Ерөнхий сайд У.Хүрэлсүх Н.Цэрэнбатыг фэйсбүүкээр загнав

: 214 өдрийн өмнө / 2018-01-19 10:23:27

Ерөнхий сайд У.Хүрэлсүх цахим хуудсаараад амжуулан БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатад анхааруулга өглөө. Тэрбээр "БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатад анхааруулъя. Зуух тараах тухай бодлогогүй яриагаа зогсоо. Манай Засгийн газар утааны эсрэг эрчим хүчээр хангах, орон сууцжуулах, нүүрс боловсруулах үйлдвэр барих зэрэг олон үе шаттай арга хэмжээ хэрэгжүүлэх ёстой. Асуудалд ухарч биш урагшаа харж ханд" гэх сануулгыг өгсөн байна.

БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат хэвлэлийнхэнд мэдээлэл хийхдээ "Худлаа яриад яах вэ. Зарим хэсэгт зуух тараана" хэмээн ярьсан нь Ерөнхий сайдаасаа зэмлэл сонсоход хүргэсэн бололтой. 

Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
naruto
214 өдрийн өмнө / 43.228.129.65

одоо нөгөө 500 сая долларыг зуух гэх мэт зүйлд тарааж мөнгө идэх нь дээ. залуусаа сонс. цаана чинь 500 саяд утааг бүрэн арилгах төсөл яриад явж байна. мөнгө болохоосоо өмнө эх орон ард түмнээ бод