Тусгай боловсролыг дэмжих төвөөс багш нарт чадавхижуулах сургалт зохион байгуулж байна

: 125 өдрийн өмнө / 2018-01-15 10:32:42

БНСУ-ын Greenteachers ТББ нь Нийслэлийн боловсролын газартай хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд Улаанбаатар хотод “Тусгай боловсролыг дэмжих төв”-ийг байгуулах төслийг Койкагийн санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа билээ. 

Уг төслийн хүрээнд тусгай боловсролын багш нарыг чадваржуулах сургалтыг  өнгөрсөн оны намар зохион байгуулсан ба энэ сарын 8-наас 16-ны хооронд ахисан түвшиний сургалтыг зохион байгуулж байна. Намрын сургалтанд хамрагдсан 47 багшийн санаачлагаар” Сургалтын дараах судалгааны баг “ байгуулагдсан бөгөөд багш нарын тасралтгүй хөгжлийг хангах, бие биеэсээ суралцах боломжийг олгох, сүүлийн үеийн онол, сургалтын арга зүйгээс суралцах зорилгоор Тусгай боловсролыг дэмжих төв facebook хаягт нэгдэн “Хамтдаа хөгжье” группийг нээн ажиллаж байна. 

Судалгааны баг нь 9 дүгээр сард байгуулагдсан ба 10 дугаар сард “Аутизмтэй хүүхдийн онцлог”, “Даунтай хүүхэдтэй ажиллах арга зүй” сэдвээр онлайн хичээлийг facebook-ийн группээр дамжуулан танилцуулсан.11 дүгээр сард сургалтанд хамрагдсан ЕБС-ийн багш нарыг тусгай сургуулийн онцлогтой танилцах аялал зохион байгуулж, оюуны бэрхшээлтэй хүүхдийн суралцдаг 25,55,63,70 дугаар сургуулиудаар зочлон сургалтын орчин, хүүхдийн онцлогтой танилцан туршлага  судалсан.

12 дугаар сард сургалтын чанарыг сайжруулах,сурагчдад өгч буй мэдлэгийг үр өгөөжтэй байлгах зорилгоор “Сургалтын хэрэглэгдэхүүний уралдаан” зарлан дүгнэсэн ба нийт 15 багш 45 сургалтын хэрэглэгдэхүүнээр тус уралдаанд оролцлоо. Энэ ажлыг уламжлал болгон жил бүр зохион байгуулах бөгөөд энэ нь багш нар бусдаасаа суралцах, сургалтын материалаа бэлтгэхэд илүү санаачлагатай, бүтээлч хандлагыг нэмэгдүүлэх ач холбогдолтой юм. 

Сургалтанд хамрагдсан багш нар маань алс холын Солонгос улсаасМУ-ын багш нарын мэдлэг боловсролыг дээшлүүлэхээр ирсэн сургалтын багш нартаа уралдаанд оролцсон хэрэглэгдэхүүнээрээ үзэсгэлэн гаргаж сэтгэлийн бэлэг барилаа.

 

Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих