Шанхайд Монгол эмэгтэй амиа хорлосон хэрэг гарлаа

: 188 өдрийн өмнө / 2018-01-11 11:01:30

Шанхай хотод өнгөрсөн арванхоёрдугаар сарын 29-нд монгол эмэгтэйн цогцос олдсон тухай тус улсын цагдаа нар  мэдээллээ. Монгол Улсын иргэн, 21 настай М-ийн цогцос Шанхай хотын Шухуй дүүрэгт орон сууцны барилгын хоёр давхрын шатнаас 08:00 цагийн орчимд олдсон байна. Гуравдугаар давхарт амьдардаг оршин суугч энэ тухай анх цагдаад мэдэгджээ.

Урьдчилсан шинжилгээгээр амиа алдсан монгол эмэгтэйн хувцас нь урагдаагүй, биед нь ямар нэгэн шарх байгаагүй аж. Цагдаа нар мэдээлэхдээ “Түүний биеийн яснууд хугарсан байсан. Өндрөөс унасан байж болзошгүй. Бугуйнд нь хөнгөн шарх үүссэн байсан. Энэ нь өөрөөс нь үүдэлтэй болов уу. Тэрбээр нас бараад гурав хоносон байсан” гэжээ.

Цагдаа нарын мэдээлснээр түүний цусан дахь согтууруулах ундааны түвшин 1.37мг/мл байсан бөгөөд эм, мансууруулах төрлийн бодис илрээгүй аж. Түүнийг Антай эдийн засгийн коллеж, Шанхайн Жиао Тон менежемент их сургуульд 2016 оны есдүгээр сараас 2017 оны долдугаар сар хүртэл суралцаж байсан гэжээ.

Мөн цагдаа нарын ярьснаар иргэн М өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 29-нд Монголоос Бээжинд очиж, дараа нь Шанхайд ирээд Шухуй дүүргийн нэгэн зочид буудалд 37 настай найз залуу Раотой уулзсан байна. Тэд арванхоёрдугаар сарын 14-нд Тайланд очиж, 21-нд Шанхайн зочид буудалдаа эргэж иржээ. Рао түүнийг арванхоёрдугаар сарын 23, 25-нд хоёр удаа эргэж ирсэн байна.

Иргэн М арванхоёрдугаар сарын 25-ны орой согтууруулах ундаа хэрэглэхээр зочид буудлаасаа гарч, 26-ны 01:00 цагийн орчимд зочид буудалдаа эргэж ирсэн байна. Тэрбээр зочид буудлаасаа таксинд суугаад Раогийн амьдардаг орон сууцны хорооллын орчимд очиход 06:00 цаг болж байсан аж. Иргэн М найз залуугийнхаа амьдардаг байрны хаалгыг онгойлгохыг шаардсан ч хамгаалагч нь татгалзжээ. Үүнээс удалгүй тэрбээр барилгад орж чадсан ч, удалгүй алга болсон байна.

Раогийн ярьснаар хосуудын харилцаа маргаантай байсан аж. Иргэн М нас барахынхаа өглөө түүний нүүр рүү хоёр удаа цохисон гэнэ. Цагдаа нарын ярьснаар Раогийн амьдардаг байрнаас сэжигтэй ул мөр олдоогүй. Бүсгүйн цогцос өөр байрнаас олджээ.

Рао арванхоёрдугаар сарын 26-28-нд иргэн М-тэй холбоо барих гэж оролдсон ч утас нь холбогдохгүй, зочид буудалдаа ч байхгүй байсан учир цагдаад хандсан байна.

Урьдчилсан дүгнэлтээр иргэн М өндөр газраас унаж амиа алдсан гэж үзэж байгаа аж. Шанхай хотын Нийтийн аюулгүй байдлын товчооноос түүний үхлийн тухай Хятад дахь Монгол Улсын Элчин сайдын яаманд нэгдүгээр сарын 2-нд мэдээлсэн бөгөөд яамны төлөөлөгч, нас барсан эмэгтэйн эцэг, эх цогцсыг үзэж танилцжээ. Хэрэг хаана болсон тухай мэдээллийг мөн харуулсан байна.

Иргэн М-ийн эцэг, эх үхлийн шалтгаан нөхцлийг тогтоосон тайлантай танилцаж гарын үсэг зурж, ямар нэгэн гомдол гаргаагүй хэмээн мэдээлжээ.
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
Зочин
187 өдрийн өмнө / 27.123.212.136

etseg ex ni tooxgyi bxiig bodoxod tsaijdee

Zochin
187 өдрийн өмнө / 99.203.14.94

Buruu zam songoson.

zochin
187 өдрийн өмнө / 103.212.116.251

Huurhii mini bidnii ohidois yalgaa yu baih ve dee, zaluu nasni genen aldaa.Hajuud ni eej ni baisanbol taivshruulaad argadaad yu buruu, yun zuv gedgiig tailbarlaad engertee tevreed heleh baisan baih daa.Uruvduud haramsaj uillaa.Geriinhend ni emgenel ilerhiilie.

Зочин
188 өдрийн өмнө / 78.250.159.198

yashka l baihgui yu

сүнс
188 өдрийн өмнө / 43.242.243.129

зайл цаашаа

Зочин
188 өдрийн өмнө / 182.160.32.45

Найз гээд байгаа залуу нь нотой санагдлаа 3 хоног хүн хараагүй нь гайхмаар санагдаж б.на

miga
188 өдрийн өмнө / 103.57.92.216

нас бараад 3 хоног болход хүн анзаарахгүй шатан дээр байгаад байсан юм уу? аргагүй байдалд л оруулаж дээ сайн төрөл олох болтугай бусад охид хүүхнүүд мнь бодолтой муу санаатай байгаасай

Mgl
188 өдрийн өмнө / 122.201.21.203

Soliotoi humus interneteer eldev yum uzej soliotoi setgegdlee bichihee boliosoidoo. Hun ungurchuud baihad tenegteed l suuh yum.

huurhiib doo
188 өдрийн өмнө / 27.123.212.140

hujaatai suuh baij dee . huuuhdii ni turuuleh baij dee . za yutai ch neg hujaa huuhed mendleh bolomjgui boljee . manaihaan huuhdee mongoloor humuujuulj chadahgui bol undur baishin deer garaad uuriinhuu huzuunees huuhdee uyaad hamtdaa nisej uheed orchlong tseverleed gai bololgui duusah ni zuv yum daa . ... minii ur udam mongol gazar turuud mongol hun bolj es chadvaas bi uuruu baihgui bolgono