''Хаан ширээний тоглоом'' киноны загвартай мөсөн зочид буудал нээгджээ

: 217 өдрийн өмнө / 2018-01-16 11:01:23

Финландын Арктикийн тойргийн хүйтэн бүсэд оршдог Лапленд хотод 20,000м/кв талбайтай ''Хаан ширээний тоглоом'' киноны загвараар дотоод заслаа тодорхойлсон нэгэн зочид буудал нээгджээ. Өрөө болгонд кинонд гардаг алдартай дүрүүд, киноны загварыг ерөнхийд нь тусгасан бөгөөд луунууд, хаан суудал зэргийг ойроос үзэж болох нь ээ.

Зочид буудалд ''Game of Thrones''- ийн загвартай бар, ресторан ба хурим хийх зориулалттай сүм хүртэл байдаг гэнэ. Тус зочид буудлыг барихын тулд 20,000тн цас, 250тн мөс ашиглажээ. 

Зочид буудалд 24 өрөө байдаг бөгөөд хамгийн хямд өрөө нь 200 долларын үнэтэй гэнэ. Дөрөвдүгээр сарын 18-ныг хүртэл зочид буудал ажиллах ба түүнээс цааш мөс цас хайлж, ажиллахгүй болох аж.

Зочид буудал дотор -5 градусын хүйтэн байдаг учир дулаан хувцастай ирэх, мөн амархан даардаг найзаа дагуулж ирэхгүй байхыг зөвлөжээ. 









С.Тэргэл

Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих