Р.Эмүжин: Эх орноо ордондоо цоожилж, машиндаа түгжиж, Их тэнгэрт нохой шиг хорь...

: 105 өдрийн өмнө / 2018-01-11 10:39:10

Хүүгийн сургуулийн үүдэнд цэвэр усны сав барьсан ах цангаа тайлах ус гуйгаад зогсож байх юм. Cafe bene-гийн хаалгаар хоёр нооройсон ах орж ирээд, ад үзсэн үйлчлэгчид "Жаахан дулаацчихаад гаръя" гэж учирлах. Дэлгүүрийн хаалга бараадсан ах эгч хоёрын үнэр гэж дэлхий дэлбэрмээр, харц гэж хаяаны нохойноос дор. Бид энэ хүмүүстэй нэг эх оронтой гэдгийг минь алхам тутамд тэд сануулсаар. Гэтэл бид эх орноо гэртээ цоожилж, орцондоо хориод, машиндаа түгжчихвэл болох юм шиг санаж ямар олон жилийг үдэв ээ. Заримтай нь ярилцаад үзэхээр ажлаасаа халагдсанаас хойш амьдрал урудсаар ийм болчихлоо гэх. Нөгөө зарим нь анхнаасаа л хог түүж өссөн гэж хариулж байна. Дэндүү сайхан залуу нас гудамжинд золбирч, дэндүү ховор монгол сэтгэл траншейнд новширч байгааг харах тусам энэ улс орон эзэнтэй, үгүйд эргэлзэх юм. Нэг ч гэсэн уурхай хөдөлгөөд, ганц ч гэсэн үйлдвэр ашиглалтанд оруулаатахвал золбирсон сэтгэл, туйлдсан зүрхний зарим нь ч гэсэн гудамжнаас гэрт залрах байгаа даа. 


Монгол хүн ингэтлээ туйлдаж, тэгтлээ доройтсон нь Манжийн колони улс байх үеийнх. Одоо ер тусгаар тогтнол дутаа юу, төрийн эрх мэдэл балчирдаа юу? Овсгоотой нь гадагшаа нүүгээд, олзгүй азгүй нь олноороо гудамжинд гарчихлаа. Төрийн түшээд нь эх орон гэж ярих л юм, сонсох л юм. Эсвэл тэдний эх орон тусдаа, төрийн ордонд нам хамгаалалттай, Зайсанд завгүй залраатай, Их тэнгэрт инээж байдаг юм болов уу. Эх орноо харшдаа хориод, машиндаа түгжээд, хар хавтсандаа хатаагаад үхэх гээ юу? Үр хүүхэд маань ч бас эх оронтойгоо хамт өндөр зэрэглэлийн сургуулийн торон хашаанд хоригдож, өндөр довжоотой хаусны тортой цонхны цаанаас амьдралыг харж, өндөр хаазтай машинаасаа бууж чадахгүй бүлтэлзэж үлдэх үү? Мөнгөний төмөр шүүгээндээ эх орноо цоожилчихоод аваад үхэх юм шиг бодож явдаг хүн ч цөөнгүй болжээ. Эх орон хаана байна аа? Энэ уудам нутгийн альхан талд нь миний эх орон амсхийж, монгол түмэн амарсхийх юм бэ? Бид нэг эх оронтой. Гуйлгачдаасаа зугтаад, хог түүгчдээсээ айгаад амьдарлаа юу. Тэдний цээжинд наад хятад солонгос сериалуудын чинь дүрүүдийнхээс илүү халуун сэтгэл, хайрсан нулимс ээдэж байна...эх орон ямар шорон юм уу? Золбин хүн, нохой хоёроосоо айж явдаг хоригдол нь ямар бид юм уу?

Р.Эмүжин

 

Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
Зочин
105 өдрийн өмнө / 78.250.159.198

zaisangaas ehleh heregtei sh d

zochin
105 өдрийн өмнө / 202.9.42.196

mash zuv bichjee,unendee yag l iim bna unuudrin dur zurag bur manjiin darlald bgaa yum shig l bna shuu dee,yanam bee

naruto
105 өдрийн өмнө / 43.228.129.65

энэ төрийг цэвэрлэж байж гэмээнэ юм өөрчлөгдөнө. ард түмэн туйлдаж гүйцлээ. зурагтаар гадны орнуудыг шоолж шүүмжлээд байдаг одоо бид яг тийм боллоо. 1500000км2 газар нутаг, 66 сая малтай байж ингэж ч амьдах гэж дээ. униагүй түшмэдүүдийн балаг. тэд өөрсдөө баяжиж байвал ард түмэн яаж амьдрах хамаагүй. ОУВСан гэдгийг эх орноосоо хөөж явуулъя. хамаг юмыг маань барьцаалаад хэдэн үеэр маань ядуу байлгах сонирхол тэдэнд бий. одоо өөрчлөх цаг иржээ.................

ooo zuv
105 өдрийн өмнө / 27.123.212.140

ene chini l chinii bichih sedev baihgui yu daaa . chi odoo l heregtee gazaraa zuv dugarlaa . unendee bol chi uls tur mungunii bodlogo mongol bank gej bichihed uhaanaas chini yum garahgui l dee .//..... uun deeree alivaa negen ami gedeg guilgachin ch bai bayn ch bai yag yagaad ijil tentsuu boldgiig 2 ami haana yaj yag tentsuu boldgiig yagaad bid edniig hairlah yostoig nariin yarival zarim tavilangiin umnu hun uuruu buruugui baidagiig gargaad bichtsen bol ih saihan boloh baisiim daa ...... amidral chamd yum surgaagui baina l daa bodvol chi 18 tai l baih

зочин
105 өдрийн өмнө / 202.9.40.181

энэний бүр мэдрэл нь аймаар муудчихаж

м
105 өдрийн өмнө / 103.229.120.156

Ард түмэн ядуу байх тусмаа улс төрчдөд ашигтай байдаг шдээ.