Д.Сумъяабазар: Д.Загджавын ярьсан Оюутолгойтой холбоотой асуудал Засгийн газрын байр суурь биш

: 188 өдрийн өмнө / 2018-01-11 12:13:02

Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд Д.Загджав Оюу толгой ХХК-ийн үйл ажиллагаатай холбоотой өөрийн байр сууриа илэрхийлж, Оюутолгойн гэрээг өөрчлөх ёстой хэмээн мэдэгдээд байгаа билээ.

Тэгвэл энэ нь Засгийн газрын албан ёсны байр суурь биш гэдгийг Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар хэллээ. Тэрбээр  “Д.Загджавын ярьсан Оюутолгойтой холбоотой асуудал бол Засгийн газар, яам, сайдын байр суурь биш. Монгол Улсын Засгийн газрын зүгээс хоёр зүйл дээр ажиллах ёстой гэж дүгнэсэн. Нэгдүгээрт хүүгийн зардлыг буулгах, хоёрдугаарт өгөөжийн асуудлыг шийдэх ёстой. Яагаад Монголын тал өгөөжгүй байна гэхээр одоо явуулж буй зардлынхаа хяналтыг сайжруулах ёстой. Ер нь цаашлаад ТУЗ нь ТУЗ шигээ байх ёстой. Хувьцаа эзэмшигчид буюу Засгийн газраа мэдээллээр хангах ёстой. Дубайн гэрээтэй холбоотой асуудал асар их шүүмжлэл дагуулдаг. Цаг нь болохоор бид холбогдох мэдээ мэдээллийг өгнө. Д.Загджавын асуудал бол хувийн л асуудал байх. Ер нь цаашид Засгийн газрын байр сууринаас гажсан юм ярьвал хатуу хариуцлага тооцно. МАН тавьж чаддаг бол авч чаддаг байх ёстой. Дэд сайд нь шал өөр, бодлогын эсрэг зүйл яриад явбал бүтэхгүй" хэмээн ярьлаа.

Х.Онон
  
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
Сумъяабазар махан то
184 өдрийн өмнө / 202.179.25.215

Загджавыг дэмжиж байна

БАТЖАРГАЛ
187 өдрийн өмнө / 66.181.161.85

ЗАГДЖАВ ТАЙ САНАЛ НЭГ БАЙНА ЭРДЭНЭТИЙН ЖИШИГ БАЙНА ШҮҮ ДЭ.БИД ГАДААДИЙНХАНД ДОЛГИНВОЛ УХСАН НҮХ ОВООЛСОН ШОРОО ҮЛДЭНЭ ШҮҮ ДЭ..ЯАДАЖ 1САЯ ХҮН АЖИЛЛАЖ АМЬДАРАХ ХОТ БОСОХ ЁСТОЙ .,СОЛОНГОС БОЛОН ДЭЛХИЙН ӨНЦӨГ БҮРТ ТЭНҮҮЛЧИЛЖ ЯАВАА МОНГОЛЧУУД АЖИЛЛАЖ АМЬДАРАХ ЁСТОЙ..ИНГЭЖ ЧАДВАЛ БИД ХОЖИНО .МАРГААШ ГЭЖ ӨДӨР БАЙГАА .ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛТАЙ ШУУД ХОЛБООТОЙ ..ЭНЭ ХЭД УНТАЖ БАЙНА УУ ,ҮАБЗ ГЭЖ АЛЬ ЭСВЭЛ БҮГД ГАДААДИЙН ТАГНУУЛИЙН БАЙГУУЛАГД ЭЛСЧИХСЭН ЮМУУ

Зочин
187 өдрийн өмнө / 66.181.160.106

Загджав зөв ярисан ганц энэ санаагаа засгийн газартаа ойлгуулж нэгдсэн нэг ойлголтонд хүрэх байсан

Зочин
188 өдрийн өмнө / 59.153.115.248

OYUTOLGOIGOOR SHANTAAJ HIIHEER ZASAG OGTSORCHIHGUI

Зизи
188 өдрийн өмнө / 122.201.31.205

Боб Сабад балбуулаад ухаан нь орон гаран болчихсон нөхөр үү? Юу хуцаад бгаан өөрөө огцор чи. Загджав чинь харин ч зөв ярьсан.

и
188 өдрийн өмнө / 103.229.120.156

Загджав харин ч энэ удаа маш зөв зүйлүүд ярьсан шдээ. Ер нь энэ муу бөхчүүдийг улс төрд дахин гаргамааргүй юм.

З
188 өдрийн өмнө / 122.201.31.205

Сумьяабазар битгий донгос чи. Харин ч Загджав зөв юм ярьсан ш дээ. Ийм мэдлэггүй нөхрийг өөрийг нь огцруулья