М.Энхболд: “Зүтгэе ээ. У.Хүрэлсүх намын даргаараа байна биз. Би засгаа авъя” гэсэн нь гүтгэлэг

: 104 өдрийн өмнө / 2018-01-12 13:41:58

УИХ-ын дарга М.Энхболд өдөр тутмын сонин болон зарим цахим хэвлэлд гарсан мэдээлэлтэй холбогдуулж мэдэгдэл гаргажээ. Мэгдэгдэлд,  "Өдөр тутмын “Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаарт “МАН-ынхан нууцаар уулзаж М.Энхболдыг Ерөнхий сайдад зүтгүүлэхээр тохирчээ” гэсэн гарчигтай нийтлэл гарчээ.

Уг нийтлэлд энэ сарын 9-ний орой УИХ-ын дарга М.Энхболдтой УИХ-ын нэр бүхий 10 гишүүн уулзсан, тэдний хамт зарим хувийн компанийн болон АН-ын төлөөлөл байлцсан, тэд У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдаас огцруулж Та Ерөнхий сайд болох нь зөв гэж ярилцжээ. УИХ-ын дарга М.Энхболд “Зүтгэе ээ. У.Хүрэлсүх намын даргаараа байна биз. Би засгаа авъя” гэсэн байна хэмээсэн огт үндэслэлгүй, гүтгэлэг тараасан байна.

Юуны өмнө ийм уулзалт болоогүй, тийм асуудал яригдаагүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдье.

Би эвийг хичээдэг. Нэгэн зорилгын төлөө нэгдмэл сэтгэл, эрмэлзлээр зүтгэхийг чухалчилдаг. Би талцлыг дэмждэггүй. Асуудлаа илэн далангүй ярих, зөвшилцөн ойлголцох нь эрүүл саруул сэтгэлгээ мөн гэж үздэг.

Улсынхаа эдийн засгийг илааршуулж, иргэдийнхээ аж амьдралыг өөд татах, тулгамдсан асуудлаа шуурхай шийдвэрлэх Засгийн газрын бодлого, үйл ажиллагааг цаг алдалгүй, эн тэргүүнд дэмжих бодлогыг Улсын Их Хурлын даргын хувьд, хувь улстөрчийнхөө хувьд тууштай баримталж байна.

Болоогүйг болсон мэтээр, байгаагүйг байсан юм шигээр, олон нийтийг талцуулсан, нийгмийн сэтгэл зүйг үймүүлсэн энэ мэт мэдээлэл тараахгүй байх нь хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдийн баримтлах үндсэн зарчим гэж би ойлгодог. Тиймээс хэрээс хэтэрсэн гүтгэлгийн шинж чанартай мэдээлэл дахин тараахгүй байхыг, чөлөөт хэвлэлийн нийтлэг зарчмаа сахиж ажиллахыг, нягтлаагүй зохиомол мэдээлэл бэлтгэж тараасныхаа төлөө албан ёсоор уучлалт гуйж, залруулга гаргахыг “Зууны мэдээ” сонины редакцид хандан шаардаж байна.

Иймэрхүү хууль ёс зөрчсөн, хувь хүний нэр төрд халдсан мэдээ мэдээлэл дахин гаргах юм бол хуулийн дагуу шийдвэрлүүлэх болно гэдгээ мэдэгдье" гэсэн байна.

 
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
Зочин
100 өдрийн өмнө / 66.181.183.28

bibleer hudlaa

zochin
102 өдрийн өмнө / 103.229.122.26

60.terbumyn.herg.hiicheed/.mini.duu.hooloi.bish.geed.suuj.bgaa.iim.yam.hiihees.butsahgyue..shalguulah.tsag.ni.esvel.ogtsroh.tdsag.ni.bolson

Зочин
103 өдрийн өмнө / 202.72.245.207

Яг үнэн , энэ одоо монголын төрийг бүү самарч дууслаа, одоо болих хэрэгтэй дээ,

Zochin
103 өдрийн өмнө / 27.123.212.132

Энэ хун УБ ын онготэй оодтэй бух л газрыг янзалсан хун одоо жаахан завсарлага авбал зугээр ш дээ

Battulga,Ts.Oyungere
103 өдрийн өмнө / 115.171.245.26

Amdashsan heree 13 dahina gegcheer songuuliar hiisen har tehnologoo Eronhiilogch maani nahih gej baina aa daa he he. Minii ene tur hiideg namaig neg alna shuu gegcheer orguigees ovoo bosgood baival nurdag yum daa . Battulgaa

Battulga,Ts.Oyungere
103 өдрийн өмнө / 115.171.245.26

Amdashsan heree 13 dahina gegcheer songuuliar hiisen har tehnologoo Eronhiilogch maani nahih gej baina aa daa he he. Minii ene tur hiideg namaig neg alna shuu gegcheer orguigees ovoo bosgood baival nurdag yum daa . Battulgaa

Зочин
104 өдрийн өмнө / 66.249.82.148

Олны үг ортой байхаа

KKKKK
104 өдрийн өмнө / 27.123.212.133

NAVS UNASAN NEREE JOOHON UUD TATAH GEED KKKKKKK DAGAJ DALDAIDAG MALNUUD NI BUGSII NI ARCHIH ZURAAA IIM YUM ZAAJ UGCH DEEE

Зочин
104 өдрийн өмнө / 66.181.186.44

Ер нь санаа бол байгаа л юм бна ингэж сандарч байхыг бодоход энэ байтугай дайн болж байхад дуугуй суудаг хүн ингэж сандарна гэхээр

mongol
104 өдрийн өмнө / 182.160.2.22

tailbar uguud ireheere l bish boldog hun dee. evluuleg geed l zutgene.