Л.Өлзийтөгс: Сармагчингийн үлгэр буюу монголчууд

: 124 өдрийн өмнө / 2018-01-16 10:18:07

Нэг тосгонд худалдаачин иржээ. Тэр “10 доллараар сармагчин авна” гэдэг зар түгээлээ. Хажуугийн ой сармагчингаар дүүрэн тул нутгийн иргэд хөөр баяр болов. Тарианы ажлаа хөсөр орхиод, сармагчин барьж эхлэв гэнэ.

Наймаачин эр 1000-ыг худалдаж авсны дараа ойд сармагчин цөөрч, барихад тун хэцүү болчихов. Нөхцөл байдлыг харгалзан үзсэн худалдаачин сармагчин тус бүрийг 20 доллараар авах зар түгээлээ. Үнэ өссөн тул, тариачдын шинэ ажил эрчимжив. Нам гүм тосгоныхон хөл хөдөлгөөнтэй, ярих шуугих сонин ихтэй, баяр хөөртэй байх болж, амьдрал гэнэт өөрчлөгдөв өө.

Гэвч нэн удалгүй, тосгонд хүнсний хомсдол үүссэн тул хүмүүс арга буюу шинэ ажлаа орхин, тариан талбай руугаа буцацгаав. Тиймээс худалдаачин сармагчингийн үнээ 50 доллар болтол өсгөхөөс өөр аргагүй болж дээ.

Яг тэр үеэр худалдаачинд хот руу явах ажил гарсан тул туслахаа үлдээгээд, яаравчлан одов. Эзгүй хойгуур нь мөнөөх туслах тосгоныхныг цуглуулаад, мянга мянган сармагчин бүхий торон хашаагаа зааж “Танай нутагт сармагчин ховордсон. Тиймээс үнэ улам өсөх нь! Та бүхэн энэ сармагчингуудыг надаас 35-хан доллараар авчих. Худалдаачин эзэн маань эргэж ирээд нэг бүрийг нь 50 доллараар шууд авна! Харин намайг ийм санал тавьсан гэж битгий хэлээрэй!” гэж аминчлан гуйлаа.

Тосгоныхон тооцож үзээд, ашигтай хэлцэл болохыг ухаарч, хүн бүр уралдан, хурааж хуримтлуулсан бүх хөрөнгөө доллар болгоод, дээр нь нэмж өр шир тавиад, бүх сармагчинг 700 тэрбум доллараар худалдан авчээ. 

Маргаашаас нь тэд мөнөөх худалдаачныг ч, туслахыг нь ч харсангүй. Ахиж хэзээ ч олж хараагүй юм гэдэг.

Нэгэн орос зохиолчийн нүүр номоос олж үзсэн энэ үлгэр өнөөгийн монголчуудын тухай л юм шиг санагдчихлаа.

Хэдий баян тарган биш боловч, эгэл амьдралтай байсан тосгоныхон... Гэнэтхэн, иргэн бүр дааж давшгүй өртэй, халаас нь хов хоосон, дийлдэшгүй их уур бухимдал, хараал зүхэлтэй л үлдэв. (Яг бидний өнөөдрийн дүр төрх)

Тариачдын тэнэглэлийн хариу зөвхөн мөнгөн алдагдал биш л дээ. Тосгон даяар, өлсгөлөн сармагчин гүйлдэж, эвдэж сүйтгэн, бүр ч гамшиг нүүрлэх нь тодорхой. (Газрын баялгаа зараад их мөнгө олох гэсэн биш байгал маань эвдэрч, сүйрээд зарим сум, нутаг бүр усгүйдлээ)

Үүнчлэн, эл үлгэрийн ёгтлолыг ухан бодвол бидний өнөөдрийн олон асуудал санагдана.

Улаанбаатарын УТАА жишээлбэл ХУДАЛДАА НАЙМААНЫ л асуудал шиг "болчихож". Арваад жил л ЗУУХ зарлаа, авлаа. Утаа улам ихсээд л! Зарах, эс зарах тухай наймаа арилжааны маягийн үгс л сонсогдохоос, утаа хэрхэн зайлуулах, шинжлэх ухаанч, горьдлого төрүүлсэн яриа бараг сонсогдохгүй юм.

“АСУУДАЛ бүхэн АШИГ ХОНЖОО” гэж хардаг хүмүүс л бидэнд САРМАГЧИН зараад байна уу даа?

