Өмсдөггүй хувцас эд зүйлсээ хандивлаад хөнгөлөлтийн эрхийн бичиг авах боломжтой газрууд

: 126 өдрийн өмнө / 2018-01-15 09:50:18

Дэлхий даяар хог хаягдлыг бууруулах ажлыг эхлүүлж, хэрэгцээгүй зүйлсээ хэрэгтэй хүнд нь өгч, эсвэл дахин боловсруулж хог хаягдал, хуванцар сав зэргийг багасгах тал дээр анхаарч байгаа.  Дахин боловсруулах үйлсэд хувь нэмрээ оруулж буй дэлгүүрүүдтэй танилцацгаая.

10 companies that reward you for throwing out unwanted things, from H&M to M&S10 companies that reward you for throwing out unwanted things, from H&M to M&S10 companies that reward you for throwing out unwanted things, from H&M to M&S10 companies that reward you for throwing out unwanted things, from H&M to M&SH&M

h&m зурган илэрцүүд

2013 оноос хойш дэлхийн өнцөг булан бүрд байрлах дэлгүүрүүддээ энэхүү үйлчилгээг нэвтрүүлж, нэг уут хувцасны хариуд дараагийн 30 еврогоос дээш үнийн дүнтэй худалдан авалтад ашиглаж болох 5 еврогийн хөнгөлөлтийн эрхийн бичиг бэлэглэж эхэлсэн.

Levi's

levi's зурган илэрцүүд

Леви'с компанийн Англид байх дэлгүүрүүд нэг уут цэвэр, хуурай хувцас, гутал аваад хариуд нь тус дэлгүүрээр үйлчлүүлэхдээ ашиглах 10%-ийн хөнгөлөлтийн эрхийн бичиг бэлэглэдэг.

Apple

Холбоотой Зураг

Apple компани хуучин Iphone, Ipod, Macbook зэргийг хүмүүсээс авч дахин боловсруулах эсвэл сэлбэгүүдийг ахин ашиглаад хариуд нь бэлгийн карт өгдөг. 

Mac Cosmetics

mac cosmetic зурган илэрцүүд



6 ширхэг Mac брендийн гоо сайхны бүтээгдэхүүний дууссан саваа дэлгүүрт нь аваачиж өгөөд хариуд нь хүссэн уруулын будгаа үнэгүй авах боломжтой. 

Lush cosmetics

lush зурган илэрцүүд

Хүрээлэн буй орчноо хамгаалъя уриатай ''Lush cosmetics'' компани бүтээгдэхүүнүүдээ аль болох пластик саванд хийхгүй байхыг хичээдэг ч шингэн бүтээгдэхүүнүүдээ хуванцар саванд савлахаас өөр аргагүй ажээ. Та Lush компанийн бүтээгдэхүүний 5 хоосон сав цуглуулаад хариуд нь үнэгүй нүүрний маск авч болох юм байна. 

Microsoft

microsoft зурган илэрцүүд

Хуучин нөүтбүүк, таблет, утас зэрэг хэрэглэхээ больсон Майкрософт компанийн бүтээгдэхүүнээ авчраад хариуд нь Майкрософтоос бүтээгдэхүүн авах эрхийн бичиг, эсвэл хуучин нөүтбүүкээ үнэгүй дахин боловсруулах эрхээр шагнагдах ажээ.

Mark&Spencer

m&s зурган илэрцүүд

Марк&Спенсэр брендийн хуучин хувцсаа өгөөд хариуд нь дараагийн удаа 35 еврогийн худалдан авалт хийхдээ ашиглаж болох 5 еврогийн эрхийн бичгийн эзэн болоорой.

Intimissimi

intimissimi зурган илэрцүүд


Калзедони, Интимиссими дэлгүүрүүд дэлгүүрийнхээ гадна 5 хуучин хувцсаа хийгээд хариуд нь 10 долларын эрхийн бичиг авч болдог автомат машин суурилуулжээ.
С.Тэргэл
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
irgen
126 өдрийн өмнө / 62.167.114.16

ene odoo mongold hamaagui umiig niitelj baih hereg yu bainaa