Цаначин дайчдын өрсөлдөөн эхлэв

: 122 өдрийн өмнө / 2018-01-19 12:20:37

Зэвсэгт хүчний аварга шалгаруулах Цэрэгжлийн спортын өвлийн хоёр төрөлт болон Цэрэг, спорт цогцолборын өвлийн олон төрөлтийн тэмцээний нээлт өнөөдөр боллоо. Хужирбулан дахь сургалтын төвд энэ сарын 18-24-ний өдрүүдэд явагдах энэхүү тэмцээнд Зэвсэгт хүчний 30 гаруй ангийн 400 гаруй тамирчин хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөх юм. Тэмцээний нээлтэд УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Д.Даваа, Монголын цанын холбооны Ерөнхийлөгч Д.Хишигжаргал болон БХЯ, ЗХЖШ-ын зарим газар, хэлтсийн дарга нар оролцлоо. Энэ үеэр Батлан хамгаалахын сайд Н.Энхболд тамирчдад хандаж хэлсэн үгэндээ, “Эх орнынхоо нэр хүндийг өндөрч өргөж, тив, дэлхийн чанартай олон тэмцээнд амжилттай оролцдог тамирчид та бүхний дундаас тодрон гардаг. Нэг талаасаа тэднийг эрлэн хурцалдаг дасгалжуулагчид, нөгөө талаасаа хүчтэй өрсөлдөгчид нь та нөхөд юм шүү” хэмээн тодотгоод тамирчин дайчдад амжилт хүсэв. Харин ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Д.Даваа тэмцээнийг нээж хэлсэн үгэндээ, “Хоёр жил тутамд явагддаг энэхүү тэмцээндээ идэвх санаачилгатай хандаж, баг тамирчдаа бэлтгэн оролцуулж байгаа нийт ангиудын удирдлагууд, бие бүрэлдэхүүнд талархаж байгаагаа илэрхийлье. Ялангуяа, эх орныхоо баруун, зүүн хязгаараас тэмцээндээ оролцохоор зорьж ирсэн баг тамирчидаа харахад сэтгэл хангалуун байна. Тийм ч учраас өмнөх жилүүдтэй харьцуулахад өнөө жилийн тэмцээнд оролцож буй баг тамирчдын тоо харьцангуй нэмэгдэж, тэмцээний цар хүрээгээ улам тэлж байна” гэсэн юм.   
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
эочин
122 өдрийн өмнө / 202.21.113.238

Цэргийнхэн өөрсдөө тэмцээнээ ямуулдаг л юм байгаа биз Хужирбулангийхан утаагаа яая гэж байхад утаан дээр утаа болоод баахан гэр барьж гал түлж утаа нэмээд ард иргэдэд хүндрэл учруулж байгаагаа мэдэж байгаа юм уу Ерөнхийлөгч болон Засгийн газар ард иргэд нь утаанаас татгалзах гээд байдаг Батлан хамгаалах Зэвсэгт хүчин нь эсэргүүцээд байгаа юм биш үү

эочин
122 өдрийн өмнө / 202.21.113.238

Цэргийнхэн өөрсдөө тэмцээнээ ямуулдаг л юм байгаа биз Хужирбулангийхан утаагаа яая гэж байхад утаан дээр утаа болоод баахан гэр барьж гал түлж утаа нэмээд ард иргэдэд хүндрэл учруулж байгаагаа мэдэж байгаа юм уу Ерөнхийлөгч болон Засгийн газар ард иргэд нь утаанаас татгалзах гээд байдаг Батлан хамгаалах Зэвсэгт хүчин нь эсэргүүцээд байгаа юм биш үү