Л.Өлзийтөгс


 
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
Энэ маш зөв хэлсэн б
122 өдрийн өмнө / 66.181.161.1

Монгол адуугаа маш ихээр нядлаж хужаа нарт өгч байгаа нь ч дээрхи үлгэртэй яг адилхан бна яана даа монголчууд минь

Zochin
123 өдрийн өмнө / 66.249.82.146

Er taalagdsangui, yug yutai haritsuulah geed bgaa yum. Nariin uchiraa medehgui hudlaa populizm hiih gej.

Зуухаа зөв ашигла
123 өдрийн өмнө / 49.0.218.63

Уг нь маш сайн зуух юм байгаан, манайхан л өөрсдөө хуучин арга барилаараа буруу түлээд утаа багасахгүй байгаа, уг нь нүүрсээ доор нь хийгээд дээр нь модоо асаавал яндангаас гарах утаа илт өөр байдаг буюу замхраал алга болдог, гэтэл төсөлийн зуухаа хуучин зуух шигээ ашиглаж байгаа айл өрхүүдийн яндангаас яг л хуучин зуух шиг нь асар их утаа бургилж гардаг. Анх айл өрхүүдэд тарааж өгөхдөө хэрхэн түлэх арга барилыг нь огт зааж өгөөгүйгээс үр дүнгүй дэмий зуух гэдэг ойлголттой болсон нь харамсалтай. Уг нь тохиргоо хийж болдог, түлшэнд хэмнэлттэй, дулаанаа удаан барьдаг, утаагүй зуух л даа. Өглөө гэрээсээ гараад айлуудын яндангаас гарах утаагаар нь хэн нь зуухаа зөв зохистойгоор ашиглаж байгааг хараад л мэдэх боломжтой.

Зочин
123 өдрийн өмнө / 202.131.227.50

Юун сүрхий нүүр зураг тавьдагийн

Тх
123 өдрийн өмнө / 92.249.237.16

Хэлэхийг ч бүгд чадаад байнаа. Хийдэг л хүнгүй болоод байна

Wza
123 өдрийн өмнө / 66.181.183.204

Za yun 700 terbum dollaravdee. Sanaatai tegj helmeer sanagdjee

zev
124 өдрийн өмнө / 202.179.27.203

ene mongol gazar xen amidraad bainaa.manai mongolchyyd xaachaa we /////// byaldyych,teneg,doroi cyl,ataach,shynalt zavaan,xorch,olcgolon,balmad,amia,mash teneg,adgiin yun carmagchingyyd xaanaac garaad irwee/////mongolchyyd xaachee weee//// modyn,

zev
124 өдрийн өмнө / 202.179.27.203

olzii;;;odoo l jinxen ta nariin vg vildel canaa bodol mongol carmagchingyydiig awarna da.temtsex chadwar alga boljee.mankyrt bool boljee bid.boocnoocoo calax yamar arga baina aa.

зуух
124 өдрийн өмнө / 66.181.186.47

та нар түлээд бай утаа гаргаад бай гэж өгсөн болохоос утаагүй бол гэж өгөөгүй ш дээ.Алтны дэргэд гууль шарланаа гэж АН анх ийм юм гаргахаар чинь адилхан байхгүй бол балрах юм байна гээд МАН үзчихсэн юм чинь аргагүй адилхан болохоос яахав.ОДоо энэ хоёр нам хэлцэл хийх хэрэгтэй.Ингэж уралдаж монголыг сүйрүүлээд яахав.Гэхдээ л АН-хан найдваргүй дээ хульхидна,залилан хийхийг ч үзүүлнэшүү

varane
124 өдрийн өмнө / 43.242.243.165

АНУ,Европ Хятад Солонгос ОУВС,Дэлхийн банк зэрэг олон байгуулагууд санхүүжүүлж манай мөнгөний төлөө нүдээ ухаад өгөхөд бэлэн болсон МАНАН ын нөхдөөд гардан хийдэг. Мал сүргийг маань яан ж бүрийн өвчин тараадаг эм тан өгнө.90 ээр онд бүх үйлдвэрүүдийг албаар дампууруулж, архинд живүүлж, ардчилал гэж үлгэр зохиож Сайхан Эх Орныг маань юу болгочихов. ХАЙРАН ЭХ ОРОН МИНЬ. ОДОО ЧИНГИСЭЭР БИШ ӨНӨӨДРӨӨР АМЬДАРЦГААЯ.

kk
124 өдрийн өмнө / 202.21.106.154

busdiig sarmagchin gsn hun ooroo sarmagchinaas yalgaa yun

Зочин
124 өдрийн өмнө / 203.91.118.180

ХӨДӨӨНИЙ ЗЭРЛЭГҮҮД...ҮҮНИЙГ УНШААД ОЙЛГОХ Ч ҮГҮЙ ОЙЛГОХЫГ Ч ХҮСЭХГҮЙ...ЗОХИОЛЫН ДУУ,зохиолын дуучин,хошин шог,бөхийг нь ярьж бичвэл бүгд шаагилдана...сөнөж мөхөж байхдаа таарсан улс...

Зочин
124 өдрийн өмнө / 203.91.118.180

ХӨДӨӨНИЙ ЗЭРЛЭГҮҮД...ҮҮНИЙГ УНШААД ОЙЛГОХ Ч ҮГҮЙ ОЙЛГОХЫГ Ч ХҮСЭХГҮЙ...ЗОХИОЛЫН ДУУ,зохиолын дуучин,хошин шог,бөхийг нь ярьж бичвэл бүгд шаагилдана...сөнөж мөхөж байхдаа таарсан улс...

Зочин
124 өдрийн өмнө / 202.131.231.26

Нэг юм дутуу байна. Хүн болгон яг энэ хүн шиг сургааль айлдаж, шүүмжилж чаддаг болсон.

Зочин
124 өдрийн өмнө / 203.91.118.180

яг л үнэн дээ...бидний үнэн нүүр царай...тэнэг залхуу,АРХИЧИН,ОНГИРОО,мөнгөний төлөө эх орноо, эхнэр хүүхдээ,газар шороо,алт эрдэнэс,мал хуй,арьс шир,мод чулуу бүгдийгээ л ТЭНЭГ МОНГОЛЧУУД зарж байна даа...юу нь эх орон...хамгийн эх орондоо хайргүй ард түмэн бол МОНГОЛЧУУД...ДААН Ч ЭНЭ ЁГТ ӨГҮҮЛЛИЙГ УНШИХ,УНШӨӨД ОЙЛГОХ ХҮН ХЭД БОЛ БҮГД ДЕБЛЬ ТЭНЭГ,ЦУС ОЙРТЧИХСОН ДОО...

Зочин
124 өдрийн өмнө / 122.201.25.46

Үүнийг их хурал засгийн газар,ерөнхийлөгчийн тамгийн газар гээд төр барьж байгаа эрхэмүүдэд хаяглан ойлгуулбаас зохилтой юм байна.Сайхан эх орныг минь ийм болгосон төр барьсан ,барьж байгаа нөхдүүдэд хариуцлага тооцох болжээ.

яг даа
124 өдрийн өмнө / 202.70.34.70

Яг л байна шүү дээ.

ТЭМЦЭЛ
124 өдрийн өмнө / 202.21.127.226

ЗАРИМ НЬ ӨӨР СЭТГЭЖ БАЙНА ШҮҮ ЯАЖ ГАРАХ ЗАМЫГ ОЛОХ Л ҮЛДЭЛЛЭЭ

Зочин
124 өдрийн өмнө / 202.179.27.172

UURSHIGEE HUJAA YUM BICHEEL SUUJIIHMAA

Зочин
124 өдрийн өмнө / 202.179.24.144

Үнэн түүх, тамын тогоо шиг

Зочин
124 өдрийн өмнө / 66.181.184.246

Ер нь манай зохиолчид ард түмнээсээ өчүүхэн ч ялгарахгүй тэнэгүүд байх юм даа

Гэрэл
124 өдрийн өмнө / 49.0.213.6

маш товч тодорхой жинхэнэ уран бүтээлч хүний нүдээр харж дүгнэжээ,бид чинь энэ тосгоныхноос илүү гарах юм алга л байна шүү

Зочин
124 өдрийн өмнө / 43.228.129.78

Сайхан ёгтлол байна.Утааны асуудалд нийслэлийнхэн болон хөдөөнийхөн бүгд буруутай.Үхсэнээ хийж хөдөөнөөс хот руу нүүж ирсэн юм.Тэр хөдөөнөө л байж байхгүй.Хөдөөний урсгал эхэоснээс хойш УТАА гэдэг мангастай болсон.АН-ынхан болон Эба гэж нөхөр иргэн бүр хаана амьдарахаа сонгоно гэснээс болсон.Хөдөөнийхнийг нутаг руу нь хөө.Хотын иргэд бид бас амьд явах эрхтэй юм байгаа биз дээ

Иргэн
124 өдрийн өмнө / 122.201.19.86

Маш оновчтой тодорхой жишээ байна! Монголоо гэсэн сэтгэлтэй хүн ховордож дээ, ялангуяа энэ улс төрчид, олигархууд дунд. Ингэж байгаад Монголчууд нэг "тэсрэх" болсон дог оо.