17 дугаар цэцэрлэгийн барилгын их засварын төсөл хэрэгжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа

: 121 өдрийн өмнө / 2018-01-19 09:35:42

Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаа Япон улсаас Монгол улсад суух онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд М.Такаока нар “Өвсний үндэс” хөтөлбөрийн хүрээнд дүүргийн 17 дугаар цэцэрлэгийн барилгын их засварын төсөл хэрэгжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа. Дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 17 дугаар цэцэрлэг 1963 онд ашиглалтанд орсон бөгөөд байгуулагдсан цагаасаа хойш их засвар хийгдээгүй аж. Өнөөдрийн байдлаар тус цэцэрлэгийн 5 бүлэгт 250 хүүхэд сургуулийн өмнөх боловсрол эзэмшиж байна. Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламж “Өвсний үндэс” хөтөлбөрийн хүрээнд тус цэцэрлэгт 173 гаруй сая төгрөгийн санхүүлжилтээр барилгын хана, таазны иж бүрэн засвар, хаалга, цонх шинэчлэх, дулааны узель, бохир, цахилгааны шугамын хэсэгчилсэн засварын гүйцэтгэтгэлийг “Төгс байшин констракшн” ХХК хийх юм. 

Эх сурвалж: Сүхбаатар дүүрэг
 
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
зочин
119 өдрийн өмнө / 202.9.40.137

барилгатай холбоотой их засвар болон шинээр барих барилгын ажлыг гүйцэтгэх гүйцэтгэгч сонгон шалгаруулах нэрээр авилга цэцэглүүлж мөнгөтэй компаниудын эзэн болсон албан тушаалтангуудыг цэцэглүүлж одоо болсон биздээ юманд хэмжээ хязгаар гэж байдаг харин одоо аймаг сум хотын дүүрэг хороонд үйл ажиллагаа явуулах гэж зүдэр ч байгаа арай гэж тусгай зөвшөөрөлтэй болсон олон жил улсдаа шударгаар зүтгэж байгаа бөарилгын ажил эрхэлдэг аж ахуйн нэгжүүддээ элдэв тендер шалгаруулалт гэхгүйгээр итгэл хүлээлгэн барилга угсралтын болон барилгын ажлуудыг шууд урилгаар олгож дэмжлэг үзүүлэх хэрэгтэй цаг нь болсон гэж үзэж бна олон ядарсан ажилчид болон мэрэгжилийн инженерүүд ажилтай болж улс эх орондоо зүтгэх болно бүх дүүргүүд барилгын компаниа эрэмбэнд оруулж жил бүр хоёроос доошгүй их бага гэлгүй ажил хувиараар тэгш олгож ажлын фронтоор хангах нь төрийн үүрэг мөн гэж үзэж бна мөн элдэв шалгаруулалт авилга энэ тэр зардал цаг хугацаа хэмнэгдэж хүнд суртал авилгагүй болоход ихээхэн түлхэц болно, их ба урсгал засварууд цаг хугацаандаа хийгдэнэ одоо монголчууд ямар ч ажлыг хийх чадвартай болсон шүү төр татвараар цуглуулсан мөнгөө ард түмэндээ л өгөөчтэй зарцуулах хэрэгтэй