Цалинтай ээжүүдийн тэтгэмжийг сар бүрийн 20-оос олгоно

: 217 өдрийн өмнө / 2018-01-16 16:06:51

 

“Цалинтай ээж” хөтөлбөрт хамрагдаж буй ээжүүдийн нэгдүгээр сарын тэтгэмжийг энэ сарын 20-ны өдрөөс эхлэн “Капитал”, ХААН, “Төрийн банк”-аар дамжуулан олгох юм байна. Хөтөлбөрт улсын хэмжээнд 0-3 насны хүүхдээ асарч буй 135 мянган эх хамрагдахаар тооцоолж, нийт 81 тэрбум төгрөг төсөвлөсөн. Одоогоор 100 орчим мянган ээж харьяа хорооны халамжийн хэлтэст бүртгүүлээд байгаа аж.

“Цалинтай ээж” хөтөлбөрийн хүрээнд 0-3 хүртэлх насны хүүхдээ асарсны тэтгэмж болгож сард 50 мянга, ихэр хүүхдийн тэтгэмжийн хэмжээг нэг удаа хүүхэд тус бүрт нэг сая төгрөг олгох зохицуулалт хийсэн. Харин гурав буюу түүнээс дээш 18 хүртэлх насны хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу улиралд 240 мянган төгрөгийн тэтгэмж олгохоор болсон юм. Хөтөлбөрт хамрагдахаар бичиг баримтаа бүрдүүлж өгсөн бол тухайн сараас нь тэтгэмжийг олгох бөгөөд хоцорсон сарын мөнгийг нөхөж олгохгүй аж.

Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих