Монголд ажиллаж буй Олон улсын байгууллагууд үйл ажиллагаагаа тайлагнана

: 188 өдрийн өмнө / 2018-01-11 17:47:04

Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй Олон улсын болон гадаад улсын төрийн бус байгууллагын салбар, төлөөлөгчийн газруудын 2017 оны үйл ажиллагааны тайланг Гадаадын иргэн харъяатын газар хүлээн авахаар болжээ. 

Тайланг 2018 оны хоёрдугаар сарын 1-ний өдөр Гадаадын иргэн, харьяатын газрын Хурлын зааланд хүлээж авахаар төлөвлөсөн байна. 

Гадаадын байгууллагууд байгууллагын товч танилцуулга, 2017 онд хийж гүйцэтгэсэн ажлын бичмэл тайлан, төв байгууллагаас олгосон төсвийг хэрхэн зарцуулсан талаархи санхүүгийн тайлангаа өгөх юм. 
Харин шашин, эрүүл мэнд, боловсрол болон бусад чиглэлээр тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд тусгай зөвшөөрөл, хуулбар авчирах аж.

 Эх сурвалж: ГИХГ 
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
Зочин
187 өдрийн өмнө / 66.181.161.85

ГАДААДИЙН ОЛОН БАЙГУУЛАГА БАЙДАГ Ч ЗАРИМ НЬ БОЛЖ БҮТЭХГҮЙ ҮЙЛ АЖИЛАГАА ЯАВУУЛЖ БАЙНА .ХОРЛОН СҮЙТГЭХ ШИНЖ ЧАНАРТАЙ