“ХАВЦАЛД” уран сайханы киноны нээлт энэ сарын 19-нд болно

: 125 өдрийн өмнө / 2018-01-16 15:17:26

"ENERGY’S” Visual effect студийн дэлгэцийн бүтээл "Хавцалд” адал явдалт уран сайханы кино энэ сарын 19 буюу баасан гарагт нээлтээ хийх гэж байна.

Тус киноны зохиолчоор Б. Чинзоригт, Т. Төмөр-очир ажилласан бол киноны ерөнхий найруулагчаар Б. Чинзоригт ажиллажээ. Дүрүүдэд "A-Cappella” хамтлагийн дуучин, жүжигчин Э.Мөнхтөр, Н. Мөнхсоёл, Э. Чинзориг, Р. Баттогтох, М. Саранцэцэг, МУГЖ Г. Золбоот, МУГЖ У. Батбаатар, МУГЖ Б.Базаррагчаа нар тоглосон байна.

Кинонд: Нисдэг тэрэгний нислэгийн баг томилолт аван аян замд гарна, хүрэх газраа хүрэлгүй үл мэдэгдэх хадан хавцалд нисдэг тэрэг осолдсоноор адал явдал эхэлнэ. Байгалийн хүнд хэцүү байдал, үл мэдэгдэх хадан хавцалд юу болохыг хэн ч таашгүй...

Учир битүүлэг хадан хавцалд нууцлаг зүйлүүдтэй нүүр тулгарсанаа багийн гишүүд хэрхэн мэдэх билээ. Энэхүү нууцыг "Хавцалд” адал явдалт уран сайхны киноноос хүлээн авч үзээрэй.

Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих