Хятадын Засгийн Газар иргэддээ цөмийн дайн болох үед өөрийгөө хэрхэн хамгаалах ёстойг санууллаа

: 187 өдрийн өмнө / 2018-01-12 11:34:52

Хойд Солонгостой хил залгаа Хятадын Жилин мужийн албан ёсны өдрийн сонинд цөмийн дайны үед хэрхэн өөрийгөө хамгаалах тухай бүтэн нүүр дүүрэн заавар зөвлөгөө хэвлэгджээ. 

Тодруулбал өчигдөр буюу нэгдүгээр сарын 11-ний Пүрэв гарагийн өдрийн сонинд ''Цөмийн зэвсгээс өөрийгөө хамгаалах тухай арга'' нэртэй заавар хэвлэгдсэн бөгөөд тус нийтлэлд цөмийн зэвсгийн тухай ерөнхий ойлголт, цацрагийн үйлчлэл ямар зайнд тархах боломжтой тухай мөн хэрхэн цөмийн дайны үед өөрийгөө хамгаалж, амьд үлдэх тухай зурагт тайлбар нийтлэгдсэн байна. 

Нийтлэл дээр бичсэнчлэн та цөмийн бөмбөгрүү харж болохгүй, газар хэвтэх эсвэл ямар нэг юмны доор орж нуугдах ёстой аж. Хэрвээ таны ойролцоо гол горхи байвал усруу үсэрч орох хэрэгтэй юм байна.

Дараа нь цөмийн зэвсэгт хордохгүйн тулд гэртээ байж, бүх цонх хаалгаа түгжих хэрэгтэй. Гадаа өмссөн хувцаснуудаа сайтар үрж угаах ёстой. Усанд орж, чих болон амны дотор хэсгийг маш сайн сойздон угаах хэрэгтэй. Хэрвээ цөмийн зэвсэгт хордсон ямар нэг зүйл идсэн бол тэр даруй бөөлжиж гаргах ёстой гэнэ.

nuclear_warning.jpg

State newspaper in province bordering North Korea tells readers how to survive nuclear war зурган илэрцүүд

Уншигчдад эдгээр сануулгыг илүү хүргэхийн тулд сонинд зурагт тайлбар давхар оруулжээ. Хятадын өдрийн сонинд гарсан энэхүү нийтлэлийг уншаад Вашингтон Пост сонины сэтгүүлч Саймон Дейнер ''Хятадууд өөрсдийгөө хуурч байна. Цөмийн дайнаас хэн ч амьд үлдэхгүй. Тэдний нийтлэл яг л АНУ-ын хэвлэл нийтлэл 1950 онд арл иргэдээ доошоо бөхийж, юман доогуур нуугдаж цөмийн дайралтаас өөрийгөө хамгаал гэж хуурч байсантай ижил байна.'' гэжээ.

С.Тэргэл
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих