Буриад улс Монголд цахилгаан эрчим хүч тогтвортой үнээр тогтмол нийлүүлэх сонирхлоо илэрхийлэв

: 214 өдрийн өмнө / 2018-01-19 10:53:19

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын Буриадын Бүгд Найрамдах Улсын тэргүүн Цыденов Алексей Самбуевичийг Алтан гадас одонгоор шагнагдсанд баяр хүргэж өнөөдөр хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Юун түрүүнд Танд баяр хүргэе. Сүүлийн жилүүдэд хоёр орны харилцаа, бүс нутгийн хамтын ажиллагаа ард түмний харилцаа сайжирч байгаа. Ялангуяа, хоёр улсын тээврийн салбарын бүхий л хамтын ажиллагааг хариуцан, шинэ түвшинд гаргахад өндөр хүчин зүтгэл гаргасныг тань өндрөөр үнэлж шагналаа. Цаашдаа хамтын ажиллагаандаа улам их амжилт гаргаарай” гэв.

Харин ОХУ-ын Буриадын Бүгд Найрамдах Улсын тэргүүн Цыденов Алексей Самбуевич “Эрхэмсэг ноён Ерөнхийлөгч Х.Баттулга миний хүчин зүтгэлийг өндрөөр үнэлж, шагнал гардуулсанд баярлалаа. Уулзах цаг зав гаргаж, ярилцаж байгаад мөн талархаж байна. ОХУ болон Монгол Улсын харилцаа өндөр түвшинд хөгжиж байгааг би мэдэрч байна. Мөн Монгол Улс манай Буриад улстай харилцаагаа илүү нягт болгох хэрэгтэй гэж бодож байна” гэлээ. Мөн тэрээр Монгол Улсад цахилгаан эрчим хүч тогтвортой үнээр тогтмол нийлүүлэх сонирхлоо илэрхийлсэн юм.

Транзит тээвэр, аялал жуулчлал, бүс нутгийн хамтын ажиллагааг эрчимтэй хөгжүүлэх талаар талууд санал солилцож ярилцлаа. 
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
Зочин
214 өдрийн өмнө / 59.153.115.83

EVROP ZUUN HOID URD AZI IH MONGOTEI SHEVETSARIIN BANKIND NOGOO ERTONTS RUU ORDOG HAALGA BII