Хон Хэрээдийн Б.Энхбат "Гацуурт"-ын Л.Чинбатыг хуулийн байгууллагаар шалгуулна гэв

: 102 өдрийн өмнө / 2018-01-09 15:08:24

-БАРИМТ ДЭЛГЭЭД БАЙХАД ХУУЛИЙНХАН АЖИЛЛАХГҮЙ БАЙНА-

Өнөөдөр “Хөх Монгол” бүлгэмээс хэвлэлийн хурал хийлээ. Тэд Монгол Улсын хуулийн байгууллагад ажиллаж байгаа, хуулийн цоорхой ашиглан гадаадын иргэдэд үйлчилж, төрийн өмчийг луйвардан авдаг хуульчид болон газрын лицензтэй холбоотой төрийн өндөр албан тушаалтнуудтай холбоотой асуудлаар мэдээлэл хийв.

Мөн өнөөдөр албан ёсоор Сангийн сайд Ч.Хүрэлбааатар, АМГТГ дарга Х.Хэрлэн, “Гацуурт” ХХК-ийн захирал Л.Чинбат нартай холбоотой хэргийн баримт материалуудыг ЦЕГ болон ТЕГ албан ёсоор хүргүүлж байгаагаа мэдэгдлээ. Хэвлэлийн хурлын эхэнд хүрэлцэн ирсэн сэтгүүлч нарт “Хөх Монгол” бүлгэм өөрсдийн 2006 онд баталж байсан тунхаг бичгийг тарааж өгсөн юм.

“Хөх Монгол” бүлгэмийн тэргүүн Хон Хэрээдийн Б.Энхбат “Бид энэ тунхаг бичгээр өнөөдрийг хүртэл явсаар ирсэн. Мөн одоо ч, цаашдаа ч мөн адил явна. Би үйл хэргээ үргэлжлүүлнэ” гэж хэлсэн юм.

-П.ОЧИРБАТ УЛСАД 100 САЯ ТӨГРӨГИЙН ХОХИРОЛ УЧРУУЛСНЫ ДАРАА ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛСОН-

Мөн өнөөдөр хурал зарлах болсон гол шалтгааныхаа талаар Б.Энхбат хэлэхдээ “1998 онд хэвлэгдэн гарсан “Захиалгат аллага” гэх номын дөрөвдүгээр дэвтэр байна. Энэ номын 12-14 нүүрт эдийн засгийн гадаадтай харилцах, хангамжийн газрын яамны сайд Очиртой холбоотой 100 сая төгрөгийн хэргийг тэр үед шалгаж эхэлсэн. Тэр үед энэ сайд гэх хүн П.Очирбат байсан. Гэтэл энэ хүн удахгүй ерөнхийлөгч болсон. Энэ тухай баримт энэ номд байгаа. Дахиад нэг баримт хэлэхэд, 2007 оны нэгдүгээр сарын 19-ний “Өглөөний сонин”-ы дугаарт “Хөх Монгол” бүлгэм албан ёсоор Хөрөнгийн биржийн захирал Н.Золжаргалыг шалгаж өгөөч гэсэн хүсэлт гаргаж байсан. Энэ хоёрыг яагаад ярьж байна гэхээр энэ хүнд хариуцлага тооцоогүйгээс болж П.Очирбат гэх хүний тойрон хүрээлэгч нараар төрөө самруулж байна.

Н.Золжаргал гэх хүнийг дахин төрийн албанд ажиллахгүй болгож өгөөч гэхэд ямар ч арга хэмжээ аваагүйгээс болж монголчууд арван жилийн дараа толгойгоо шааж байна. Энэ Н.Золжаргал гэх хүн Монголбанкийг самарч, ард түмний хэдэн тэрбум төгрөгийг идчихээд сууж байна. Мөн одоогоос арван жилийн өмнө “Хөх монгол” бүлгэм анх Монголын газар нутгийг гадаад иргэдэд тарааж байгаа тухайн баримт дэлгэж байсан. Үүнийг мөн л цэгцлэхгүй байсаар байгаад өнөөдөр Монгол Улс алдагдахад хүрээд байна” гэв.

-Ч.ХҮРЭЛБААТАР, Х.ХЭРЛЭН, Л.ЧИНБАТ НАРТ ХОЛБОГДООТОЙ БАРИМТУУДЫГ АЛБАН ЁСООР ӨГЧ БАЙНА-

Мөн тэрээр “Өнөөдрийн тухайд дараагийн мэдэгдэл нь Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Хуль зүйн сайд Ц.Нямдорж, Тагнуулын ерөнхий газрын дарга Д.Гэрэл, АТГ-ын дарга Х.Энхжаргал нарт Монгол Улсын газрыг лиценз нэрээр авч хоорондоо наймаалцаж байгаа нэр бүхий хүмүүсийг шалгаж өгөөч ээ гэж хэлмээр байна. Тухайлбал, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, АМГТГ-ын дарга Х.Хэрлэн, “Гацуурт” ХХК-ий захирал Л.Чинбат нартай холбоотой баримт материалуудыг өнөөдөр ЦЕГ болон ТЕГ албан ёсоор хүргүүлж байна.

Бидний арван жилийн өмнө тавьж байсан баримтуудыг тоолгүй өнгөрөөсөн шиг өнөөдөр энэ хүмүүсийг дахиад чимээгүй өнгөрөөвөл арван жилийн дараа Монгол Улс газар нутгаа харьд алдах болно. “Хөх Монгол” бүлгэм хэрэг хянахгүй байгаа тохиолдолд өөрсдийн журмын дагуу хууль зөрчиж байгаа хүмүүстэй хууль зөрчиж хандах болно. Эдгээр хүмүүс өөрсдөө хуулийн дээр суучихаад хуулиа дагахгүй, ард түмэнд хуулиа дагаж мөрдүүлээд өөрсдөө мөрддөггүй болчихсон байна.

Тийм учраас хууль үйлчилдэггүй хүмүүстэй адилхан хуулиас айдаггүй хүмүүс тэмцэхээс өөр арга алга. Дараагийн гол асуудал бол энэ бүлгүүдийн талд ажилладаг бүхэл бүтэн босоо тогтолцоо бий болчихлоо. Энэ бүхний цаанаа дандаа хуулийн байгууллагын сүлжээ байдаг гэлээ.

 
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
Зочин
101 өдрийн өмнө / 37.120.71.22

Кармайны хулгайч төрийн оройд суусны гор гарч эхэлж байна даа!!!! Гэмт хэргийн ертөнцийн хамсаатнуудаа одоо ингээд олны өмнө гаргаад ирлээ

Зочин
102 өдрийн өмнө / 150.129.141.28

Чинбат бол лицензийн наймаачин.Ниыт ард түмний өмчийг Хятадуудад зарж баяжин, наанаа нэг төмс мөмс тарьсан хүн явж харгаддаг

Тянь Фу Тай
102 өдрийн өмнө / 180.149.78.99

Төрд байгаа гадны хөлсний тагнуул хужаа цусны улстайгаа тулж ажилласан нь дээр биш үү?

Зочин
102 өдрийн өмнө / 78.250.129.153

zoljargal zaisan geed zugeer l buudaach hutsaj suuhaar

999
102 өдрийн өмнө / 203.169.48.146

тэмцэж шахалт үзүүлэх нь зөв шүү

zochin
102 өдрийн өмнө / 124.158.126.197

tamiin togoonii ulgeruud min biy biynee bitgii hemlej bai......mongoliin tuluu tsohiloh zurhtei bgaaadn bayrlah heregtei....66 249 82 146 chi mongoliin tuluu hutsaj chadahuu

Зочин
102 өдрийн өмнө / 66.249.82.146

Алуурчин новш их хуцаж байнаа монголчууд тэнэг юмдаа энэ галзуу хүний үгийг сонсож суудаг

Зочин
102 өдрийн өмнө / 82.240.207.112

Амьдралд аль алдахыг тэр гэхэв дээ. Гай газар дороос гахай модон дундаас гэж хэнд ч санамсаргүй гай тохиож болно ш дээ. Алдсан нэгнээ элдвээр доромжлоод яахав дээ. Ингэж чичилж байгаа бидэнд юу ч тохиолдоо билээ хэлсэн үг эргэдэг дээ. Нэг ч гэсэн эх орноо гэсэн сэтгэлтэн ард түмний дуу хоолой болж тамцэж байгаа нь сайхан байна. Шудрага үнэния төлөө бүхнийг дэмжие ингэж байж л болохгүй бүтэхгүй болгоныг залруулж чадна.

Зочин
102 өдрийн өмнө / 82.240.207.112

Амьдралд аль алдахыг тэр гэхэв дээ. Гай газар дороос гахай модон дундаас гэж хэнд ч санамсаргүй гай тохиож болно ш дээ. Алдсан нэгнээ элдвээр доромжлоод яахав дээ. Ингэж чичилж байгаа бидэнд юу ч тохиолдоо билээ хэлсэн үг эргэдэг дээ. Нэг ч гэсэн эх орноо гэсэн сэтгэлтэн ард түмний дуу хоолой болж тамцэж байгаа нь сайхан байна. Шудрага үнэния төлөө бүхнийг дэмжие ингэж байж л болохгүй бүтэхгүй болгоныг залруулж чадна.

tur
102 өдрийн өмнө / 202.9.47.177

zuv bolj bna demjij bna eh ornoo zarsan etgeedyydiig odonoos tsehtsleh tsag bolson

Гангар
102 өдрийн өмнө / 77.111.245.12

За ингээд эрүүгийн гэмт хэрэгтнүүд шахалт үзүүлдэг болох нь дээ дээр үед ингэж эхлээд арай гэж дарагдсан санагдах юм

Ганаа
102 өдрийн өмнө / 103.212.117.45

Энэ алуурчний ял дуусцан юм уу

ИРГЭН
102 өдрийн өмнө / 66.181.191.151

НЭГ САЙХАН ЭРҮҮЛ САРУУЛ ЗАЛУУГ АЛЧИХСАН НОВШ ИНГЭЭД ЯЛ ЗАВШААД ГАЛЗУУРААД СУУЖ БАЙХЫГ ХАРДАГ ХЭЗЭЭНИЙ ҮЙЛИЙН ЛАЙ ВЭ ?! ЯАЧИХСАН ТӨР ВЭ?!

Террорист
102 өдрийн өмнө / 27.123.212.137

Нийгэмд гэмт хэрэг терроризмийг өдөөн турхирч заналхийлж байгаа ийм үйлдлийг хууль цагдаа нь зүгээр хараад л байдгийн байх даа.