Жинхэнэ аварга хэн байх бол...

: 187 өдрийн өмнө / 2018-01-12 10:36:47

Протэйм фитнес клуб жил бүр клубын гишүүдийн дунд Про Мисс & Про Мистер тэмцээн зохион байгуулдаг бөгөөд энэ жил 2 дахь жилдээ 2018.01.13-ны өдөр 16 цагт Улаанбаатар чуулга дээр болно. Тус тэмцээнд оролцогчид 3-4 сарын хугацаанд хатуу хоолны дэглэм, тасралтгүй бэлтгэл хөдөлгөөн гээд тэсвэр тэвчээрийг шалгасан гишүүдийн дундах ширүүн өрсөлдөөн оюуны өрсөлдөөн, буюу өөрийгөө ялан дийлэх нэг шатны үр дүнг тэдэнд харуулахыг хичээдэг.



Протэйм фитнес клуб нь МОНГОЛЫН ХАМГИЙН АНХНЫ ҮР ДҮН амлагч фитнес клуб гэсэн уриатай, зорилготойгоор 2016 оны 05 сараас эхлэн Б.Хүсэлтүвшин захиралтай баг хамт олон үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Бид гишүүддээ нэг гэр бүл болох /proteam fitness family/ханддаг. Багш нарын хувьд олон жилийн туршлагатай бөгөөд улс хот, дэлхийн аваргад алт, хүрэл медальтай. Мөн манай багш нар өөрчлөлтийг өөрөөсөө уриан дор өөрийгөө өөрчлөөд зогсохгүй клубын гишүүдээ энгийн сонирхогчдоос тамирчин болтол нь бэлдэж олон олон тэмцээнээс шагнал авч байсан. Тэд одоо ч гэсэн сонирхолдоо үнэнч хэвээр үлдээд зогсохгүй тэмцээн уралдаанд орж өөрийгөө сорьж бидний ҮР ДҮНГ харуулсаар байгаа.


 

 

Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих