоодогч доор ямар нэгэн сэжигтэй зүйл байгааг олж харсан байна. 

Map Of Russia

Нисгэгч амьд амьтны мөр хайсаар уулын бэлд газар тариалан эрхэлж амьдардаг хэсэг бүлэг хүмүүс байгааг олж мэджээ.

Тэр уул хамгийн ойрхон хүмүүс амьдардаг тосгоноос 250 км-ийн зайд оршиж байв. Зөвлөлтийн засгийн газрын бичиг баримтын бүртгэлд тэнд ямар ч хүн амьдардаггүй хэмээн батлаж байв.
Нисгэгч төмөр зэвсгийн үеийн амьдралын ул мөрийг хайж яваа геологичдод судалгаа явуулах газар олж өгөхөөр хайж байсан ч тэднийг газар тариалан эрхэлж байсныг илтгэх газар аввч иржээ. Ингээд геологичид тэр хавийн газруудыг судлахаар болсон байна. Уулын оргилд гараад тэд горхины дэргэд бяцxан модон оромжийг олж очив.

Lykov Family Dwelling

Оромж зөвхөн ганцхан өрөөнөөс бүтэх ба тоос татаж, хүйт даасан хүн амьдарч байсан гэхэд итгэх аргагүй болсон байв. 

Энэхүү модон оромж нь 5 хүнтэй гэр бүлийн орон гэр нь байсан юм. Геологичидид энэ талаар дэлгэрэнгүй судлаж Ликовын гэр бүлийг олж мэдсэн байна.

Lykov Family Photo

Нөхөр Ликов эхнэр Акулина, хоёр хүүхэд Севин, Наталия хоёрыг дагуулан Сибирийн ойн гүнрүү явж тэндээ 40 жилийг үджээ.
 
Ойн гүнд амьдрах явцдаа Ликовын гэр бүл дахин хоёр гишүүнтэй болов / Димитрий бас Агафия/. Эдгээр хоёр хүүхэд нь 1978 он геологичид тэднийг олох хүртэл гэр бүлийн гишүүдээсээ өөр хүнийг огт харж үзээгүй байсан гэдэг.

Siberian Forest During Autumn

Ойн гүнд хоёр хүүхэдтэй болсон ч тэдний амьдрал хүнд хэцүү байв. Тэд олсоор хувцас хийж өмсөж, хус модны холтосоор галош гутал хийж өмсдөг байжээ. 

1961 онд цасан шуурга болж тэдний бүх тариаланг устгаж, гэр бүл өлсгөлөнд нэрвэгджээ. Хүүхдүүддээ холтос идүүлж, өөрөө өлсөж явсаар өвлийг дуусгав.

lykov family зурган илэрцүүд

Геологичид тэдэнд давс, хутга, сэрээ, үр тариа, үзэг, цаас болон гар чийдэн бэлэглээд буцжээ.

1981 онд Ликовын 4 хүүхдийн 3 нь хатгалгаа өвчин тусч нас баржээ. Димитрий ганцаараа үлдэж, түүнийг эмнэлэгрүү нисдэг тэргээр авч гэсэн геологичдод ''Ойн эр хүн бурхны хүслээр насан өөд болдог'' гэж хэлжээ.

lykov family зурган илэрцүүд

Зарим судлаачдын таамаглаж буйгаар геологичид дархлааны вакцин тариулаагүй хүүхдүүдэд гадны нян халдаасан байж болзошгүй гэдэг. Гэсэн хэдий ч зохиолч, сэтгүүлч Василий Песков үүнийг үгүйсгэж эцэг эх нь ужиг бөөрний өвчтэй байсан ба энэ нь ээжийнх нь үхлийн шалтгаан болсон гэсэн байдаг.

Эдгээр үхлийн дараа геологичид эцэг Ликовын үлдсэн охинтойгоо цуг соёлт нийгэмд амьдраач гэхэд тэд хоёул зөвшөөрөлгүй ойн гүндээ үлджээ.

Эцэг нь 1988 онд нас барж Агафия ганцаараа үлдэв. Тэрбээр 71 насандаа /2016 оны 1сард/ хөлөндөө гэмтэл авч, эмчлүүлэхээр хотод ирсэн ч эмчилгээгээ дуусгаад даруй ойн гүн дэх гэрлүүгээ буцжээ.

С.Тэргэл
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
xdf
107 өдрийн өмнө / 203.169.49.137

manai baruun hilees 1 ih holgui gazar bn

гайхав
107 өдрийн өмнө / 150.129.141.247

Орос орон агуу уудам юмаа