Д.Загджав “Рио Тинто"-г Монголын хөгжилд хувь нэмэр оруулахыг шаардаж байгаагаа дахин илэрхийлэв

: 40 өдрийн өмнө / 2018-01-15 11:53:20

Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд Д.Загджав Оюу толгой ХХК-ийн үйл ажиллагаатай холбоотой өөрийн байр сууриа илэрхийлж, Оюутолгойн гэрээг өөрчлөх ёстой хэмээн мэдэгдсэн. Улмаар уг мэдэгдэлтэй холбогдуулан Д.Загджавын энэхүү байр суурь нь Засгийн газрын албан ёсны байр суурь биш, түүнд хариуцлага тооцож, огцруулах асуудлыг Засгийн газрын хуралдаанд оруулах болно гэдгийг өнгөрсөн долоо хоногт Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар мэдэгдсэн билээ.

Тэгвэл өнөөдөр Д.Загджав өнөөдөр мэдээлэл хийж, "Рио Тинто" компанийг Монголын хөгжилд тодорхой хувь нэмэр оруулахыг шаардаж байгаагаа дахин илэрхийллээ.

Тэрбээр, “Оюу толгой компани хөрөнгө оруулалтын гэрээгээр хүлээсэн зарим үүргээ биелүүлэхгүй ирлээ. Монгол Улсад цахилгаан станц барьж байгуулах ёстой байсан ч үүнийгээ хэрэгжүүлсэнгүй. Цаашид зэс хайлуулах үйлдвэр яасан. 3 сая тонныг концентраци хэлбэрээр нь гаргасаар байна. Зарим нэг хүмүүсийг ажилд авсан, томилсон төдий хэмжээний ажлын байр босгосноос өөр зүйл хийхгүй байна. Яагаад Ханбогд сумыг хот болгож болохгүй байгаа юм бэ. Манай баялгаар хөрөнгө босгож, тэрбум тэрбумаар нь олж байгаа хэрнээ манайд яагаад оруулахгүй байгаа юм бэ. Тэд 5-6 тэрбум ам.доллар босгочихоод 1 тэрбум ам.долларыг нь л Монгол руу оруулсан байна. Бидний сайн мэдэх Дубайн гэрээ манайд ашиггүй гэрээ болж, гадныхан хожсон. Зэсийн үнэ өсөж, 2018 онд 8,000 ам.доллар хүрэх төлөв ажиглагдаж байна. Үүнээс манай улсад юу орж ирж байна гэдгийг бодох хэрэгтэй. Өр нэмэгдэж, ажилгүйдэл, ядуурал гэх буман асуудал байна. Тиймээс бид "Оюу толгой" компанийг Монгол Улсын хуулийн этгээдээр бүртгэж, үр өгөөжийг нь нэмэгдүүлж, ирээдүйд чиглэсэн бодлогоор эдийн засгаа сайжруулах шаардлага тулгараад байгааг албан ёсоор мэдэгдэж байна" хэмээн ярив.
 
Х.Онон
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
damba
39 өдрийн өмнө / 66.181.190.26

bitgii wantraarai. demjij b.a

damba
39 өдрийн өмнө / 66.181.190.26

demjij b.a

Зочин
39 өдрийн өмнө / 202.179.26.242

Загдпжав үнэнийг хэлсний төлөө дарамталахыг эсэргүүйцэж байна. Бригадын дарга хийх чадьаргүй этгээдийн дэргэд Загджавыг илүү хариуцлагатай албанд томилбол улс орондоо хэрэгтэй юм хийх хүн шүү.

Насан
39 өдрийн өмнө / 202.9.42.110

Зев. Элбэгдорж. Сайханбилэг нарыг буудвал ч багадана