БНСУ-ын иргэн хууль бусаар гоо сайхны тарилга, бүтээгдэхүүнүүдийг хилээр оруулж ирж, худалдаалж байжээ

: 121 өдрийн өмнө / 2018-01-19 09:27:39

НМХГ-т гоо сайхны тарилга, ботокстой/ нейротоксин/ холбоотой гомдлууд цөөнгүй ирж байна. 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр иргэнээс ирүүлсэн гомдол, мэдээллийн дагуу Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу хяналт шалгалтыг хийж гүйцэтгэлээ.

Шалгалтаар БНСУ-ын иргэн Curer компанийн захирал Жон Мин Жеон бүртгэлийн загвараас зөрүүтэй ботокс нейротоксинийг хууль бусаар хилээр оруулж ирж, БГД-ийн 2-р хороо, Сөүлийн гудамж, Бүрд барилгын 3 давхарт худалдаалж байсан нь нотлох баримтаар тогтоогдсон. Шалгалтын явцад арьс гоо заслын Нандин гоо эмнэлэг 70 ширхэгийг худалдан авсан нь тогтоогдон шалгагдаж байна.

Мөн 2017 онд эмчлэх эрхтэй эсэх нь тодорхойгүй БНСУ-н иргэн Чоо Гангмен нь эмчилгээний гоо сайхны чиглэлээр үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлгүйгээр эмнэлгийн бус, эмчилгээний гоо заслын үйлчилгээг эрүүл ахуй халдвар хамгааллын шаардлага хангахгүй нөхцөлд Монгол улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй 2 нэрийн /miracle , kabellien/ эмийг хэрэглэж байсан тул эмчилгээний гоо заслын үйл ажиллагааг улсын ахлах байцаагчийн актаар зогсоож, дээрх 2 нэрийн эмийг улсын байцаагчийн актаар хураан авч, Захиргааны журмаар эд зүйл хураах, улсын орлого болгох, үнэлэх, устгах үйл ажиллагаанд хяналт тавьж, хэрэгжилтийг хангуулах үүрэг бүхий орон тооны бус зөвлөлд шилжүүлж, ажилласан. 
 
Сэрэмжлүүлэг: 

Гоо сайхны тарилга, гоо сайхны ажилбаруудыг зөвхөн арьс гоо заслын зөвшөөрөлтэй эмнэлэгүүдэд хийгдэх ёстойг анхаарна уу. Дээрх бүтээгдэхүүнийг эмнэлгийн бус нөхцөлд хэрэглэх, халдвар хамгааллын аюулгүй байдал зөрчигдсөнөөс халдвар авах магадлалтай. Хэрэв тун хэтэрвэл гоо сайханд өөрчлөлт орж, булчингийн сулрал, хөмсөг дарагдах, нүүрний мимик алдагдах зэрэг гаж нөлөө үзүүлэх эрсдэлтэй. 

Тус бүтээгдэхүүнийг 5-15 С°-т хадгалдаг, доргилт хөдөлгөөнд мэдрэг ба хадгалалтын горим зөрчигдвөл эмчилгээний үйлчилгээгүй болдог тул чанарын баталгаатай ботоксийг эмчилгээнд хэрэглэхийг хэрэглэгчидэд анхааруулж байна.
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
co
120 өдрийн өмнө / 124.126.2.247

Solongos geed l deer dorgui l uheldeed baidag. Muu hyataas chini doloon dor baih shuu. Hyatad orostoigoo saidaj muudaad salj niileed bid arai ch mohoj sonolgui tuuhiin heden ch zuunii ardaa orhihov doo. Ene l bidendee olziiteideg shuu

co
120 өдрийн өмнө / 124.126.2.247

Solongos geed l deer dorgui l uheldeed baidag. Muu hyataas chini doloon dor baih shuu. Hyatad orostoigoo saidaj muudaad salj niileed bid arai ch mohoj sonolgui tuuhiin heden ch zuunii ardaa orhihov doo. Ene l bidendee olziiteideg shuu

Зочин
121 өдрийн өмнө / 150.129.140.200

ТЭР ХАМАР ӨНДӨРСГӨХ ТАРИА ХИЙЖ БАЙГАА НЬ АЙМААР. БҮГД СОЛОНГОСЧУУД ШИГ АДИЛХАН ЦАРАЙТАЙ БОЛОХ ШИНЖТЭЙ .

Зочин
121 өдрийн өмнө / 66.181.165.36

гоо сайхны тарилга найдвартай гээд зураг харьцуулж тавиад л сурчилгаа хийж маш олон телевиз эмнэлгээр сурталчилаад бг шүү дээ энэ бүхэн дээр шалгалт хийж болодоггүй юм уу телевиз ч гэсэн мөнгө олж бвал ямар бараа бүтээгдэхүүн сурчилах нь хамаагүй болсон бна шүү дээ нэг монгол гадагшаа яваад хувиараа бүтээгдэхүүн оруулж ирж бна шүү дээ