Ардын багш, Гавьяат дасгалжуулагч Дамдинжавын БАНДИ таалал төгслөө

: 106 өдрийн өмнө / 2018-01-10 11:13:06

Дамдинжавын Банди (1948 - 2018)

Монголын спорт, олимпийн нэрт зүтгэлтэн, Ардын багш, Гавьяат дасгалжуулагч Дамдинжавын БАНДИ 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр өвчний улмаас таалал төгсөж Монголын спортын гэр бүлийнхэнд нөхөж баршгүй гарз тохиолоо.

Дамдинжавын БАНДИ нь 1948 онд Булган аймгийн Тэшиг сумын нутагт төрж, 1965 онд Булган аймгийн 10 жилийн дунд сургуулийг дүүргэн МУИС-д элсэж тус сургуулийн боксын секцээс спортын гараагаа эхэлсэн түүхтэй.

Тэрээр 1966-1976 онд боксчны замналаа үргэлжлүүлэн Монгол улсын долоон удаагийн аварга, Ази тивийн мөнгөн медаль, мөн Румыны “Алтан бүс” тэмцээний анхны алтан бүсийг эх орондоо авч ирсэн. Мөн "Мюнхен – 1972", "Монреаль – 1976" олимпийн наадмуудад эх орноо төлөөлөн амжилттай оролцсон юм.

Тэрээр "Бээжин - 2008" олимпийн наадамд Монголын боксын үндэсний шигшээ багийг амжилттай удирдаж, Олимпийн алт, мөнгөн медалийг эх орондоо авчран Монголын спортын түүхэн хуудаснаа бичигдсэн билээ.

Тэрээр 1200 гаруй тамирчид дасгалжуулсан нь өдгөө Олимп, Тив, Дэлхийн медальтнууд болж Монгол улсынхаа нэрийг дэлхий дахинаа цуурайтуулж явна.

Талийгаачийн улс эх орон, спорт, олимпизмийн төлөө зүтгэсэн нөр их хөдөлмөр, шулуун шударга, ажилч хичээнгүй, нөхөрсөг зан чанар бидний сэтгэл зүрхэнд үүрд дурсагдах болно.

Түүний гэр бүл, үр хүүхэд, ах дүү, төрөл төрөгсөд, найз нөхдөд нь гүн эмгэнэл илэрхийлье.

Ум сайн амгалан болтугай
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
Зочин
105 өдрийн өмнө / 27.123.212.139

um ma ni bad me hum

jal
105 өдрийн өмнө / 66.160.201.85

gun emgenel ilerhiilii.um ma ni vad mi hum.

Гүнээ эмгэнэж байна
105 өдрийн өмнө / 73.44.98.49

Сайн төрөлийг олох болтугай.

Ум ма ни бад мэ хум
105 өдрийн өмнө / 66.181.181.40

Ум ма ни бад мэ хум

Зочин
106 өдрийн өмнө / 150.129.141.28

Царствие ему небесное

Gun emgenel ilerhiil
106 өдрийн өмнө / 27.123.214.102

Um maani bad me hum

Gombo enkhbold
106 өдрийн өмнө / 150.129.141.86

Gvnee emgenerel ilerhiilj bna ym sain amgalan boltugai

zochin
106 өдрийн өмнө / 202.179.31.105

um sain amgalan boltugai

zochin
106 өдрийн өмнө / 112.72.11.105

МОНГОЛЫН МИНЬ БАХАРХАЛ БОЛСОН АХ МИНЬ ТА САЙХАН МОНГОЛ ОРНЫХОО ХӨРСӨНД ТАЙВАН НОЙРС ДОО УМ САЙН АМГАЛАН БОЛТУГАЙ

Burelchuluun
106 өдрийн өмнө / 27.123.214.104

Um sain amgalan boltugai

Batsukh
106 өдрийн өмнө / 202.70.34.115

Ум сайн амгалан болтугай

Зочин
106 өдрийн өмнө / 77.111.245.10

ум сайн амгалан болтугай Мягмарсүрэн

Зочин
106 өдрийн өмнө / 77.111.245.10

ум сайн амгалан болтугай Мягмарсүрэн