Монголын медиа корпорацийн гүйцэтгэх захирлаар П.Сайнбилэгийг томилжээ

: 105 өдрийн өмнө / 2018-01-11 12:26:34

Монголын медиа корпорацийн Удирдах зөвлөлийн шийдвэрээр тус корпорацийн гүйцэтгэх захирлаар П.Сайнбилэгийг томилжээ. Тэрбээр 2013-2017 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл мэдээллийн албаны даргаар ажиллаж байсан юм.

П.Сайнбилэг төвд судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сүүлийн 20 гаруй жил төрийн болон хэвлэл мэдээллийн байгууллагад тасралтгүй ажиллаж буй туршлагатай сэтгүүлч юм. Мөн Монголын сонинуудын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, Чөлөөт сэтгүүлчдийн холбооны Удирдах зөвлөлийн даргаар ажиллаж байсан. Тэрээр одоо Монголын медиа корпорацийн харьяа “Eagle news” телевиз, “Ардын эрх” сонин, “Үндэстний Тойм” сэтгүүл, Eagle.mn сайтыг гүйцэтгэх удирдлагаар ханган ажиллах юм байна. 

 
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих